Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 25

 

 С.*******өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр С.*******өд холбогдох 1828000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 С.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг, ******* сум, ******* дугаар баг, *******ийн *******-20 тоотод оршин суух Ж.*******ийн гэрээс Монел маркийн *******2 инчийн LCD зурагт хулгайлан авч, 350000 төгрөгийн хохирол,

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, ******* сум, ******* дүгээр баг, *******ы 5-1******* тоотод оршин суух П.*******ийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.*******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ийг *******00 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 2-д зааснаар С.*******ийн цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг хорих ялд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2*******0 цагаар  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар С.*******өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар С.*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.*******, Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.*******өөс 350000 төгрөгийг гаргуулж А. /РД:КЮ*******5122597/-д 200000 төгрөгийг , Б. /РД:КЮ**************031001/-д 150000 төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулан  олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.*******, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар С.*******өд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Улсын яллагч эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлд заасныг баримтлан шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай саналыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ба анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд “Шийтгэх тогтоолд залруулга хийж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” 105 дугаартай захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай улсын яллагчаас гаргасан “2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 5 дугаар талын 21 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг”, 29 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг” ТОГТООХ хэсэгт “...С.*******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр...” гэсэн үг, үсэг, тооны техникийн шинжтэй гарсан алдааг ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 5 дугаар талын 21 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг'. 29 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг" ТОГТООХ хэсэгт “...С.*******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр... болгон засуулах саналаас анхан шатны шүүх ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 5 дугаар 29 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг” залруулгыг хүлээн авч, бусад саналыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзлээ.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дугаартай шийтгэх тогтоолд улсын яллагчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 05 дугаартай саналд тусгагдсан өөрчлөлтүүдийг дахин оруулж өгнө үү гэжээ.

        Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлд заасныг баримтлан шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай саналыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ба анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд “Шийтгэх тогтоолд залруулга хийж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай" 105 дугаартай захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай улсын яллагчаас гаргасан “2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 5 дугаар талын 21 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг”, 29 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэг” ТОГТООХ хэсэгт “...ын *******ийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр...” гэсэн үг, үсэг, тооны техникийн шинжтэй гарсан алдааг ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 5 дугаар талын 21 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг”, 29 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг” ТОГТООХ хэсэгт “...ын *******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр...” болгон засуулах саналаас анхан шатны шүүх ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 5 дугаар 29 дэх мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг” гэсэн залруулгыг хүлээн авч, бусад саналыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзсэн.

              Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дугаартай шийтгэх тогтоолд улсын яллагчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 05 дугаартай саналд тусгагдсан өөрчлөлтүүдийг дахин оруулах эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бичсэн 5/15 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

    С.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг, ******* сум, ******* дугаар баг, *******ийн *******-20 тоотод оршин суух Ж.*******ийн гэрээс Монел маркийн *******2 инчийн LCD зурагт хулгайлан 350000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, ******* сум, ******* дүгээр баг, *******ы 5-1******* тоотод оршин суух П.*******ийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлан нийт 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            С.*******ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           Хяналтын прокурор С.Мөнхтулын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дугаартай шийтгэх тогтоолд залруулга хийсэн гэх мөн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй асуудлуудад хандсан байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагч санал гаргасны дагуу хянан хэлэлцэх ажиллагаанд улсын яллагчийг оролцуулан шийтгэх тогтоолд залруулга хийж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Харин агуулгын хувьд буруу томъёологдоогүй, үндэслэх хэсгийн дүгнэлт нь тогтоох хэсгийн заалттай тохирч байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад бусдын гэсэн үг нэмээгүй анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзлээ.

           Тухайн шүүх нь өөрийнхөө гаргасан шийдвэртээ залруулга хийхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлд зохицуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

            Прокурорын эсэргүүцэлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн заалтыг өөрчлөх хүсэлтийг гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээс гаргах шийдвэрийн заалтад нийцээгүй, өөрөөр хэлбэл дээрх хуулиар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийн тодорхойлох хэсгийн заалтыг өөрчлөх эрхийг олгоогүй байна.

          Иргэний хуулийн 100, 101 дүгээр зүйлд өмчлөгч, өмчлөх эрхийн талаар заасан агуулгыг дүгнээд үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Бусдын” гэсэн үгийг орхиж бичсэн нь  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хяналтын прокурор С.Мөнхтулгын “шийтгэх тогтоолд өөрчлөлтүүдийг дахин оруулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******9 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА