Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

*******д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 131/ШШ2017/00168 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******гийн *******д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 12-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

Нэхэмжлэгч ******* *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1982 онд төрсөн. 2011 онд *******тай танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин , 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин нар төрсөн. ******* нь 2011 онд хамтран амьдарснаас хойш маш их архи ууж, ээжтэйгээ нийлж гэрээсээ хөөдөг. Одоо бид цаашид ийм байдалтай амьдрах ямар ч боломжгүй байгаа учир эндээс явж хамаатан саднаа бараадаж амьдрах хүсэлтэй байна. Иймд миний охин , нарт тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.*******оос анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 онд *******тай танилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин г төрүүлээд 7 хоногтой байхад би хадам ээжтэйгээ маргаж, намайг яв гэхэд нь би охиноо аваад Улаанбаатар хотруу явсан. ******* эр хүний хувьд шийдвэр гаргаж чадаагүй, ээжтэйгээ нийлж гэрээсээ хөөж, сэтгэл санааны хүнд дарамтад байлгадаг байсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Том хүүхэд маань миний дагавар хүүхэд юм. Гурван хүүхдээ хамтад нь өсгөх бодолтой байгаа тул охин , нарт тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч *******гийн *******ас шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Э.*******той 2011 онд танилцаж, амьдарсан. Амьдраснаас хойш 2 охин төрсөн, охид маань надаар овоглодог. Би эр хүнийхээ хувьд гэр бүлтэй болж сайхан амьдрах хүсэлтэй байсан. Тийм ч учраас Э.*******ыг нутагтаа авч ирж, үр хүүхэдтэй болж амьдарсан. Миний ээж настай хүн байдаг учир би Баянхонгороос өөр газар амьдрах боломжгүй байдаг. Нэхэмжлэлд дурьдсанчлан би эхнэр хүүхдээ зовоож агсам тавьж, байнга архи дарс уудаггүй. Эхнэр үргэлж ээжтэй таарахгүй хэрэлдэж, ээжид гаргасан уураа надад гаргаж, амар тайван байхад ч хэцүү байдаг. Иймд миний охин г надад үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******гийн *******ас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Э.*******той 2011 онд танилцсан. 2012 оны 11 дүгээр сард 9-нд миний охин төрсөн. Тухайн үед бид хоёр маргалдахад хүүхдийг чинь авахуулна гэж намайг дарамталдаг байсан. Миний охин асар их сэтгэл санааны дарамттай, Э.******* нь уурлахаараа согтуу хүн шиг болдог, зан араншингийн доголдолтой. Миний хувьд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, харин охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин , 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******ас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 42.710 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Охин нь 4 нас хүрэх хүртлээ ээжтэйгээ амьдарсан нийт хугацаа ердөө 4 хөн сар байх бөгөөд ээждээ огт дасаагүй. Урьд нь 2 сартай байхад нь тэжээж чадахгүй гэж өгснөөс хойш эргэж ч ирээгүй. Охины хувьд эмээ, аавтайгаа хамт өсөж торниж эрүүл мэнд өсөн бойжиж, цэцэрлэгт сурч хүмүүжин амьдарч байсан. Гэтэл одоо өөрт нь дасаагүй байхад хайртай хүмүүсээс нь салган авч явсан байна.

Ингээд анхан шатны шүүхэд зүгээс Э.******* бол хүүхдийн наад захын хэрэгцээ шаардлага хангаж хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чадахгүй хүн гэж үзсэний дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж байж, хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасаныг шүүхээс хангаж, шүүгчийн захирамж гарсан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захирамж биелэгдээгүй бөгөөд шүүгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад тус захирамжаа өөрөө хүчингүй болгож, тухайн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан юм. Ингэж хүлээн авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд гомдол гаргах эрхээр хангасангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 нь тус хуулийн 62 дугаар зүйлд заасныг хангаагүй тохиолдолд хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Гэтэл хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ шүүгчийн захирамжиндаа тусгахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарласан нь хуульд заасан шаардлагыг хангасангүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж өгсөн байхад үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох хүмүүжих эрхтэй, хүүхдийг амьд явах эрх буюу жам ёсны эрхээ хэрэгжүүлэх явцад шаардлагатай эдийн засгийн нөхцөлийг түүний эцэг эх бүрдүүлэх үүргийг хуульчилсан бөгөөд хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн тэтгэлэг тогтоох биш хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Иймд миний үйлчлүүлэгч сөрөг нэхэмжлэл гаргаж, үр хүүхдийнхээ асрамжийн асуудлаас маргах өөрт олгогдсон ИХШХШТХуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн боловч үндэслэлгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШШ2017/00168 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч *******аас гаргасан хүсэлтийн дагуу “..охин нь эцэг *******, эх Э.******* нарын хэнийх нь асрамжинд байсан нь хүүхэд эрүүл аюулгүй, айдасгүй орчинд өсөж торних боломжтой..” талаар Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилсон шүүгчийн захирамж гаргасан боловч шүүх энэ захирамжийнхаа биелэлтийг хангаагүй, хангахгүй орхисон шалтгаан нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт ирээгүй байхад хэргийг сэргээж, шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэлтэй холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан байхад шүүх ямар үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь тодорхойгүй шүүгчийн захирамж гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 нь тус хуулийн 62 дугаар зүйлд заасныг хангаагүй тохиолдолд хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Гэтэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж өгсөн байхад татгалзсан. Мөн хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ шүүгчийн захирамжиндаа тусгахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарласан нь шүүгчийн захирамж хуульд нийцээгүй илт үндэслэлгүй болжээ.

Зохигч талууд аль аль нь охин гийн асрамжийн асуудлаар маргаан гаргаж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байхад шүүх хэргийн оролцогчийн хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх, шүүгчийн захирамжинд гомдол гаргах зэрэг эрхийг нь зөрчиж хэргийг шийдвэрлэжээ.

Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ний өдрийн 131/ШШ2017/00168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                               ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                Г.УЛАМБАЯР