Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр           Дугаар 156/ШШ2017/00194    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00081/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Мөнхшувуут ХХК-ийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт Мижиддоржийн Эрдэнээ /РД:СЕ72022212/-д холбогдох

           “2 324 660 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Мөнхшувуут ХХК-ийн захирал С.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
 М.Эрдэнээ нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мөнхшувуут ХХК-тай орон сууц түрээслэх 2 жилий гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байранд орсон. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлөөгүй учир 2016 оны 09 дүгээр сарын 17-нд байр чөлөөлөх мэдэгдэл өгч 2016 оны 09 дүгээр сарын 30-нд байраа чөлөөлж авсан. Нийт түрээсийн төлбөр 2 130 000 төгрөг, ус 177 160 төгрөг, цахилгаан 17 500 төгрөг, нийт 2 324 660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/  
Хариуцагч М.Эрдэнээ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Мөнхшувуут ХХК-тай гэрээ хийж, байр түрээслэсэн нь үнэн. Хийж буй бизнесийн үйл ажиллагаа улирлын чанартай байсан учир орлогогүй байсан. 
Одоо 2017 оны 05 дугаар сарын 15-наас үйл ажиллагаа эхлэж байгаа тул уг         2 324 660 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 18х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мөнхшувуут ХХК нь хариуцагч М.Эрдэнээд холбогдуулан орон сууц түрээсэлсний төлбөрт 2 324 660 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч М.Эрдэнээ нь Мөнхшувуут ХХК-тай орон сууц түрээслэх гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 1х/, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байр түрээслэх гэрээ /хх-ийн 5-6х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 18х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Мөнхшувуут ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Эрдэнээ нь хүлээн зөвшөөрч 2 324 660 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон              
                                                                                                                                                                                          
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Мөнхшувуут ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Эрдэнээд холбогдох орон сууц түрээсэлсэн төлбөрт 2 324 660 /хоёр сая гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч М.Эрдэнээгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Мөнхшувуут ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52 145 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Эрдэнээгээс нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 30 375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мөнхшувуут ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР