Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр           Дугаар 156/ШШ2017/00177    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00149/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Агац багт оршин суух, Баргужин овогт Нэргүйн Болормаа /РД:СЙ64120203/-гийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо баг Баянбулагийн 1-05 тоотод оршин суух, Боржигон овогт Энэбишийн Баасанхүү (РД:СЙ72022509)-д холбогдох

           “3 198 943 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Жамсрангийн Нэргүй нь Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Э.Баасанхүү нь 3 000 000 төгрөгийг зээлдэж аваад өдийг хүртэл өгөөгүй байгаа болно. Иймд Э.Баасанхүүгээс 3 198 943 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

Хариуцагч Э.Баасанхүү нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Би Н.Болормаагаас 3 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан нь үнэн. Одоо зээл, зээлийн хүүгийн 3 198 943 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. /хх-ийн 16х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Болормаа нь хариуцагч Э.Баасанхүүд холбогдуулан 3 198 943 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Э.Баасанхүү нь нэхэмжлэгчээс 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээлдэж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 1х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 16х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Болормаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Баасанхүү нь хүлээн зөвшөөрч 3 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    1. Хэнтий аймгийн Дадал сумын Агац багт оршин суух, Баргужин овогт Нэргүйн Болормаа /РД:СЙ64120203/-гийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дадал сумын        Баян-Овоо баг Баянбулагийн 1-05 тоотод оршин суух, Боржигон овогт Энэбишийн Баасанхүү (РД:СЙ72022509)-д холбогдох “3 198 943 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Э.Баасанхүүгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66 130 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Баасанхүүгээс 33 065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР