Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 169

2017 оны 03 сарын 14 өдөр     Дугаар 156/ШШ2017/00169    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2017/00068/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц.Уранчимэг
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга нар оролцов.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух, Эрдэнэ хаан овогт Цэгмэдийн Уранчимэгийн  “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ц.Уранчимэг  нь  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Би 1981 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө аж ахуйд хувиарлагдаж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул  шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 23 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ НЬ: 

Хүсэлт гаргагч Эрдэнэ хаан овогт Цэгмэдийн Уранчимэг нь 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Баянзүрх”, “Чандгана” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
      Хүсэлт гаргагч Ц.Уранчимэгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Уранчимэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СР-64052901 регистрийн дугаартай, Эрдэнэ хаан овогт Цэгмэдийн Уранчимэг нь 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Баянзүрх”, “Чандгана” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Р.Баттулгын:..Би 1985 оноос 1989 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Чандгана”, “Баянзүрх” бригадад малчнаар ажиллаж байсан юм.  ... Ц.Уранчимэг нь 1981 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Чандгана”, “Баянзүрх” бригадад саальчнаар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 27 тал)
2. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Эрдэнэ хаан овогт Цэгмэдийн Уранчимэг, 1964 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, СР-64052901 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн даргын 90 дугаартай тушаалын хуулбарт: ... 1981 онд ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө аж ахуйд хувиарлагдан тус нэгдэлд шилжиж ирсэн хүмүүсийг доорх чиглэлд ажилд томилсугай...хавсралтын 2 дугаарт... Цэгмэдийн Уранчимэгийг “Чандгана” бригадад саальчнаар ажиллуулсугай. ... гэжээ (хх-ийн 4-5 тал)
3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргын 111 дугаартай тушаалын хуулбарт:... 1. Хэнтий, Чандгана, Баянзүрх бригадуудын 53 малчинд 1987 оны ээлжийн амралтыг ажлын 15 хоногоор олгож нэрсийг хавсралтаар баталсугай. ... хавсралтын ... 88 дугаарт Ц.Уранчимэг, 8 дугаар сарын 25-наас ...  гэжээ. (хх-ийн 6-7 тал)
4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргын 186 дугаартай тушаалын хуулбарт:... 1. Наран, Баянзүрх, Хэнтий бригадуудын 100 малчинд 1988 оны ээлжийн амралтыг 10 дугаар сарын 20-ноос ажлын 15 хоногоор олгож нэрсийг хавсралтаар баталсугай.... хавсралтын 6 дугаарт Ц.Уранчимэг...  гэжээ. (хх-ийн 8-9 тал)
5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргын 186 дугаартай тушаалын хуулбарт:... 1. Баянзүрх, Наран, Чандгана, Тариа бригадуудын 49 малчинд 1989 оны ээлжийн амралтыг 15 хоногоор олгож нэрсийг хавсралтаар баталсугай.... хавсралтын 6 дугаарт Ц.Уранчимэг 7 дугаар сарын 30-наас...  гэжээ. (хх-ийн 10-11 тал)
6. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ц.Уранчимэгийг... 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Чандгана” бригадад малчнаар ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 12-15 тал)
7. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Ц.Уранчимэгийн 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 17 тал)
8. Хүсэлт гаргагч Ц.Уранчимэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 23 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ: 
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СР-64052901 регистрийн дугаартай, Эрдэнэ хаан овогт Цэгмэдийн Уранчимэгийг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Баянзүрх”, “Чандгана” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ