Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2017/00363

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулан

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн дугаар баг гэх газарт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм

Нэхэмжлэгч ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын иргэн ******* ******* миний бие 1981 онд цэргийн албанаас халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд малчнаар орж ажилласан. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт цалин бичиж баталгаажуулахдаа няравын тэмдэг бус санхүүгийн тэмдэг дарсан, хөдөлмөрийн дэвтэр дутуу бөглөсөн гэх шалтгаанаар тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Би 1981 оны 01 сарын 01-ний өдөр Баясгалант хөдөлмөр нэгдэлд орж ажилласнаас хойш нэгдэл тарах хүртэл 14 жил тасралтгүй үхэр малласан.

Иймээс ******* намайг 1981 оны 01 сарны 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох хөдөлмөрийн дэвтэр, ******* аймгийн ******* сумын Баясгалант хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 8 сарын 24-ний өдрийн 151 дугаар, 1988 оны 10 сарын 05-ны өдрийн 137 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалууд, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн цалингийн тодохойлолт зэрэг нотариатаар баталгаажуулсан хуулбарууд болох бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

 

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийн бүхэлд нь хангаж ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ