| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г од холбогдох 163/2021/0004/Э индекстэй, эрүүгийн 2015002670209 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдийн хамтаар Булган аймгийн ...од оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогтой Б.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа ... цагдаа ажилтай У.М д зодуулсан гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015002670209 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Яллагдагч Б.Г хохирогчоор өгсөн: “...Би бэртэж гэмтсэнийхээ дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж хүнд хагалгаанд орсон. Намайг хагалгаанд ороход бүтэн биеийн мэдээ алдуулалт хийсэн. Үүнээс болоод би эмнэлгээс гарснаас хойш мартаж, санадаг болсноосоо болоод эхний мэдүүлгээ буруу өгсөн байна. Тухайн үед би цагдаа М д гавлуулж байснаа санаж байсан учраас цагдаа М намайг зодож биед маань халдсан гэж бодоод өмнөх мэдүүлгээ өгсөн. Тэгээд одоо хагалгааны дараах мэдээ алдуулалтын эмний нөлөө гарч болсон үйл явдлыг сайн санаж бодоход би гэрийнхээ хажуугийн буулгаж байгаа барилга дотор архи уугаад эргээд барилгаас цонхоор нь гарах гэж байгаад газарт унаж бэртсэн санагдаж байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 234-236 дугаар хуудас/,
Гэрч М.Ц ын өгсөн: “...2020 оны 7 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай нөхөр Булган аймгийн цагдаагийн газарт баривчилгаанд байхдаа бие нь муудаж Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд Орхон аймаг руу толгойны зураг авахуул гэж эмч зөвлөсөн боловч манай нөхөр эмнэлэгт үзүүлэхгүй гээд гэрлүүгээ харина гээд шууд Хялганат тосгонд ирсэн. Гэртээ ирэхдээ Г ын биеийн байдал ерөнхийдөө муу, ухаан санаа нь орж гарсан байдалтай сонин, сонин зүйл яриад байсан. Г гэртээ ирээд биеийн байдал нь хүндэрч Хялганат тосгоны эмнэлэгт хоёр хоноод ухаангүй болсон. Тэгээд шууд Орхон аймгийн Эмнэлэг рүү Г ыг зөөвөрлөсөн. Тухайн өдрөө яаралтайгаар хагалгаанд орсон. Г Булган аймгаас гэртээ ирэнгүүтээ надад цагдаа М намайг зодсон юм шиг санагдаж байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Г ыг М цагдаад зодуулсан гэж ойлгосон. Нөхрийг ухаангүй Орхон аймгийн эмнэлэг дээр байхад цагдаа нар надаас мэдүүлэг авахад нь би нөхрийн хэлснийг ярьж нөхөр маань цагдаа М д зодуулсан гэж хэлсэн. Би нөхрийн бие тааруу байгаа болохоор М д их уурлаж, их нээрэвтсэн байсан. Тэрнээс биш би өөрөө М цагдаа Г ыг зодож байхыг хараагүй... М цагдаа хэрэв манай нөхрийг зодоогүй бол би хүнийг хилс хэрэгт оруулахыг хүсэхгүй байна...гэх мэдүүлэг / 1р хх-ийн 237-238 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Г мэдүүлэхдээ: “...Би тархины хүнд хагалгаанд орсон учраас анх мэдүүлэг өгөхдөө ухаан санаа гүйцэд ороогүй, урд болсон үйл явдлаа сайн санахгүй байсан болохоор худал мэдүүлэг өгсөн юм. Тэрнээс бол цагдаа У.М намайг цохиж зодсон үйлдэл байхгүй. Би У.М д 10 сая төгрөгийг нь буцаагаад бүрэн өгсөн. Яг хэзээ өгснөө санахгүй байна. Би зарим зүйлээ мартаж санаад байгаа...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 2 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /2-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа ... цагдаа ажилтай У.М д зодуулсан гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх иргэний нэхэмжлэгч У.М ы мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Г ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Г дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллгааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэний нэхэмжлэгч У.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Г ыг “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллгааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Г ыг үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН