Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******** овогт ******** ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000010 дугаартай, 146/2021/0011/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварын мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, ******** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ******** ******** /РД:********/ гэв.

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** овогт ******** ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг ******** тоотод тус сумын цагдаагийн тасгийн мөрдөгч ********, ******** нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим би найзуудтайгаа хамт хөдөө явчихаад гэртээ ирсэн. Тэгээд ирэхдээ архи уучихсан байсан. Тэгтэл эхнэр гаднаас орж ирээд дүү ******** нь машинаа журмын хашаанд хийлгэчихсэн байна гэхээр нь эхнэрийн хамт дүү ******** машиндаа суулгаад Хужирт сумын дэнжийн дэлгүүрийн орчим явж байхад дүү ******** тухайн 2 цагдаа энд явж байна гэж хэлсэн. Тэгээд машинаа зогсоосон ба ард тухайн 2 цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд эхнэрийг ******** цагдаа бичиг баримтьг нь шалгаж байх хооронд би ******** цагдаатай уулзаж байсан юм. Тэгээд буцаад машин дээр ирэхэд тухайн 2 цагдаа машинтайгаа яваад өгсөн. Тэндээс бид нар машинтайгаа хөдлөөд явж байхад эхнэр жолоо барьж явж байхдаа сая намайг шалгаад миний жолооны үнэмлэхийг аваад явчихлаа гэж хэлсэн. Би яагаад авсан юм гэхэд намайг согтуурал хэмждэг багажаар үлээлгэхэд согтуу байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ чи юм уучихсан юм уу гэхэд эхнэр би уугаагүй гэж хэлсэн. Тэгвэл дахиж очиж шалгуулъя гээд тухайн 2 цагдаагийн араас Хужирт сумын сургуулийн дотуур байрны гадаа ирсэн. Тухайн 2 цагдаагийн гэрийн гадаа нь ирээд би хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгож өгсөн ба эхлээд ******** цагдаа гарч ирсэн. Тэгэхээр нь ахын дүү эхнэрийг үлээлгэхэд гарчихсан гээд бичиг баримтыг авчихсан юм уу гэхэд ******** бид нар амрах гэж байна. Маргааш ирж бичиг баримтаа аваарай гэж хэлсэн. Тэгсэн би үгүй ээ маргааш болохоор чинь эрхийг нь хасчихна шдээ гэхэд намайг яв гээд ******** цагдаа нь түлхэх шиг болохоор нь би ******** цагдаагаас зуураад авсан. Тэгээд зууралдаж, заамдаад байж байхад цаанаас ******** цагдаа гарч ирсэн. Тэгээд би тухайн 2 цагдаатай зууралдаад авсан. Би тухайн үед ******** цагдаагийн цамцнаас заамдаад барьчихсан тавихгүй л гэж бодсон ба миний гарыг тавиулах гээд нилээн зууралдсан ба би халтираад ойчсон юм. Ойчихдоо ******** цагдаагийн цамцыг тавилгүй заамдсан чигээрээ унасан юм. Тэгээд ******** цагдаагийн цамцыг урчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******** хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ Хужирт сумын 4 дүгээр баг Дэнжийн дэлгүүрийн үүдэн дээр саарал өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгах үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир ******** Драйгер 6820 багаж үлээлгэн зохих журмын дагуу тус сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийсэн байсан. ...Гэртээ ороод байж байтал хүн хаалга тогшсон ба ******** хаалгаа онгойлгосон, тэгээд ажлын цаг дууссан байна та хэд өглөө ирж уулзаарай гэж байх шиг байсан тэгтэл гэнэт чанга чимээ гарахаар нь гараад очтол нэг залуу ******** заамдаад зогсож байсан. Би очоод та ингэж болохгүй энгэрээс нь гараа ав гэтэл та хоёр хоёулаа дайрч байна уу гээд миний энгэрээс бариад авсан тэгээд пизданууд минь ална шүү гээд байхаар нь та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна өглөө ирж уулз гэхэд миний баруун хөлний гуя хэсэг рүү өшиглөж унагаах гэж оролдоод байхаар нь би биеэ хамгаалж хавирч унагаасан. Тэгтэл намайг 2 гараараа цамцны захаар хүзүүг боосон. ...Тухайн иргэн миний албаны дүрэмт хувцас болон өвлийн ноосон цамцны баруун зүүн мөрний хэсгийг урсан. Мөн цамцны захаар хоолой боож улаан өнгийн хүзүү тойрсон гэмтэл үүсгэсэн байсан. Намайг баруун хөлөөрөө баруун хөлний гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Өөр гэмтэл учруулаагүй. ...Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Гэртээ хоол идээд сууж байхад гаднаас хаалга нүдсэн. Би очоод хаалгаа онгойлгосон чинь өөдөөс нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн зогсож байсан. Эрэгтэй нь хэлэхдээ манай дүү болон эхнэр машины бичиг баримтаа хураалгасан тухайн асуудлаар явж байгаа талаар хэлсэн. Би маргааш өглөө ирж уулзаарай гэж хэлэхэд эрэгтэй нь манай эхнэрийг чи яагаад архи уугаагүй байхад нь бичиг баримтыг нь хурааж авч байгаа юм бэ гэхэд нь би танай эхнэрийг драйгер багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг гарсан учир бичиг баримтыг нь түр хураасан талаар хэлэхэд тухайн залуу шууд намайг заамдаж аваад чи зүгээр явж байгаа хүний бичиг баримтыг яагаад хураадаг юм бэ гээд над руу дайраад байсан. Тэгэхэд нь би цааш зүүн гараараа өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд гэрийн үүдэн дээрх шатнаас нэг ухраад зогссон. ...Тухайн залуу нь ********ыг заамдаж хөл рүү нь өшиглөж цамцны захаар нь боосон тэр үед ******** нь өөрөөсөө салгах гээд хавирч хамт газар унасан. ...Тухайн үед ******** нь намайг заамдсан үедээ хэвлий тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, ...Ажпын гадаа үүдэн дээр ******** миний зүүн талын хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн намайг хэл амаар доромжилж чамайг энэ сараалжин хашаан дээр зоогоод хаячихна шүү гээд заналхийлээд байсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн үед Хужирт сумын сургуулийн дотуур байрны гадаа цагдаа нарын гэрт хаалгыг тогшиход онгойлгосон. Жижиг туранхай ******** гэх цагдаа нь гарч ирсэн. ******** ах ээж ******** хамт очиж учир байдлаа хэлсэн боловч хүлээж аваагүй. Маргааш ирж уулз гэж байсан. Тэд нар сургуулийн дотуур байрны шатан дээр уулзаж байсан ба тухайн шатнаас 2-3 метрийн зайтай хайсны дэргэд зогсож байсан. Тэгээд тухайн цагдаатай ах ******** маргалдаад эхэлсэн ба шатны уруу заамдалцаад бууж байсан тэр үед байшингаас нэг өндөр бор хүн гараад ирсэн ба тухайн ахтай заамдалцсан байсан залуу буцаад хувцасаа өмсөөд гараад ир гэхэд цагдаа хувцас өмсөөд гараад ирсэн. Тэгээд тухайн 2 цагдаа ******** ахыг унагаах гээд дийлэхгүй байсан. Хоорондоо зууралдчихсан байсан болохоор ах унахдаа өндөр бор цагдаагийн цамцнаас нь зуураад унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:  ...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн үед Хужирт сумын сургуулийн дотуур байрны гадаа цагдаа нарын гэрт ********, түүний эхнэр ********, төрсөн эх ********, манай найз охин ******** бид нар очсон. Ах ******** эхнэр ******** жолооны үнэмлэх, машины гэрчилгээгээ авъя гэхэд өгөхгүй,  маргааш ирж уулз гэж байсан. Тэгэхэд ах ******** нь эрүүл хүний үнэмлэхийг яагаад хурааж авдаг юм бэ гэхэд ******** нь танай эхнэрийг шалгадаг багажаар шалгахад 0.26 хувьтай гарсан гэж хэлсэн. Түүний хариуд ах ******** манай эхнэр гэрээс гаралгүй 2-3 хонож байна. Хүүхдээ хардаг учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж хэлсэн юм. ...Тэгээд ******** ******** нар тухайн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тэгээд хоорондоо заамдалцаад авсан. Тэр үед цаанаас нэг цагдаа нь гараад ирсэн. Тэр хоёр цагдаа манай ах ******** гарыг нь ард нь мушгиж баривчлах гэж оролдсон боловч дийлээгүй. Тэгээд хоорондоо зууралдаж байгаад ах газар унахдаа цаанаас гарч ирсэн цагдаагийн хувцасыг урчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлай гуагын 08-01 тоотод ********, ******** нар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн согтуурлыг шалгаж бичиг баримтыг хурааж авахад уг машинд зорчигчоор сууж явсан шүүгдэгч ******** нь Хужирт сумын цагдаагийн тасгийн мөрдөгч ******** хөл рүү нь өшиглөж, цамцны захаар нь хоолойг нь боож, замын цагдаагийн зохицуулагч ******** хөл рүү нь өшиглөж, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь хохирогч ********, ******** нарын мэдүүлэг, гэрч ********, ******** нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ******** холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******** гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хх-ийн 82 дугаар хуудас/ прокурор хүсэлтийг хангаж ялын саналтай шүүхэд хэргийг шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасантай нийцэж байна.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******** ...Би одоо өөрийн цамцаа оёулж авсан учир нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч ******** ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул улсын яллагчийн  шүүх хуралдаанд гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгчид 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Торгох ялыг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ******** ******** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ******** ******** 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА