| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00355/И |
| Дугаар | 138/ШШ2017/00352 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2017/00352
| 2017 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 138/ШШ2017/00352 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
******* аймгийн оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
******* аймгийн оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
700000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч /утас / шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: би 700000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандаж байна. Учир нь эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээд 2013 оны 05 сард 700000 төгрөг авсан юм. Энэ мөнгөө сарын дараа буцаагаад өгье гэж хэлсэн. Сарын дараа өгөөгүй болохоор би ч эхэндээ ядарч яваа юм байна, боломжтой болоод өгнө биз гээд нэхээгүй. Тэгээд энэ намар өгье гэхээр нь харсан бас л өгөөгүй. Хэлэхээр өнөө маргааш гэсээр байгаад өдий хүрлээ. Би байнга л нэхэж байна. Одоо хулгайн хэрэгт холбогдсон шүүхээр шийдүүлэх гэж байна бололцоо болохгүй байна, тэгж байгаад өгье гэж худлаа хэлээд явах юм. Ийм учраас зээлэн авсан мөнгө болох 700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч /утас 88293495/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 700000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б.******* холбогдох 700000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 700000 төгрөгийг нэхэмжлэгч өд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 төгрөгөөс 10675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10675 төгрөг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 10675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ