Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 


2017 оны 03 сарын 21 өдөр           Дугаар 156/ШШ2017/00183      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00148/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт оршин суух, Хуцай овогт Цэдэнжавын Цэцэгмаа /РД:ЖМ60010566/-гийн нэхэмжлэлтэй
            Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь миний бие Хэнтий аймгийн Дадал суманд амьдардаг бөгөөд манай суманд цас, зуд ихтэй учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 13х/
             Нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
              Миний бие 1960 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Улсад 23 жил ажилласан. 1983 оны 02 дугаар сарын 10-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын хүүхдийн Яслид цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр цэвэрлэгчийн орон тоо хасагдаж халагдсан. Мөн 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Чойбалсан сумын Хөдөө аж ахуйн цаг уурын харуулд ажилчнаар орж ажиллаад 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ар гэрийн гачигдлаар шилжих болж ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд АДХ-ны гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжсэн. 1989 оны 06 дугаар сарын 26-нд Баян-Уул сумын Бэрх хоршооны гуанзанд бэлтгэгчээр орж ажилласан. 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид шилжүүлж, жлаасаа чөлөөлөгдсөн. Дээрх ажилласан жилийн он, сар нь хөдөлмөрийн дэвтэр дээр засвартай байх тул тэтгэвэрт ороход ажилласан жил маань орохгүйд хүрээд байна. Иймд 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Яслид, 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Цаг уурын харуулд ажилчнаар, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 198 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх хоршоонд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
     
              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хуцай овогт Цэдэнжавын Цэцэгмаа нь Дорнод аймгийн Чойбалсан сумын хүүхдийн Яслид 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд цэвэрлэгчээр, Чойбалсан сумын Хөдөө аж ахуйн Цаг уурын харуулд 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд ажиглагчаар, Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх хоршооны гуанзанд 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

              Шүүх нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь Дорнод аймгийн Чойбалсан сумын хүүхдийн Яслид 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд цэвэрлэгчээр, Чойбалсан сумын Хөдөө аж ахуйн Цаг уурын харуулд 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд ажиглагчаар, Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх хоршооны гуанзанд 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 12х/, Дорнод аймгийн Баян-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 4х/, нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6-7х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хуцай овогт Цэдэнжавын Цэцэгмаа /РД:ЖМ60010566/-г Дорнод аймгийн Чойбалсан сумын хүүхдийн Яслид 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд цэвэрлэгчээр, Чойбалсан сумын Хөдөө аж ахуйн Цаг уурын харуулд 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд ажиглагчаар, Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх хоршооны гуанзанд 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР