| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00319/И |
| Дугаар | 138/ШШ2017/00369 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2017/00369
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулан
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт ******* Болд шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд ******* аймгийн Цагдан сэргийлэх газарт цагдаагаар ажилд орж төлөөлөгч, мөрдөн байцаагч зэрэг ажлуудыг хийж байгаад 1986 онд цагдаагийн газраас халагдаж энгийн газарт ажилласан. 1991 онд цагдаагийн газарт хүсэлт гарган 1991 оны 04 сарын 15-ны өдрөөс 1995 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Цагдан сэргийлэх газарт тоо бүртгэгч, хэрэг бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо тэтгэвэр тогтоолгосон жил дээр тус цагдаагийн газарт ажилласан хугацааг нэмж оруулах гэтэл ажилд орсон болон ажлаас халсан тушаал олдохгүй байна.
Иймээс ******* намайг 1991 оны 04 сарын 15-ны өдрөөс 1995 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Цагдан сэргийлэх газарт тоо бүртгэгч, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь 1991 оны 04 сарын 15-ны өдрөөс 1995 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Цагдан сэргийлэх газарт тоо бүртгэгч, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 04 сарын 15-ны өдрөөс 1995 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Цагдан сэргийлэх газарт тоо бүртгэгч, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2017 оны 01 06-ны өдрийн 1/38, 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 13/2414 дугаартай архивын лавлагаанууд, ******* аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн цалингийн тодорхойлолт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Болд нь 1991 оны 04 сарын 15-ны өдрөөс 1995 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Цагдан сэргийлэх газарт тоо бүртгэгч, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ