| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01118/И |
| Дугаар | 1223 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 1223
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/01223 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 хороо, Цэргийн хотхон 8-492 тоотод оршин суух, Сандагийн Содномпилд /ЦЖ48040101/ холбогдох
300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сандагийн Содномпил нь 2014 оны 12 сарын 11-ний өдөр манай компанитай 1173608 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Хэрэглэгч нь 1173608 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 200,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймээс С.Содномпилтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 200,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг хэрэглэгч С.Содномпилээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жи Мобайл ХХК надаас 300,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Төхөөрөмжөө буцаан өгнө гэж бодож байсан учраас төлбөрийг төлөлгүй удаасан.
2017.05.20-ны өдрийн дотор 150,000 төгрөг, 2017.06.20-ны өдрийн дотор 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг Жи мобайл ХХК-д төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 300,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Содномпил нь 2017.05.20-ны өдрийн дотор 150,000 төгрөг, 2017.06.20-ны өдрийн дотор 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг Жи мобайл ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Содномпилд холбогдох 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Содномпил нь 2017.05.20-ны өдрийн дотор 150,000 төгрөг, 2017.06.20-ны өдрийн дотор 150,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийн тал хувь болох 4825 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Содномпилээс 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ