| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2017/00341/и |
| Дугаар | 182/ШШ2017/00589 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2017/00589
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 182/ШШ2017/00589 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч:“НД” ХХК
Хариуцагч: СЗХ
даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, Б.Н, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн П.Отэй харилцан тохиролцож 2015 оны 10 сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж түүний эзэмшлийн Тоёота Прадо маркийн автомашинд гэрээнд заасан эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн. Уг даатгалын гэрээний үйлчлэх хугацаанд буюу 2016 оны 09 сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт зам тээврийн осолд орсон талаар мэдэгдэж, уг осолтой холбоотой нөхөн төлбөрийн материалыг иргэн П.О 2016 оны 10 сарын 03-ны өдөр манай компанид бүрдүүлж өгсөн. Манай компани даатгуулагчийн бүрдүүлж өгсөн материалыг судалж үзэхэд тухайн үед ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цагдаагийн байгууллагын акт дүгнэлт, ослын талаар газар дээр нь баримтжуулсан фото зураг зэрэг хохирол гарсан нөхцөл байдал, шалтгаан, байрлал, хугацааг тодорхойлох баримт байхгүй байсан тул даатгагчийн зүгээс даатгалын гэрээний Даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсгийн 5.19 “Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад аваар осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг, шалгалт акт дүгнэлт гаргуулаагүй”, Мөн 5.17 “Хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй, нотлох боломжгүй гарз хохирол” гэж заасныг тус тус үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг 2016 оны 10 сарын 07-ны өдрийн албан бичгээр даатгуулагч П.Од мэдэгдсэн. Нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсний дараа П.О нь цагдаагийн байгууллагаар нөхөн үзлэг хийлгэж, Даатгалын тухай хуулийн 82-р зүйлд заасны дагуу манай компанийн шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А уг гомдлыг хянан шийдвэрлэж 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 9/76 тоот албан бичгээр “НД” ХХК-ийг үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байх тул даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож 2017 оны 01 сарын 16-ны өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү гэжээ. Даатгалын тухай хуулийн 82.1-р зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь даатгагч, даатгуулагчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх эрхтэй боловч “НД” ХХК-ийн зүгээс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Даатгуулагч П.О даатгалын нөхөн төлбөрийн материалыг анх бүрдүүлж өгөхдөө даатгалын тохиолдол буюу зам тээврийн осол болсныг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, “НД” ХХК-ийн зүгээс 2016 оны 10 сарын 07-ны өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсний дараа 2016 оны 10 сарын 13-ны өдөр нөхөн үзлэг хийлгээд шууд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг шийдвэрлэхдээ “2016 оны 10 сарын 13-нд хийсэн нөхөн үзлэгээр хохирол гарсан шалтгаан, байрлал, цаг хугацааг тодорхойлсон.
Санхүүгийн зохицуулах хорооны энэхүү шийдвэр нь “НД” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн, гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилсан, даатгуулагчид үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгох нөхцлийг бүрдүүлж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Хэдийгээр Санхүүгийн зохицуулах хороо нь захиргааны акт гаргадаг, захиргааны байгууллага мөн боловч энэ тохиолдолд уг маргааныг шийдвэрлэсэн байдал нь хуулийн этгээд болон иргэдийн хоорондын гэрээний болон эд хөрөнгийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байхын зэрэгцээ уг шийдвэр нь захиргааны актын нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх, эрх зүйн үр дагавар шууд бий болгодог шинжийг агуулаагүй, мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний эрх зүй харилцаа дараах үндэслэлээр үүснэ” 8.1.3 “хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр” гэж тус тус заасныг үндэслэн “Номин даатгал” ХХК-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлоо гомдлоор үүсэх иргэний хэргийн маргаан гэж үзэж байх тул ИХ-ийн 9.4.7-д заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 01 сарын 06-ны өдрийн “нөхөн төлбөр олгуулах тухай эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н нь анх 2016 оны 12 сарын 05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар 33.1-т заасны дагуу хянан үзээд П овогтой О нь 2015 оны 10 сарын 08-ны өдөр “ХБ" ХХК-ийн Зуунмод салбараас зээлээр Тоёота ланд крьюзер Прадо маркийн автомашиныг худалдан авч улмаар “НД” ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын 3060202091 тоот гэрээг 2015 оны 10 сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд даатгуулагч П.Оийн нөхөр Б.Н нь 2016 оны 09 сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт 0**** УБЦ улсын дугаартай Тоёота ланд крьюзер Прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна. Даатгалын нөхөн төлбөрөө авахаар Номин даатгалд хандахад олгоогүй байдаг. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдлоо гаргасныг нь шийдвэрлэж, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 9/76 тоот нөхөн төлбөр олгуулах тухай албан бичгийг“НД” ХХК-д хүргүүлсэн.
Даатгуулагчийн хувьд даатгалын тохиолдол үүссэн талаар 2016 оны 09 сарын 24-ний өдөр “НД” ХХК, шуурхай албаны утсаар мэдэгдсэн бөгөөд даатгагчийн зүгээс дуудлагыг хүлээн авлаа, очих боломжгүй байна, орон нутгийн цагдаагийн газарт мэдэгдсэн бол болно гэсэн тайлбарыг өгсөн ба даатгуулагч нь даатгагч компаниас өгсөн зааврын дагуу тухайн орон нутгийн цагдаагийн газарт хандаж 2016 оны 09 сарын 26-ны өдөр газар дээрх үзлэг хийлгэсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын ажилтан зам тээврийн ослын талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо "ХҮ” ХХК-иар үнэлүүлэхэд хохирлыг 6.965.000 төгрөг гэж тогтоосны дагуу “НД” ХХК-д холбогдох материалаа бүрдүүлж өгсөн байдаг. Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргааныг урьдчилан шийдвэрлэсэн.
Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын гэрээний талуудын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотойгоор үүссэн хэрэгт хариуцагч болох үндэслэл байхгүй. Иймд “НД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай албан бичиг, нөхөн төлбөр олгох боломжгүй талаарх хариу, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн П.О “НД” ХХК-тай 2015 оны 10 сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн Тоёота Прадо маркийн **** УБЦ дугаартай автомашинд гэрээнд заасан эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр төлүүлэхээр тохиролцон даатгалын хураамжийг төлсөн байна.
Уг даатгалын гэрээний үйлчлэх хугацаанд буюу 2016 оны 09 сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт Тоёота Прадо маркийн автомашин зам тээврийн осол гаргасан байх ба даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, нөхөн төлбөрийн материалыг иргэн П.О 2016 оны 10 сарын 03-ны өдөр Номин даатгал компанид бүрдүүлж өгсөн байна. Гэтэл даатгагчийн зүгээс даатгалын гэрээний Даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсгийн 5.19 “Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад аваар осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг, шалгалт акт дүгнэлт гаргуулаагүй”, мөн 5.17 “Хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй, нотлох боломжгүй гарз хохирол” гэж заасныг тус тус үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг 2016 оны 10 сарын 07-ны өдрийн албан бичгээр даатгуулагч П.Од мэдэгджээ.
П.О нь Даатгалын тухай хуулийн 82-р зүйлд заасны дагуу Номин даатгал компанийн шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А уг гомдлыг хянан үзэж, 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 9/76 тоот албан бичгээр “НД” ХХК-ийг үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байх тул даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож 2017 оны 01 сарын 16-ны өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү гэж шийдвэрлэж, Номин даатгал компанид албан бичгийг хүргүүлсэн байна.
Номин даатгал компани Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 9/76 тоот албан бичиг компаний эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч гомдлыг урьдчилан хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн, эцсийн шийдвэр биш, гэрээний талууд асуудлаа шийдвэрлэх ёстой, иргэний шүүхэд хариуцагч болохгүй гэж гомдлыг зөвшөөрөхгүй, маргаж байна.
Иргэн П.О-ийн даатгалын нөхөн төлбөрийг олгуулах тухай Номин даатгал компанид хандсан Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 9/76 тоот албан бичиг нь гадагш чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үйлчлэх шийдвэр биш байна. Иргэн, хуулийн этгээдийн гэрээний болон эд хөрөнгийн харилцаатай холбоотой асуудлыг урьдчилан хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн асуудал байх бөгөөд гомдлыг энэ шүүх шийдвэрлэх маргаан мөн байна.
Санхүүгийн зохицуулах хороо өөрт байсан нотлох баримтын хүрээнд, өөрийн эрх хэмжээний дагуу гомдлыг шийдвэрлэснийг шүүх буруутгах боломжгүй байна. Ингэхдээ зам тээврийн осолд нөхөн үзлэг хийсэн баримтыг үндэслэснийг талууд тайлбарлаж байна.
Талуудын тайлбар болон хэргийн баримтаар П.О-ийн эзэмшлийн Тоёота Прадо маркийн **** УБЦ дугаартай автомашинтай холбоотой зам тээврийн осол 2016 оны 09 сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт болсон, даатгуулагч 2016 оны 09 сарын 24-ний өдрийн өглөө Номин даатгал компаний 75778888 утсаар ажилтан Бтай холбогдож, очих боломжгүй, цагдаагийн газарт мэдэгд гэсний дагуу мэдэгдэж, цагдаагийн ажилтан ослын газрыг үзэж, 2016-10-26-ны өдөр зам тээврийн ослын талаар тодорхойлолт хийж өгсөн, гэтэл цагдаагийн байгууллагад аваар осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг, шалгалт акт дүгнэлт гаргуулаагүй, хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй тул даатгуулагч Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дахин гомдол гаргаж, зам тээврийн осолд нөхөн үзлэг хийгдсэн байдал тогтоогдож байна.
Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-ыг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.БУД