Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч Р.Х , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал /онлайнаар/,

Шүүгдэгч Л.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ш т холбогдох эрүүгийн 2015000000233 дугаартай, 163/2020/0221/Э индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... т оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Л.Ш.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ш ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ш ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм хорын хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Х гийн өгсөн: 2019 оны 04 дүгээр сард багийн иргэдийн нийтийн хурлаар орж өвөлжөөний газраа авсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Булган аймгийн ... ийн бригадын төвөөс ...  рүү өвөлжөөний мод ачиж яваад замдаа Ш  гуайтай таарч мэнд мэдэхээр зогссон. Тэгээд надаас “хаа хүрч яваа юм” гэж асуухад нь би “өвөлжөөн дээр хашааны мод буулгаж байна” гэж хэлэхэд “чи яахаараа мод буулгаад байгаа юм бэ?” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг гартаа барьж байсан ташуураар 2-3 удаа миний толгой руу хүчтэй цохисон. Намайг эмнэлэг, цагдаа гэж явах үед миний ачиж явсан модыг буцаагаад бригадын төвд манай гэрийн гадаа буулгасан байсан. Надад 706400 төгрөгийн хохирол учирсан, мөн модыг буцааж өвөлжөөн дээрээ буулгуулах саналтай байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000233 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ш  нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн ... ийн нутагт Р.Х тэй өвөлжөөний газар, түүний эзэмшлийн талаар маргалдах явцдаа түүний толгой руу ташуураар цохиж тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Р.Х гийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сард багийн иргэдийн нийтийн хурлаар орж өвөлжөөний газраа авсан байсан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Булган аймгийн ... ийн бригадын төвөөс ...  рүү өвөлжөөний мод ачиж яваад замдаа Ш  гуайтай таарч ...”хаа хүрч яваа юм” гэж асуухад нь би “өвөлжөөн дээр хашааны мод буулгаж байна” гэж хэлэхэд “чи яахаараа мод буулгаад байгаа юм бэ?” ...энэ чинь манай газар байгаа юм, энд олон жил амьдарч байна гэж хэлээд ташуураар нүдсэн. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж, шийдүүлнэ” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,

Гэрч М.Д ын өгсөн: “...Манай нөхөр Х  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээл багийн нутагт байдаг ...  гэх газарт өвөлжөөн дээрээ мод буулгах ажлаар явсан. Тэгсэн чинь орой “Ш т зодуулчихлаа” гээд ороод ирсэн. Тэгээд би “яагаад юунаас болж зодуулсан бэ?” гэж асуухад өвөлжөөн дээр нь мод буулгалаа гэж намайг ташуураар зодсон гээд одоо толгой өвдөөд байна, дээр нь чих шуугиад байна гэж хэлээд хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч М.Л өгсөн: “...Би тэр өдөр Х  ахтай Булган аймгийн ... т байрлах ... т өвөлжөөн дээр мод буулгах гээд явж байхад замд Ш  гэдэг ах таарсан. Тэгээд Х  ах нөгөө Ш  гэдэг ахтай мэндлээд нөгөөх нь “чи хаа хүрч яваа юм бэ?” гэж асуухад нь манай хүргэн ах Х  “би өвөлжөөрүүгээ мод буулгаж байна” гэж хариулахад нь “чи юу солиороод байгаа юм бэ?” гээд толгой руу нь ташуураар цохисон. ...” гэх мэдүүлэг /хх23-24 тал/,

Гэрч Б.А гийн өгсөн: “Би энэ хэргийн талаар сонсож мэдсэн. Тэр үед манай нөхөр Ш  малдаа явж байсан, би гэртээ байсан. Тэгээд өдөр 14 цагийн үед нөхөр Ш  нь нутгийн залуу Х  гэх залуутай хамт хоорондоо маргалдаад ороод ирэхээр нь би “цагдаад хэлье, бас газрын даамалд хэлье” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу нь сууж байгаад яваад өгсөн. Манай нөхөр Х гийн ачиж явсан модыг өвөлжөөний газраа буулгахгүй гэж хэлсэн гэсэн. Тэгсэн нөгөө залуу нь буулгана гээд тэрнээс болоод маргасан гэж манай хөгшин хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 318 дугаартай: “Р.Х гийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-30-31 тал/,

Шүүгдэгч Л.Ш ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр малаа хариулаад явж байхад манай нутгийн залуу болох Х  Портер загварын тээврийн хэрэгсэлтэй мод ачсан явж байсан. Х  намайг дуудахаар нь би явж очсон. Х  машинаасаа бууж ирээд надад хандан “миний өвөлжөө барих гэж байсан газарт та өвөлжөө барьсан” гэж хэлэхээр нь би уурлаад “юу яриад байгаан, манай аав, ээж тэр газарт чинь 40 гаруй жил амьдарсан” гэж хэлээд гартаа барьж байсан ташуураараа Х гийн толгойн тус газарт нь 2 удаа цохьчихоод гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх- тал/,

Булган аймгийн ... ийн Иргэдийн нийтийн хурлын “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өвөлжөө, хаваржааны газар олгох тухай” тогтоол, түүний хавсралт /хх-55-56 тал/,

Уг өвөлжөөг Р.Х д эзэмшүүлсэн тухай сумын засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/202 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, түүний хавсралт /хх-57-58 тал/, шүүх хуралдаанд таниулж судласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 65 см урттай, урд толгой хэсэгт нь сур ороосон, хойд хэсэгтээ суран сагалдаргатай модон ташуур зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон ташуур зэрэг нь шүүгдэгч Л.Ш ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Р.Х гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Ш ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.Ш ын үйлдэл идэвхтэй, хохирогч Р.Х гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Л.Ш ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Р.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор гэм хорын хохиролд 706400 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг ирүүлсэн байна.

Шүүх нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралай байх нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх талаас үнэлж хэргийн 8-10, 70 дугаар талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар  эмчилгээний зардалд 277250 төгрөг /195000, 82250/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцохтой холбоотойгоор гарсан зардалд 318910 төгрөг /32000, 40000, 20000, 20000, 30000, 14760, 30000, 20000, 20000, 8500, 35000, 48650/ буюу нийт 596160 төгрөгийг шүүгдэгч Л.Ш аас гаргуулж, нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 110240 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа боловч гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч Л.Ш  нь хохирогчийн бодит хохирол болон өвөлжөөн дээр мод буулгахтай холбоотой гарах зардлыг тооцож, 700000 төгрөгийг хүлээлгэн өгснөөр хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Ш ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ш ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Ш  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж гэм хорыг арилгасаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-44 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний мэдээлэлийн дэлгэрэнгүй лавлагаа, багийн даргын тодорхойлолт, малын “А” дансны хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Л.Ш  нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... т мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Ш  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 65 см урттай, урд толгой хэсэгт нь сур ороосон, хойд хэсэгтээ суран сагалдаргатай модон ташуурыг устгахаар шийдвэрлэв.

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Л.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Л.Ш ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тустус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Ш нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,  шийтгэхтогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Л.Ш  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахьхэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 65 см урттай, урд толгой хэсэгт нь сур ороосон, хойд хэсэгтээ суран сагалдаргатай модон ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД