Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0612

 

 

 

 

 

 

 

                Г ХХК-ийн нэхэмжлэлтэй 

          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Хариуцагч Олон Улсын театрын барилга, тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаартай захирамжаар байгуулагдсн ажлын хэсэг, Захиалагч Ховд аймгийн Засаг дарга болон орлогч дарга Т.Ж нар

Гуравдагч этгээд Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Э ш ХХК-ийн захирал Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгчээс СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын тендер шалгаруулалтад “Э ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 02- ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Э ш” ХХК-ийн захиалагчтай 2022 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А , түүний өмгөөлөгч Д.Х  

Хариуцагч Ховд аймгийн засаг дарга С.Баярсүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэмид, Д.Эрдэнэцэцэг, Н.Ганзориг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарболд, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 125/2022/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХК-с СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын тендер шалгаруулалтад “Э ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Э ш” ХХК-ийн захиалагчтай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ СОЯ 202212014 дугаартай тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгуулахаар маргасан байна.

2. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээрТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.7, 47.2.2 Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын тендер шалгаруулалтад “Э ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаартай дүгнэлт, 03 дугаартай зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн оны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн “Э ш” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягтбаатар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэр нь нэг талын нотлох баримтыг үнэлсэн, ингэхдээ нотлох баримтуудыг буруу үнэлж, Г ХХК-ийн тендерийг хууль зөрчсөн мэт дүгнэж, гуравдагч этгээд “Э ш” ХХК-ны хуульд заасан шаардлага болон ТОӨЗ-нд заасан шаардлагыг хангаагүй тендерийг “шаардлага хангасан” мэт дүгнэж, хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.2 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн 12.3-д "Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/-ын ажлын тендерт “Экстракт” ХХК шалгарч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан байх ба тус ажилд Г ХХК нь түншлэлийн гэрээгээр оролцсон. ...тендерийн хүснэгтэд уг ажлын талаар тусгаагүй, өөрөөр хэлбэл түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэх, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх заалтыг хэрэгжүүлээгүй” гэжээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/-ын ажлын тендерт шалгарсан гэх “Экстракт” ХХК-тай ТЦЦЭ” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2021/01 дугаар “Түншлэлийн гэрээ”-ээр зөвхөн борлуулалтын орлогоороо түншилж оролцох, өөр бусдаар уг ажилд оролцохгүй байхаар гэрээнд заасан ба Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд ажиллах хүч, тоног төхөөрөмж, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх зэргээр түншлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл ирүүлэх, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх талаарх журмын заалтыг хэрэгжүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3.3 Өөрөөр хэлбэл “Г” ХХК нь ижил төстэй барилга угсралтын ажил гүйцэтгээгүй, дуусаагүй ажлын гүйцэтгэл 90 хувиас багагүй байх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх гэж заасан ТШЗ-7.6.4-д заасан шаардлагад хамаарахгүй бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/-ын ажил гүйцэтгэх тендерт зөвхөн борлуулалтын орлогоороо түншилж оролцсон болно. 34 дүгээр шийдвэрийн 12.4, 12.5-д Г ХХК нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын байрны барилга угсралтын ажпыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх авсан байсан гэж дүгнэж, уг ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл ирүүлээгүй, дуусаагүй ажилтай байсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь маргаж буй захиргааны акт болох үнэлгээний хорооны шийдвэр нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гарсан ба тус өдрийн байдлаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан тул энэ талаар мэдээллийг тендерийн баримт бичигт тусгах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл тендер үнэлсэнээс хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газартай дээрх барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан.

3.4 34 дүгээр шийдвэрийн 13.2-т “Сумъяацэрэнгийн 2021 оны 01 сараас 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг Г ХХК төлөөгүй гэж, “Г” ХХК нь “Харганы ус констракшн" ХХК-тай Түншлэлийн гэрээ байгуулан түншлэгч “Харганы ус констракшн” ХХК нь 1-т гадна талбайн тохижилтын ажил, 2-т 2400 ква-ийн дэд өртөөний барилгын ажил, 3-т дотор гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалтын ажлыг иж бүрнээр нь хийхээр тохиролцсон байдаг. Харганы ус констаркшн ХХК-ны уг тендерт ирүүлсэн баримт материалд “Холбоо дохиоллын инженерээр Д.Эрдэнэтуяаг уг төсөлд ажиллуулахаар санал болгосон байдаг ба Д.Эрдэнэтуяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл Харганы ус констаркшн ХХК төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Харганы ус констаркшн ХХК-ны тендерийн баримт бичгээр тогтоогдож байгаа юм.

3.5 34 дүгээр шийдвэрийн 14.3-д “ Г ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хугацааг тендер нээхээс өмнө сунгуулсан боловч тендерт оролцогч нь тусгай зөвшөөрлийн мэдээллээ цахим системд орсон эсэхийг нягтлах үүрэгтэй байх тул цахимаар үнэлсэнийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Тус тендерийн материалд Г ХХК-ны Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн БУ43-91/22 дугаартай тусгай зөвшөөрлөөр Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажлын тусгай зөвшөөрөл авсан байсан ба уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тендерийн баримтанд оруулж хүргүүлсэн. Энэ нь Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн хуулбар үнэн дардастай баримтаар тогтоогдож байгаа. Үүнийг үнэлгээний хороо хянан үзэх үүргээ биелүүлээгүй байтал шүүхээс биднийг хянах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хууль бус юм.

3.6 34 дүгээр шийдвэрийн 15-д “Э ш ХХК нь борлуулалтын орлогоо 9 тэрбум төгрөгөөр өсгөсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. ...34 дүгээр шийдвэрийн 17-д “..үнэлгээний хороо тендерт оролцогч аж ахуйн нэгж байгууллагын санал болгосон инженер техникийн ажилчдын мэргэжил, боловсрол, ур чадвар, ажилласан байдал нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хянаж үздэг болохоос ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлыг нягтлах боломжгүй” гэжээ. Шүүх үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой.

Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан. Гэтэл шүүх хэрэгт цугларсан Э ш ХХК-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх хуурамч баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, үүнтэй холбоотой үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнээгүй, “Э ш” ХХК-ны тендерийн баримт нь /ТӨХ/-ийн 17.6.2-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаагүй атлаа ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

3.7 34 дүгээр шийдвэрийн 23-д “...захиалагчийн зүгээс тендерт оролцогчийн чадавхийг дахин магадлах, үнэлгээний дүгнэлтэнд хяналт тавих эрхтэй тул захиалагч ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулсан, ажлын хэсэг дахин үнэлгээ хийгээгүй, Сангийн яамнаас ч дахин үнэлгээ хийх талаар талаар шийдвэр ирүүлээгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

Учир нь Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/1552 дугаар гомдол хянасан тухай албан бичигт “...ТШЗ 17.6.2-т заасан дээрх инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх гэсэн шаардлагыг “Э ш” ХХК хангаж байгаа эсэхийг хянан үзэхийг хуулийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана” 55.3.3-д “Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалт явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасан. Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас үнэлгээний хорооны дүгнэлт хууль зөрчсөн гэж үзэж, дахин тендер үнэлэх талаар шийдвэрлэсэн атал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1-д заасан “...үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэх шаардлага хангаагүй, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулсан нь хууль бус юм. ...“Э ш” ХХК-ны ирүүлсэн тендерийн баримт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухай хууль болон Олон угсаатны театрын барилга дараах шаардлагыг хангаагүй, илт хууль бус хуурамч баримт ирүүлсэн байхад тус компаний тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт зэргийг хуульд нийцсэн гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.8 Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-н ТШЗ 17.6.2-т “Дээрх инженер, техникийн ажилтнуудын 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын төлөлтийг НД-8 маягтын дагуу тендерт ирүүлэх, 2022 оны сүүлийн саруудын төлөлтийг ирүүлэх шаардлагагүй цахимаар татаж харна. “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем-ээр дамжуулан шалгах тул НД-8 маягтаар ирүүлэх шаардлагагүй” гэж заасан бөгөөд “Э ш” ХХК нь ажил гүйцэтгэх шаардлагатай инженер, техникийн ажилчдын 2021 он, 2022 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг НД-8 маягтаар ирүүлэхдээ бүхэлд нь илт хуурамчаар үйлдэж ирүүлсэн болох нь тогтоогдсон. Тухайлбал

А/ Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн “Э ш” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 1-9 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтад нийт 8 хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байхад тендерт НД-8 маягтаар ирүүлсэн материал нь нийт 14 хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөөр хуурамчаар үйлдсэн.

Б/ “Э ш” ХХК-ний тендерт ирүүлсэн НД-8 маягтуудыг бүхэлд нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн НД-8 маягттай тулгаж үзэхэд уг маягтууд дээр зурагдсан тайлан гаргасан, шалгаж хүлээн авсан хүмүүсийн гарын үсэг илт зөрүүтэй, хуурамчаар үйлдсэн нь тодорхой харагддаг.

3.9 Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 17.6.5-н 2-т “Ажлын зураг төсвийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулан ирүүлнэ. Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын зураг болон ажлын тоо хэмжээнд үндэслэн төсвийг зохионо.” гэж шаардсан. “Э ш” ХХК-ний тендерт ирүүлсэн барилгын ажлын төсвийн төсөвт өртгийн нэгдсэн товчоо, 800 хүний суудал, тайзны тоног төхөөрөмж, дотор халаалтын тоног төхөөрөмж, дотор агааржуулалтын тоног төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, дулааны узелийн тоног төхөөрөмж зэргийн төсвийг тооцохдоо эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлээгүй ба үнийн дүнг нь үндэслэлгүйгээр зохиож ажиллах хүчний зардал, тээвэр, машин ашиглалтын зардал зэрэг шууд зардлыг тооцоогүй, мөн барилгын удирдлага, зохион байгуулалтын зардал, ашиг зэрэг барилга угсралтын ажлын дүнгийн 10 хувиар бодож НӨАТ-ыг тооцох ёстой байтал зөвхөн материалын үнийн дүнгийн 10 хувиар НӨАТ тооцсон нь шаардлага хангахгүй байгаа юм. Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 17.6.5-н 3-т Өөрийн төсөвт зураг төслийн үнэ 133.570.000 /нэг зуун гучин гурван сая таван зуун далан мянга/ төгрөгийг нэмж тооцож ирүүлэх”-ээр заасан ба “Э ш” ХХК нь төсөвтөө дээрх мөнгийг тооцоогүй байдаг. Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 17.6.5-н 4-т “Ажлын талбайтай танилцсан тэмдэглэлийг фото зургийн хамт ирүүлэх”-ээр заасан байхад “Э ш “ ХХК нь ажлын талбайтай танилцсан тэмдэглэл, фото зургийг ирүүлээгүй, ажлын талбайтай танилцаагүй байдаг.

Театрын гадна зам талбайн Ажлын тоо хэмжээний жагсаалтын гадна талбай, тохижилтын ажлын 8 дахь хэсэгт заасан “Чулуун хавтангаар усан оргилуурын тойрсон талбайг өнгөлөх” 598 м2 ажлыг төсөвтөө тооцож ирүүлээгүй, орхигдуулсан байгаа.

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6.5-д “ТӨХ-д шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан байхад үнэлгээний хороо нь уг заалтыг хэрэгжүүлэлгүй Э ш ХХК-ны тендерийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэж үнэлгээ хийж шалгаруулсан нь хууль бус юм.

3.10 Шүүхийн 34 дүгээр шийдвэрийн 18-д “..захиалагч ажлын тоо хэмжээнд 800 хүний суудалтай тоног төхөөрөмж” гэсэн заалт нэмсэн эсэх асуудал маргааны үйл баримтанд хамааралгүй байна. Учир нь захиалагчийн тендерээс татгалзсан үндэслэлд “мэдэгдэлд” 800 хүний суудалтай тоног төхөөрөмжийн төсөв ирүүлээгүй гэх асуудал тусгагдаагүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл “Барилгын ажлын төрөл”, 9.1.3-д “Барилга байгууламжийг засварлах, тоноглох”, 14 дүгээр зүйл “Барилга байгууламжид тавигдах шаардлага”, 14.1.1-д Зураг төслийн дагуу баригдсан байх”, 24 дүгээр зүйл “Барилга байгууламжийн төсөв” 24.1.1-д “Батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх”, 25 дугаар зүйлийн 25.4-д “Энэ хуулийн 25.2, 25.3-д заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 37.4-д “Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно”, 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийн хориглоно” гэж тус тус заасан. Гэтэл үнэлгээний хороо дээрх хуулийн заалтыг зөрчиж 800 суудлын тоног төхөөрөмж гэж ажлын тоо хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь хууль бус юм. Уг тендерийг шалгаруулах Үнэлгээний хорооны дарга Т.Дэлгэрсайханы 2022 оны 04 сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарт “Мөн 2 компаниас үнэлгээний хугацаанд тендерийн материалтай холбоотой тендерийн материалд өөрчлөлт оруулах санал ирсэн боловч үнэлгээний хорооны гишүүд хуулийн хугацаанд хуралдаж, 100 хувийн саналаар өөрчлөлт оруулаагүй болно. Үнэлгээний хорооны хурлын өдөр буюу 3 дугаар сарын 02-ны өдөр нарийн бичгийн дарга Х.Дэмид захиалагчаас ирүүлсэн саналын дагуу уг барилгад шаардлагатай уг барилгад шаардлагатай 600 ш сандлыг тендерийн материалд /ажлын тоо хэмжээнд/ нэмэлтээр оруулах хуралдаан хийх хугацаа байгаагүй учир тендерийн материалд нэмэлт өөрчлөлт оруулсан гэдгээ үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан” гэж дурьдсан байна. Үнэлгээний хорооны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд Үнэлгээний хорооны дарга, гишүүд нь “Г” ХХК-ний ирүүлсэн ажлын тоо хэмжээ дутуу буюу 800 хүний суудалтай тоног төхөөрөмжийн ажлын тоо хэмжээг төсөвт тусгаагүй, ажлын тоо хэмжээ зөрүүтэй ирүүлсэн тул үнэлэх шаардлагагүй гэж үзэн татгалзсан байгаа.

3.11 Мөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн тендерийн урилгын тодруулга хэсэгт “800 хүний суудлын тоног төхөөрөмж” гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2022 оны 02 сарын 18-ны өдөр оруулсан байдаг. Захиалагчаас ирүүлсэн ажлын зураг болон ажлын тоо хэмжээнд 800 хүний суудал гэж заагаагүй байхад “Э ш” ХХК нь төсөвт 162.888.000 төгрөг төсөвлөсөн нь тендерийн баримт бичгийн “Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын зураг болон ажлын тоо хэмжээнд үндэслэн төсвийг тооцно” гэснийг зөрчиж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг үнэлж шалгаруулсан нь илт хуйвалдааны шинжтэй, давуу байдал бий болгосон үйлдэл юм. “Э ш” ХХК нь уг тендерт оролцохдоо “Ховд аймаг, Жаргалант сум Олон угсаатны театрын барилгын төсөв-ийн нийт төсөвт өртгийн дүн нь 15.758.520.262 төгрөг гэж тооцсон үнийн санал ирүүлж хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарч гэрээ байгуулсан. Гэтэл Төсөвт өртгийн нэгдсэн товчоо”-ны “нийт дүн” гэсэн хэсэгт байгаа 12 ажлын дүнг нэгтгээд бодохоор 16.006.763.300 гэсэн дүн гарч байгаа. Өөрөөр хэлбэл тендерт ирүүлсэн үнийн саналаас 248.243.038 төгрөгөөр илүү буюу илт хуурамч төсөв тооцож ирүүлсэн болно. Энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн байна.

Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум /СОЯ/202212014 дугаартай тендерт Э ш ХХК болон манай Г ХХК оролцсон, өөр компани оролцоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиалагч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно.” Гэж 43.2-т “Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцож тендерийн баримт бичигт тусгана” гэж, мөн зүйлийн 43.4-т “Захиалагч дор дурьдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана: 43.4.1 150 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил худалдан авах гэрээ байгуулах: 43.4.3 хоёр жилээс дээш хугацаагаар үргэлжлэх худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус заасан байна.

3.12 Мөн тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 39 дүгээр зүйлийн 39.1-д “ТӨХ-д заасан бол шалгарсан тендерт оролцогч нь гэрээний үнийн 5 хувийн үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг ТШЗ-ны 7.5-д заасан гэрээний нөхцөлийн хавсралт маягтын дагуу захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ” гэж, мөн 39.3-т “Захиалагчийн хүлээн авсан, шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний салшгүй хэсэг байна.” гэж заасан.

Гэтэл уг тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэх “Э ш ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, ТШЗ-д заасан дээрх шаардлагыг биелүүлээгүй, гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байхад тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хууль бус юм.

“Э ш” ХХК нь дээр дурьдсан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсээр байхад Үнэлгээний хорооны гишүүд болон нарийн бичгийн дарга нь “Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан шалгах үүргээ биелүүлээгүйн улмаас “Э ш” ХХК-д давуу байдал олгож хууль бус тендер шалгаруулалт явуулсан гэж үзэж байна.

3.13 Олон угсаатны театрын барилга Ховд, Жаргалант сумын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар нь эрх бүхий байгууллагаар баталгаажин, төлөвлөгдөж тендер шалгаруулалт зарлагдсан байгаа. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь болон ажлын даалгаварт нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй этгээд юм. Гэтэл уг тендерийн болон ажлын тоо хэмжээнд 800 хүний суудал тусгагдаагүй байхад Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Дэмид нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн тендерийн урилгын тодруулга хэсэгт 800 хүний суудлын тоног төхөөрөмж” гэж дур мэдэн нэмэлт өөрчлөлт оруулж тодруулсан бөгөөд энэхүү тодруулгын дагуу “Э ш” ХХК нь төсөвт өртөггөө 800 хүний сандлын үнийг тооцож ирүүлснийг нь хууль бусаар шалгаруулсан гэж үзэж байна. “Э ш” ХХК нь уг тендерт ирүүлсэн материалд инженер техникийн ажилтан нь ямар нэгэн ажилд давхцаагүй болно гэсэн мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр шалгарсан тохиолдолд холбоо дохиоллын инженерээр Пүрэвдоржийн Азжаргалыг /ПЭ89052408/ ажиллуулахаар томилсон байдаг. “Э ш” ХХК-ний тендерийн материалд тус компаний 30 айлын 5 давхар орон сууцны барилгад олгосон “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Ховд аймгийн газрын 2021 оны 03 сарын 18-ны өдрийн ТН-04/2021 дугаартай “Техникийн нөхцөл”-д боловсруулсан кабель шугамын инженер П.Азжаргал гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. П.Азжаргал нь төрийн үйлчилгээний албан тушаалтан болох нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Ховд аймгийн газраас П.Азжаргалыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдоно.

3.14 Мөн “Э ш” ХХК-ны санал болгосон сантехникийн инженер Д.Сүх-Эрдэнэ нь Ховд дулааны станц ТӨХК-ны шугам сүлжээний инженерээр ажилладаг болох нь хавтас хэрэгт ирүүлсэн Ховд дулааны станц ТӨХК-ны даргын 2020 оны 8 сарын 25-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 197-р хуудас/. Түүнчлэн Д.Сүх-Эрдэнэ нь өмнө нь буюу 2020 оны 9 сарын 09-ний өдөр “Э ш" ХХК-ны гүйцэтгэсэн 45 айлын орон сууц барих техникийн нөхцлийг боловсруулж, комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж гарын үсэг зурсан байдаг. Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 17.6.2 дахь заалтад Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэлд 1-д Барилгын инженер нь зөвлөх инженер байх, 2-т Талбайн инженер нь мэргэшсэн инженер байхыг шаардсан байгаа. Гэтэл “Э ш” ХХК-ний тендерийн материалд барилгын инженер болон талбайн инженерээр давхардуулан Содномдовжидын Чанцалыг ажиллуулахаар томилсон байдаг. Мөн Шагдарын Мөнхзаяаг сантехникийн инженерээр ажиллуулахаар томилсон байгаа. С.Чанцал нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар, Ш.Мөнхзаяа нь Эрчим хүчний хяналтын улсын байцаагчаар тус тус ажиллаж байгаад С.Чанцал нь 2020 оны 04 сарын 19-нд, Ш.Мөнхзаяа нь 2021 оны 04 сарын 20-нд өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа “Э ш” ХХК-ний барьсан бүх барилгууд дээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүнээр ажиллаж дүгнэлт гаргасан болох нь “Э ш" ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгүүд болон Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан бичгүүдээр нотлогдоно. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж , байгууллагад ажиллах” гэж заасан ба албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд уг аж ахуйн нэгжид ажиллахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл Олон угсаатны театрын барилгын ажил /Ховд, Жаргалант сум/-ыг гүйцэтгэхэд С.Чанцал, Ш.Мөнхзаяа нар нь “Э ш” ХХК-д инженерээр ажиллах хууль, эрх зүйн хувьд боломжгүй байгаа юм.

Үүнээс үзэхэд Э ш ХХК нь уг төслийг гүйцэтгэхэд санал болгосон инженер техникийн ажилтнуудаас цахилгааны инженер, ХАБЭА ажилтнууд шаардлага хангаж байгаа, бусад инженер техникийн ажилтнууд нь уг төсөлд ажиллах боломжгүй юм.

3.15 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын үйл ажиллагаанаас тендерийн гэрээг салгаж ойлгох хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэлийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох тендер шалгаруулалт хууль бус бол түүнийг дагаж гарсан эрхийн акт болох тендерийн гэрээ хууль бус юм. “Э ш” ХХК-ны хувьд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажил гүйцэтгэх нь түүний гол хүсэл зориг бөгөөд тендерийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч маргах эрхтэй байхад “...Захиргааны Ерөнхий хуулийн 52.2- т заасан захиргааны гэрээнд барилга угсралтын гэрээ хамаарахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж үзэж хүлээн авахаас татгалзсан” нь илт хууль бус, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.16 Шүүх Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсэгтээ баримталсан хуулийн заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэх заалтыг баримталсан хэрнээ мөн хуулийн 106.3.14-д заасныг давхар хэрэглэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.17 Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасан “...нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн... гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж” өгнө үү... гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарболд, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа ...Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 34 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. ...Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А ын нэхэмжлэлтэй, хариуцагч Олон угсаатны театрын барилгын тендерийн ажил гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд холбогдуулан Олон угсаатны театрын барилгын тендерт “Э ш” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2022 оны 03 сарын 02-ны өдрийг шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ тендерт “Э ш” ХХК-ийг шалгаруулсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 3 сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э ш” ХХК-ийг захиалагчтай /Орлогч дарга Т.Жаргалсайхан/ байгуулсан 2022 оны 04 сарын 04-ний өдрийн Олон угсаатны театрын барилгын тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилгын тендерийг дахин үнэлэхийг үнэлгээний хороонд даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.1 Манай “Э ш” ХХК нь 2017 оноос эхлэн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тендерт сонгон шалгаруулалтад улсын бүртгэлийн баталгаажуулсан гэрчлүүлсэн хуулбар, харьяалагдах шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт, монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, харилцагч банкны мэдэгдэл, сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, өмнөх ажлаа бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон захиалагчийн тодорхойлолт, инженер техникийн ажилчдын шаардлага хангасан /барилгын инженер зөвлөх 8, сантехникийн инженер, цахилгааны инженер 3, талбайн инженер мэргэшсэн 3, холбоо дохиололт 2, ХАБЭН, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тооцооны хуудас зэрэг баримтуудыг хуулийн дагуу цуглуулж тендер сонгон шалгаруулалтанд оролцсон.

Улмаар манай “Э ш” ХХК-ийг тендерийг захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийн гэж дүгнэж сонгон шалгаруулсан.

4.2 ...Нэхэмжлэгч Г” ХХК-ийн зүгээс Олон угсаатны театрын барилгын тендерт сонгон шалгаруулалтын ажилд холбогдуулан “Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 6-1/1552 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр” ...Гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Э ш” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүн болох 4.806.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй ижил, төстэй ажлын туршлагад “Э ш” ХХК-ийн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийн жагсаалтад захиалагч, гүйцэтгэгчийн үүргийн хамтад нь гүйцэтгэсэн “Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг 45 айлын орон сууц” барилгын угсралтын ажлыг туссгаж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга байгууламжийн газрын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 89 тоот барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай тухай тодорхойлолт ирүүлсэн байна. Захиалагчийн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7-д заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системээс “Э ш” ХХК-ийн санал болгосон 8 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01, 02 дугаар сарын тодорхойлолтыг татан авч үнэлгээнд харгалзан үзсэн нь үндэслэлтэй байна.

4.3 ...Ховд аймгийн Орон нутгийн Өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 144 тоот ...“Э ш” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендер”-ээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай урд нь гарсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн”... гэх мэдэгдлийг дахин манай “Э ш” ХХК-д ирүүлсэн. Улмаар Захиалагчтай Аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Жаргалсайхан, гүйцэтгэгч “Э ш” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Визаяа нар 2022 оны 04 сарын 04-ний өдөр Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/ барих ажлын гэрээг байгуулсан.

4.4 Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 6-1/1552 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрийг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн зүгээс маргаагүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно”... гэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон. Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 4.12-т “Үнэлгээний хорооны хуралд тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхийн дэмжсэн асуудлаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх үнэлгээний хорооны шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт”/-ийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”... гэж заасан тул үнэлгээний хорооны шийдвэрт хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй юм. Манай “Э ш” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ”... гэж зааснаар шалгарсан.

4.5 “Э ш” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын улаан шугам тавьж, суурийн газар шорооны ажлыг эхлүүлж, холбогдох барилгын материалыг Бүгд Найрамдах Хятад ард улсаас тоног төхөөрөмж, барилгын материалаа татсан нь БЭЗ-84-10/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, улаан шугам тавьсан акт, 2022 оны 05 сарын 09-ний өдрийн Олон угсаатны театрын барилгын ажлын явцад үзлэг хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогддог.

4.6 Мөн тендерийг үнэлэх үед буюу 2022 оны 03 сарын 02-ны өдрийн байдлаар “Э ш” ХХК нь татварын өр төлбөргүй болох нь цахим баримтад үзлэг хийсэн 2022 оны 04 сарын 27-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Татварын ерөнхий газрын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 02/1559 дугаартай албан бичгээр тогтоогддог. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүн болох 4.806.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй ижил, төстэй ажлын туршлагад “Э ш” ХХК-ийн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийн жагсаалтад захиалагч, гүйцэтгэгчийн үүргийн хамтад нь гүйцэтгэсэн “Ховд аймаг, Жаргалант сум дахь орон сууц” барилгын угсралтын ажлын тусгаж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 сарын 21- ний өдрийн 89 тоот барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай тухай тодорхойлолтыг хүргүүлсэн. Тендерийн баримт бичиг болох тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны Ерөнхий зүйлийн 10-д Захиалагч тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах талаарх харилцааг зохицуулсан. Захиалагч ажлын тоо хэмжээнд 800 хүний суудалтай тоног төхөөрөмж гэсэн заалт нэмсэн эсэх асуудал маргааны үйл баримтад хамааралгүй. Учир нь Захиалагчийн тендерээс татгалзсан үндэслэлд /мэдэгдэлд/ 800 хүний суудалтай тоног төхөөрөмжийн төсөв ирүүлээгүй гэх асуудал тусгагдаагүй, “Э ш” ХХК-ийн тендерийн баримт бичигт мэргэшсэн төсөвчин Б.Сосорбарамын зохиож баталгаажуулсан Ховд аймгийн Олон угсаатны театрын барилгын төсвийг ирүүлсэн байх тул уг төсвийн барилга угсралтын ажлын нэгдсэн товчоонд зураг төслийн үнэ 133.570.000 төгрөгийг тусгасан байх тул тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан зураг төслийн үнэ 133.570.000 төгрөгийг өөрийн төсөвт нэмж тусган ирүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

4.7 Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Д.Х ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалаар “Олон угсаатны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлснээр “Э ш” ХХК, “Г” ХХК-ууд уг тендерт оролцохоор холбогдох баримтыг хүргүүлжээ.

3. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нээж, улмаар бүх тендерийг хянан үзээд “Г” ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэж, татгалзаж, гишүүдийн олонхийн саналаар “Э ш” ХХК-ийн тендерийг захиалагчийн тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг хангасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнээд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр буюу  02 дугаар дүгнэлт, 03 дугаар зөвлөмж зэргийг гаргасан, улмаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 84 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг “Э ш” ХХК-д мөн өдрийн 85 тоот албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдлийг “Г” ХХК-д тус тус хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

4. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А оос Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр үйл ажиллагааг эс зөвшөөрч “Олон улсын театрын барилга /Ховд Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерт “Э ш” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаар дүгнэлт, 03 дугаар зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э ш” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан “Олон угсаатны театрын барилга /Ховд Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Олон улсын театрын барилга /Ховд Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерт “Э ш” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, 02 дугаар дүгнэлт, 03 дугаар зөвлөмж, Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, мөн  Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж тус тус заасан байна.

 

Захиалагчаас тендерт оролцогчдод зориулан тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичиг болох тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, гэрээний маягт, холбогдох бусад баримтуудыг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тендерийн баримт бичигтэй холбогдуулан эрх бүхий этгээдэд гомдол гаргаж маргаагүй, үнэлгээний хороо захиалагчаас тогтоосон тендерийн баримт бичгийн шаардлагын хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд хариуцагч нарын шийдвэр үйл ажиллагаа тендерийн баримт тавигдсан нөхцөл шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

 

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”,  27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна.

 

Үнэлгээний хороо “Г” ХХК болон “Э ш” ХХК-иудаас ирүүлсэн тендерийг нээж, тендерт оролцогч тус бүрийн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, ерөнхий болон санхүү, техникийн чадавх, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерийн баримт бичгүүд болон хуульд заасан үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянан үзээд “Г” ХХК-ийн тендерийн тухайд “... Төрийн үйлчилгээний төвийн нэгдсэн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ ажил-/7000 000/ төгрөг, ЗГХЭГ/202102007 дугаартай тендер болон Улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийн барилга “Ховд, Жаргалант сум, УБЕГ/202212002 дугаартай тендерүүдийн гүйцэтгэлийн талаарх мэдээл байхгүй нь дуусаагүй ажилтай байна гэж харагдаж байна. Мөн ТШЗ-ны 17.6.1-д заасан барилгын засвар чимэглэл, интерьер, орчны тохижилтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж цахим системд харагдаж байгаа тул энэ заалтыг хангаагүй, ТШЗ-ны 17.6.2-т зааснаар холбоо дохиоллын инженерийн 2021 оны НДШ-ийн төлөлт байхгүй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар шалгараагүй” хэмээн үзэж, мөн гуравдагч этгээд “Э ш” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер хэмээн үзэж шалгаруулсныг, мөн энэ талаар тендерт оролцогчдод мэдэгдэж, захиалагчид зөвлөмж хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэслэл бүхий байна.

 

8. Хэрэгт авагдсан захиалагчийн тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТШЗ 7.6.4-т “2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн барилгын ажлын жагсаалтыг загварын дагуу ирүүлэх, дуусаагүй ажлын гүйцэтгэл 90 хувиас багагүй байх, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх”, ТШЗ 17.7-д “Тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл “шаардана”, одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Г” ХХК 2019-2021 онуудад нийт 11.462.082.063 төгрөгийн төсөвт өртөгтэй барилга угсралтын ижил төстэй нийт 7 төрлийн ажил, түншлэгч “Харганы ус констракшн” ХХК нь нийт 13.963.741.433 төгрөгийн төсөвт өртөгтэй 4 төрлийн ижил төстэй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн талаарх жагсаалтыг тус тус гарган өгч захиалагчийн тодорхойлолтыг хавсаргасан байна.

9. Мөн ЗГХЭГ/202102007/01/01 дугаартай Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Сэлэнгэ, Сүхбаатар сум/-ын ажлын тендерт “Экстракт” ХХК шалгарч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсан, 7.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус ажилд “Г” ХХК түншлэлийн гэрээгээр оролцсон болохоо хүлээн зөвшөөрсөн байх боловч тендерийн хүснэгтэд уг ажлыг тусгаагүй байх тул түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэх, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн байхыг шаардсан дээрх тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

10. Түүнчлэн нэхэмжлэгч “Г” ХХК нь УБЕГ/202212002 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумд баригдах таван тэрбум жаран есөн сая таван зуун наян мянга хоёр зуун хорин нэгэн төгрөгийн төсөвт өртөг бүхий Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, архивын байрны барилга угсралтын тендерийн ажлыг гүйцэтгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газартай 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан, гэрээнд барилга угсралтын ажлыг 2022 оны 03 дугаар сарын 07-оос 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээхээр тусгагдсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас уг ажлын гүйцэтгэл 20 хувьтай явагдаж байгаа талаар шүүхэд тайлбарласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

11. Иймээс Үнэлгээний хорооны “Г” ХХК-ийг  “тендер шалгаруулалтад ЗГХЭГ/202102007/01/01 болон  УБЕГ/202212002 дугаар тендерүүдийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг ирүүлээгүй, дуусаагүй ажилтай байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. 

12. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “Г” ХХК-ийн түншлэгч “Харганы ус констракшн” ХХК Төв аймгийн Эрдэнэ суманд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн тухай, мөн Хан-Уул дүүрэгт баригдаж буй Хүүхэд залуучууд, ахмадын хөгжлийн төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн талаарх Барилгын хөгжлийн төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн тухай Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 1/648, 1/148 дугаар тодорхойлолтуудыг үнэн зөв эргэлзээгүй эсэхийг тогтоох зорилгоор тодруулах ажиллагаа хийсэн байх бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс “явуулсан бичгийн бүртгэлээс шүүхэд холбогдох дугаарууд бүхий албан бичгүүд  нь өөр утга агуулга бүхий албан бичгүүд болох тухай” хариу албан бичиг шүүхэд ирүүлсэн, уг баримтыг үндэслэн шүүх “түншлэгч компанийн талаарх тендерийн баримт бичигт хавсаргасан уг тодорхойлолтууд хууль журмын дагуу олж аваагүй нь тогтоогдсон, ... нотлох чадвараа алдсан тул түншлэгч “Харганы ус констракшн” ХХК-ийг дуусаагүй барилгын ажилтай байсан гэж үзэхээр байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

13. Иймээс нэхэмжлэгчийн “...Үнэлгээний хороо манай компанийг шалгаруулаагүй үндэслэлээ “... барилгын тендерийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл ирүүлээгүй нь дуусаагүй ажилтай гэж харагдаж байна ...” хэмээн татгалзах үндэслэл болгосон нь буруу” гэж маргасныг шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй байна.

14. Мөн анхан шатны шүүх Үнэлгээний хороо “... нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийг шалгаруулаагүй нь үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн байна.

Тухайлбал, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.2-т “тендерт оролцогч нь 6 инженер техникийн ажилтантай байх ба тэдгээр инженер, техникийн ажилтнууд нь 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 1-12 сарын төлөлтийг НД-8 маягтын дагуу тендерт ирүүлэх, 2022 оны сүүлийн саруудын төлөлтийг ирүүлэх шаардлагагүй, цахимаар татаж харна, Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан шалгах тул НД-8 маягтаар гаргасан тайланг ирүүлэх шаардлагагүй” гэж заажээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тухайд захирлын 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/44 дүгээр тушаалаар төслийн тендерийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Б.Баатарчулууныг барилгын инженерээр, Д.Сумьяацэрэнг холбооны инженерээр, С.Цэвэлмааг ХАБ-ын инженерээр тус томилсон, инженер техникийн ажилчдын жагсаалтыг гаргаж, зургаан инженер, техникийн ажилтан санал болгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

15. Мөн хэрэгт “Г” ХХК-ийн санал болгосон холбооны инженер Д.Сумьяацэрэнгийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл “Ай ти зон” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК-аас тус тус төлөгдсөн, “Г”  ХХК-аас төлөгдөөгүй  талаар нийгмийн даатгалын ерөнхий газраас тодорхойлолт ирүүлсэн байх тул анхан шатны шүүх Д.Сумьяацэрэнг тус компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.1-т “Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай бөгөөд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр шалгах тул тусгай зөвшөөрлийн хуулбарыг тендерийн материалд хавсарган ирүүлэх шаардлагагүй. /Төрийн худалдана авах цахим систем дэх тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн гүйцэт эсэхийг тендерт оролцогчид нягтлах үүрэгтэйг анхаарна уу/” гэж заасан байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК болон “Э ш” ХХК-ийн цахим баримтуудад хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... “Г” ХХК-ийн ... барилга угсралтын тусгай зөвшөөрлийн БУ43-1435/16 дугаартай 2.1.1 барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт хийх тусгай зөвшөөрлийг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай байсан ба “Хугацаа дууссан гэсэн төлөвтэй харагдаж байв” гэж тэмдэглэгдсэнээс  үзвэл анхан шатны шүүх “... “Г” ХХК тусгай зөвшөөрлийн хугацааг тендер нээхийн өмнө сунгуулсан ... цахимаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, хэрэгт авагдсан “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22/336/ТЗ дугаартай албан бичиг, “Г” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, БУ43-1435/16, БУ43-91/22 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудаас үзвэл “Г” ХХК-д Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 42 дугаар тушаалыг үндэслэн сунгалтаар БА-3.1, БА-3.2, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-7.1 дэх заалтын дагуу, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар тушаалыг үндэслэн нэмэлтээр БА-3.4, БА-3.5, БА-4.1,БА-6.4 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгосон болох нь тогтоогдож байх боловч цахим бүртгэлд энэ талаар тусгагдсан эсэхийг нэхэмжлэгч нягтлах боломжгүй байсан гэж үзэх, түүнчлэн цахим бүртгэлд бүртгэгдсэн төлөвийг үндэслэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

16. Түүнчлэн анхан шатны шүүх “Олон улсын театрын барилга /Ховд Жаргалант сум/ СОЯ/202212014 дугаартай тендерт “Э ш” ХХК-ийг шалгаруулсантай холбогдуулан “Э ш” ХХК борлуулалтын орлогоо өсгөсөн, үнэлгээний хороо зарим ажилтнууд нь ашиг сонирхлын зөрчилтэй байхад нягталж хянаагүй, ... зураг төслийн үнийг өөрийн төсөвт өртөгт нэмж тусгаагүй ...” гэх зэрэг үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/ гэх баримтын 17-д “Гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхыг магадлахад шаардлагатай баримт бичиг”-ийн шаардлагын талаар заасан байх бөгөөд 17.2-т “Тендерт оролцогч нь хуулийн 15 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхын талаар захиалагчаас ТӨХ-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна. энэхүү шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангах дараах баримт бичгээс ТӨХ-д заасныг ирүүлнэ:” гэж заажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно:”, 15.3.1-т “харилцагч банкны мэдэгдэл, 15.3.2-т “тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт” гэж тус тус хуульчилсан байна.

Тендерийн баримт бичиг болон дээрх хуулийн зохицуулалтад борлуулалтын орлого зөрүүтэй бол тайлбар, баримт ирүүлсэн байхыг шаардсан зохицуулалт тусгагдаагүй, нэхэмжлэгчээс энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгаж тогтоосон гэх баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, мөн тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нэхэмжлэгчийн маргаж буй уг үндэслэл болон оролцогч компанийн ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж тогтоох, шийдвэр гаргах хуулиар хүлээсэн тусгай чиг үүрэг бүхий этгээд биш, нэхэмжлэгчээс энэ талаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд гэсэн агуулгаар хууль зүйн үндэслэлийг зааж мэтгэлцээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн “... 2020, 2021 оны борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн хэмжээний 30 хувиас багагүй байна. НӨАТ-ын тайлан, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын тайлан хоорондоо 9 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна, эдгээр хуурамч бичиг баримтыг ирүүлсэн байхад үнэлгээний хороо нягтлан шалгах үүргээ биелүүлэхгүй давуу байдал бий болгож, “Э ш” ХХК-ийг шалгаруулсан ...” гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

17. Мөн Монгол Улсын Сангийн яам нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гомдлыг хянаад  2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/1552 дугаар албан бичгээр “... Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасан батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүн болох 4.806.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй ижил, төстэй ажлын туршлагад “Э ш” ХХК-ийн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийн жагсаалтад захиалагч, гүйцэтгэгчийн үүргийг хамтад нь гүйцэтгэсэн Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг 45 айлын орон сууц” барилгын угсралтын ажил /4.950.0 сая төгрөгийн гэрээний дүнтэй гэх/-ыг тусгаж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга байгууламжийн газрын 2021 оны ... 89 тоот барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай тухай тодорхойлолт ирүүлсэн байна ... “Э ш” ХХК-ийн санал болгосон 8 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01, 02 дугаар сарын тодорхойлолтыг татан авч үнэлгээнд харгалзан үзсэн нь үндэслэлтэй ...” гэж дүгнэсэн, захиалагчаас Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх талаар шийдвэр ирээгүй гэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэлгүй, хэрэгт энэ талаарх холбогдох баримтууд авагдсан байх тул нэхэмжлэгчийн “...“Э ш” ХХК 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төрлийн барилга угсралтын ажлын туршлагатай үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг хангаагүй ... 2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлангаа хуурамчаар ирүүлсэн нь тендерийн баримт, цахим мэдээллийн сангийн тодорхойлолтоор нотлогдож байгаа ...” гэх тайлбар, гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

18. Хэрэгт авагдсан “Э ш” ХХК-ийн тендерийн баримт бичигт мэргэшсэн төсөвчин зохиож баталгаажуулсан Олон угсаатны театрын барилгын төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх баримтын “Барилга угсралтын ажил” гэх хэсэгт Зураг төслийн геологи, хайгуулын үнэ” гэсэн зардалд 133.570.000 төгрөг тусгагдсан, энэхүү зардал нь барилга угсралтын ажлын нийт зардалд багтсан, улмаар нийт төсөвт өртөгт шингэсэн, түүнчлэн анхан шатны шүүх “... зураг төслийн үнэ ... тусгасан тул ... нэмж тусгах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй ...” хэмээн нэхэмжлэгчийн энэ талаарх маргаж буй үндэслэлд дүгнэлт хийсэн байх тул  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... тендерт ирүүлсэн үнийн санал илүү буюу хуурамч төсөв тооцож ирүүлсэн ... энэ талаар шүүх дүгнээгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Ийнхүү Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу тендерийг хянан үзэж, үнэлэх, дүгнэлт гаргах гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж захиалагчид хүргүүлэх бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан нь, мөн “Э ш” ХХК-ийн тендерийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно:”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасантай тус тус нийцсэн, хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

19. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Э ш” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” шаардлагуудыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрт уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.   

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно”, 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж тус тус хуульчилсан.

            Нэхэмжлэгчээс тендерийн Үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны алба, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, мэдэгдэл, дүгнэлтийг эс зөвшөөрч дээрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагуудыг харьяалан шийдвэрлэсэн атлаа хариуцагч нарын дээрх шийдвэр үйл ажиллагааны дараагийн үе шатны үргэлжилсэн шийдвэр болох захиалагчтай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, улмаар гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй байх шалтгаант үндэслэлийг тайлбарлаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, “үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн хүрээнд зөвхөн захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн төрлийн тодорхойлсон” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзсэн. 

21. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “Г” ХХК-ийн тендер хамгийн сайн шаардлага хангасан тендер болохыг тогтоолгох болон үнэлгээний хороонд ийнхүү тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түүнчлэн шүүх тендерийг шууд үнэлж, шалгаруулах эсхүл үнэлгээний хороонд энэ талаар даалгах хууль зүйн үндэслэлгүй, өмнө дүгнэсэнчлэн Үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны алба, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, мэдэгдэл, дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Э ш” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” шаардлагуудыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

22. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Г” ХХК уг тендерт 15.959.489.965 төгрөгийн үнийн санал, гуравдагч этгээд “Э ш” ХХК 15.758.520.262 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн байх бөгөөд Үнэлгээний хороо хамгийн бага үнийн санал хүргүүлсэн “Э ш” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй байна.

23. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.7, 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажлын тендер шалгаруулалтад “Э ш” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, 02 дугаар дүгнэлт, 03 дугаар зөвлөмж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 85 дугаар мэдэгдэл, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн дүгнэлт, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар мэдэгдэл,  “Э ш” ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдөр захиалагчтай байгуулсан СОЯ/202212014 дугаартай Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын тендерийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах, Олон угсаатны театрын барилга /Ховд, Жаргалант сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Г” ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ