Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/00906

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Л.У 

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 8-43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Л.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Лэгдэн овогтой Л.У би тус иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №101/ШШ2016/02841 тоот шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгч байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 8 дугаар байрны 43 тоот нэг өрөө байр байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж тухайн байранд үнэлгээ тогтоосон юм. Уг байр нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, хотын төвд ордог бөгөөд өндөр үнэтэй зарагддаг. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээ нь хэт бага, иргэн миний хувийн өмчийг дэндүү хямдаар үнэлж намайг хохироож байгаа тул тус албанаас миний байранд өгсөн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх.Сүхбаатар.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 101/ШШ2016/02841 дугаар захирамжаар Л.Л.У, Х.Энхтайван нараас 30.000.000 төгрөгийг гаргуулж Б.Цэрэнпилд олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16261211 дугаар тогтоолоор үүсгэж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2202006389 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, 40 мянгатын 8 дугаар байр 43 тоот 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 16/01 тоот тогтоолоор битүүмжлэн сайн дураар биелүүлэх мэдэгдэлийг өгсөн.

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилон зах зээлийн үнийг  тогтоолгож тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шиншээч өөрийн гаргасан дүнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Л.Л.У нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 8-43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж  шийдвэрлэв. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2841 дүгээр захирамжаар 24.000.000 төгрөгийг гаргуулж Б.Цэрэнпилд олгож, төлбөр төлөгч хугацаанд нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд Л.Л.Угийн өмчлөлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2625 дугаар тоот гүйцэтгэх хуудас бичиж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “эд хөрөнгийг битүүмжлэх” тухай 16/01 тоот тогтоолоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 8-43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцыг битүүмжилсэн ба битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16/02 тоот тогтоолоор хураан авсан, уг ажиллагаанд Л.Л.У биечлэн оролцсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 221 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт“ ХХК-ийг томилсон байна.

 

Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 8-43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 58.000.000 төгрөг гэж үнэлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заажээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч нар үнийн санал өгсөн эсэх, төлбөр авагч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн эсэх ажиллагааг гүйцэтгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Төлбөр төлөгч, авагч нар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 8-43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцны үнэлгээнд тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилох ба шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа талууд уг үнэлгээнд ямар саналыг ирүүлсэн тухай баримт байхгүй тул үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Түүнчлэн үнэлгээ тогтоох талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нарт хэрхэн мэдэгдсэн байдал тодорхойгүй, шинжээч томилох тогтоол танилцуулсан эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээ тогтоох ажиллагааг дүгнэхэд зөвхөн шинжээчийн дүгнэлт, шинжээч томилох тогтоолд үндэслэж, уг ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, уг ажиллагаанд төлбөр төлөгч оролцох боломжийг олгосон байдлыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 8-43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцны үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 8-43 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-202006389 дугаартай, нэг өрөө орон сууцны үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Л.Уд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР