Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 192

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр     Дугаар 156/ШШ2017/00192    Хэнтий аймаг

               Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 156/2017/0099/И
   Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
   Хариуцагч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд оршин суух, Чулууны Ариунаад холбогдох,
   Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 9 дүгээр байрны 3 тоотод оршин суух Мажигийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй, 
  "өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ: 
  Нэхэмжлэгч М.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:...Ч.Ариунаагийн төрсөн дүү Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урьдчилан хорих байранд хоригдож хилс хэрэгт шийтгэгдсэн гэх үндэслэлээр давж заалдах шатанд гомдол гаргах үед 2015 оны 01 дүгээр сард урьдчилан хорих байранд нас барсан юм. Ч.Ариунаа нь надтай дараах асуудлуудын хүрээнд хуульзүйн гэрээ байгуулан ажилласан. Үүнд:  
1.    Хилс хэрэгт шийтгүүлсэн асуудлаар гомдол гаргаж шүүхэд оролцох
2.    Урьдчилан хорих байрны албан ажилтнуудтай холбоотой асуудлаар гомдол гаргуулах, шалгуулах гэсэн асуудлуудаар гэрээ байгуулсан юм.
       Нэгдэх асуудлаар давж заалдах шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгосон ба цаашид байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. 
          Хоёрдахь асуудлаар цагдаагийн газарт гомдол гарган шалгуулсан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шугамаар байгууллагаас эмч нь ажлаасаа халагдах шийтгэл хүлээж, харгалзагч нь сахилгын шийтгэл хүлээж шийдэгдсэн юм. Хилс хэргээр үндэслэлгүй гомдол гаргаж байсан.Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлд заасан хэргийн хохирогчийг шалгасан ч гэм буруутай гэх үндэслэлгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн болно.
    Миний бие гэрээний дагуу хуульзүйн туслалцаа үзүүлж шийдвэрлүүлсэн. Харин Ариунаа хол байдаг тул уулздаггүй, өмгөөллийн хөлсөө төлөөгүй тул 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал) 
     Иймд өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг хариуцагч Ч.Ариунаагаас яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

     Нэхэмжлэгч Т.Энхтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн Ч.Ариунаагаас нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Тус 500 000 төгрөгийг өөр хүнээс авах болсон тул 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 8 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ: 
Нэхэмжлэгч Т.Энхтуяа нь хариуцагч Ч.Ариунаагаас "өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Энхтуяа нь хариуцагч Ч.Ариунаад  холбогдох "өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ НЬ: 
   1. Т.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Ариунаад холбогдох “өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7 825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.Энхтуяад олгосугай.
   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   
 
ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ