| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б д холбогдох эрүүгийн 2015000000219 дугаартай, 163/2021/0003/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт Г.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000219 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сард **-** УБД улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн ...ийн нутаг “Х” гэх газраас шинэс төрлийн 14.078 м3 хэмжээтэй модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ...ийн нутаг “Х” гэх газар байв. Г.Б ын мод бэлтгэсэн газар нь ой модоор хүрээлэгдсэн шинэс төрлийн залуу мод ихтэй газар байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх8-10 тал/,
“...зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, 4 метр 25 сантиметрийн урттай 100 ширхэг мод байсан” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13 тал/,
“100 ширхэг мод болон “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл” битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол, тэмдэглэл /хх-14-19 тал/,
“уг тээврийн хэрэгсэл нь 1988 онд Орос улсад үйлдвэрлэгдэж Монгол улсад 1998.07.08-ны өдөр орж ирсэн ачааны, бор ногоон өнгийн **-** УБД улсын дугаартай, ...хэвийн ажиллагаатай, ... хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа таггүй, баруун талдаа хар өнгийн тагтай, “Кубань” гэсэн бичиглэлтэй байв” гэх үзлэгийн болон эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлүүд /хх-20-25 тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.И ийн өгсөн: “Булган аймгийн ...ийн нутаг “Х” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 18ны өдөр Хангал сумын иргэн Г.Б нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Уг газар нь хамгаалалтын ногоон бүсийн ойдоо орно. Тусгай хамгаалалттай газар биш. ...Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,
Иргэний нэхэмжлэгч П.Ө ийн өгсөн: “Манай жолооч Э.Г нь 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр над руу холбогдож “...ийн нутаг “Х ” гэх газраас Б гэдэг хүний өвсийг татаад өгчих үү” гэхээр нь би зөвшөөрөөд явуулсан. Удалгүй 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр жолооч Г холбогдоод “Х аас шургайг буюу 1 метрээр тайрсан 100 ширхэг Шинэс төрлийн мод ачаад орж ирж байгаад цагдаад баригдсан” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “яагаад, хэний зөвшөөрлөөр явж байгаа юм бэ?” гэхэд Г хэлэхдээ “мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэхээр нь таньд хэлэлгүй явчихсан юм” гэж хэлсэн. ...Уг тээврийн хэрэгсэл манай компаний эзэмшилд явж байгаа. Орхон аймгаас Онол гэх хүнээс худалдаж авч байсан. ...Би 2019 оны эхээр 7000000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,
Гэрч Э.Г ийн өгсөн: “Би Булган аймгийн ... д үйл ажиллагаа явуулдаг “Ү” ХХК-д “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ажилтай. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нутгийн залуу Б над руу залгаад “...ийн нутаг “Х ” гэх газраас өвс татаад өгөөч” гэхээр нь хоёр удаа татаж өгөөд явж байхад “дараа нь гоожинтой хашааны шургааг татаад өгөөрэй” гэж хэлж байсан. 2020 оны 10 дугаар сарын 10-ны үед ахин утсаар холбогдож “нөгөө модоо татаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрсөн. Б ...ийн нутаг “Х” гэдэг газраас 4 метрийн урттай 100 ширхэг нойтон шинэс төрлийн мод ачуулсан. ... ” гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,
Булган аймгийн Хялганат сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирлыг тооцсон “шинэс төрлийн 14.078 м3 буюу 100 ширхэг нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3811044 төгрөг” гэх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хх-44-45 тал/,
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 3811044 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 11433132 төгрөг болж байна” гэх 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-54 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Манайх ...ийн нутаг “Ц” гэх газарт өвөлждөг юм. Тэгээд би уг газарт байдаг өвөлжөөний модоо шинээр солих санаатай ...ийн нутаг “Х” гэх газраас ямар нэгэн зөвшөөрлийн бичиггүй 25 ширхэг ургаа модыг Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөөгөөр /цагаан өнгийн/ хөрөөдөөд 4 метр орчмоор тасдаад Г ахын унадаг **-** УБД улсын дугаартай Зил-131 машинд ачаад Ц луу явж байгаад “Х ” гэх газар цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх-65 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг шүүгдэгч Г.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төлбөр хураамж төлөөгүй байна.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж байгаа өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Б нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3811044 төгрөгийн шууд хохирол /хх-44-45 тал/ учирсан нь Булган аймгийн Сэлэнгэ сумын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцсон 11433132 төгрөгийн /хх-54 тал/ хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Г.Б ас уг хохирлыг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн 66-70 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт, мал тооллогын батламж зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, шүүгдэгч Г.Б ын хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, төлөх хугацааг 9 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** УБД улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар Ц.Т ын гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа боловч П.Ө ийн эзэмшилд шилжсэн болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-40-41/, гэрч Э.Г ийн гэрчээр өгсөн /хх-38-39/ мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул уг тээврийн хэрэгслийг П.Ө ийн эзэмшилд үлдээж, шүүгдэгч Г.Б ас “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн /хх-48-52 тал/ үнэлгээний дагуу уг “Зил-131” загварын тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 14.078 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 100 /нэг зуу/ ширхэг шинэс төрлийн нойтон хэрэглээний мод, 162000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа таггүй, баруун талдаа хар өнгийн тагтай, “Кубань” гэсэн бичиг бүхий цахилгаан хөрөөг тус тус албадан гаргуулж, үнийг хохиролд тооцуулахаар Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: