Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2017/00350

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2017/00350

******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,

******* аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

******* аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 52-30 тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

Саатуулах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 03 сарын 14-ний өдөр ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 тоот шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих төлбөр 61000 төгрөг, 2017 оны 03 сарын 13-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие баривчлах байранд 10 хоногийн баривчлах шийтгэл эдэлсэн тул хоногийн 65150 төгрөгийг 06 сард төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Д.******* холбогдуулан 65150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дугаар зүйлийн 1-д зааснаар 2017 оны 03 сарын 14-ний өдрөөс 10 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 54900 төгрөг, 2017 оны 03 сарын 13-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй болох нь ******* аймаг дахь Сум, дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дүгээр шийтгэвэр, 116 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 65150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 65150 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага ******* аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ