Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 135/2017/00061/и |
Дугаар | 135/шш2017/00336 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 135/шш2017/00336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00061/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хороо, *******гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 6,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.******* миний бие 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.*******тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 4.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай өдрийн 01 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусахад эргүүлэн төлөөгүй өнөөдрийг хүрээд байгаа тул Б.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.500.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнд ногдох алданги 2.250.000 төгрөг, нийт 6.750.000 төгрөг гаргуулж өгнө үү.
Б.*******ад тухайн үед мөнгө хэрэг болсон гэхэд нь гэрээ хийж банкнаас бэлнээр 4.500.000 төгрөг авч машин дотроо тоолоод өгч байсан. Зээлийн гэрээнд 4.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэйгээр тохиролцсон. Үүнээс хойш Б.*******ыг мөнгөө өгөхийг шаардахад Б.******* манай гэх хүнтэй ирээд би 2.500.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг нь гэх хүн авсан гээд байсан. Би үүнд нь итгэхгүй байгаа. Анхнаасаа 2.500.000 төгрөг хэрэгтэй гээд авахгүй 4.500.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурчихаад одоо мөнгөө төлөхгүй байна. Иймд үндсэн зээл 4.500.000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.*******тэй 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зурагтаар явж байсан зээл чөлөөлнө гэсэн зарын дагуу утсаар нь залгахад гэх хүн утас авсан. Би банкинд 2.824.000 төгрөгийн зээл чөлөөлүүлнэ гэдгээ хэлсэн. Зээлийн гэрээг хийхдээ , Д.******* нарын хамт байж байгаад гэрээ хийсэн. Уг гэрээг 4.500.000 төгрөгийн гэрээ гэж мэдээгүй. Банкин дахь 2.824.000 төгрөгийг чөлөөлүүлсэн. Зээлээ чөлөөлөөд дахин зээл авах гэж байсан юм. Банкны ажилтан ажлын 7 хоногийн дотор зээл чинь гарна гэхэд нь 7 хоногийн хугацаагаар гэрээ хийсэн юм. Үүнээс хойш 7 хоног дотроо зээл бүтээгүй. Зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс 2 хоногийн дараа зээл гарсан. Ингээд гэх хүн рүү залгаад банкнаас чөлүүлсэн мөнгө болох 2.824.000 төгрөг болон 10 хоногийн хүү 400.000 төгрөг эмнэлгийн хашаанд өгөөд зээлийн гэрээ дууслаа гээд урж устгаж байсан. Үүний дараагаар Д.******* гэх хүн утсаар ярьж мөнгөө төл гэж шаардаж эхэлсэн. Би танай эхнэр гэх хүнд мөнгийг чинь төлчихсөн гэж хэлээд тасалж байсан. Гэтэл , ******* нар нь эхнэр нөхөр биш бизнесийн хамтрагч нар байсан юм билээ. Дараа нь *******ийн ажил дээр очоод уулзахад надад 4.500.000 төгрөгийн гэрээ үзүүлсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа ******* над руу залгасан. Дараа нь *******тэй уулзаж тай утсаар ярихад намайг өгдөг газраа өгчих би дараа нь *******тэй учраа олно гэж байсан. Дараа нь гэх хүнд та *******тэй учраа олооч гэхэд би *******д өгөх ёстой мөнгийг нь өгөөгүй юм гэх зүйл хэлсэн“ гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.******* нь “... 2.824.000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийг хүү, алдангийн хамт 3.200.000 төгрөг буцаан төлж барагдуулсан” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах байдлаар дүгнэв.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******ад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй зээлдүүлж, энэ үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тус тус тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ. /хх 3/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр гэрээ байгуулсанд тооцно” гэжээ.
Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хувьд зээлийн гэрээний харилцаа үүсэх гол шаардлага нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаардаж байна.
Нэхэмжлэгч Д.******* “... Би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр машин дотор 4.500.000 төгрөгийг өөрийн гараас Б.*******ад тоолж өгсөн. Хэрэв Б.******* 2.824.000 төгрөг зээлсэн бол 4.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахгүй байсан, бид хамт нотариат дээр очиж гэрээ байгуулсан” гэж тайлбарлахдаа 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 24 минутад Хаан банк дахь өөрийн 5108141762 тоот данснаас 4.500.000 төгрөгийн зарлага хийсэн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 31-32/-ыг нотлох баримтаар гаргасан.
Харин хариуцагч Б.******* “... Би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөг аваагүй, Ариг банкнаас авсан зээлээ чөлөөлүүлэхээр 2.824.000 төгрөг зээлсэн бөгөөд зээл авахад Д.*******тэй хамт байсан 3.200.000 төгрөг төлж барагдуулсан” гэж тайлбарлахдаа Ариг банкны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 31 минутад 2.824.000 төгрөгийн зээл хаасан орлогын баримт /хх 17/, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.975.000 төгрөгийн зарлагын баримт /хх 16/ зэргийг нотлох баримтаар гаргаж мэтгэлцэж байна.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, нэхэмжлэгчээс 4.500.000 төгрөг биш харин 2.824.000 төгрөг зээлсэн гэх тайлбараа нотлохоор 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 31 минутад 2.824.000 төгрөгийн зээл хаасан орлогын баримтыг гаргасан боловч тэрээр 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.975.000 төгрөгийн зээл авсан зарлагын баримт зэргээс хариуцагч Б.*******ыг нэхэмжлэгч Д.*******өөс 2.824.000 төгрөгийн зээл авсан байна гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Мөн түүнчлэн тэрээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.*******тэй байгуулсан зээлийн гэрээг /хх 3/ баримтаар үгүйсгэж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзлээ.
Тухайлбал, нэхэмжлэгч Б.******* “... 4.500.000 төгрөгийн гэрээ гэж мэдээгүй ...” гэх боловч талуудын хооронд байгуулсан 4.500.000 төгрөгийн зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн тул Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу талуудын эрх, үүрэг болон үйлдлийг өөрийн хүсэл зоргийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэх, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлын талаар шалгагдсан гэж үзлээ.
Мөн хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн буцаан төлөлт 3.200.000 төгрөгийг зээл авахад Д.*******тэй хамт байсан төлж барагдуулсан гэж тайлбарлаж буй боловч түүнийг зээлдэгчийг төлөөлж мөнгө хүлээн авах эрхтэй байсныг баримтаар нотлохгүй байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу хариуцагч 3.200.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж буй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрсөн эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох ёстой.
Иймд, хариуцагч Б.******* 3.200.000 төгрөгийг буцаан төлж барагдуулсан буюу хүлээн авах эрх бүхий этгээдэд өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн CD-нд хариуцагч Б.******* нь утсаар ярьсан гэх бичлэг нь хэн, хэнтэй, хэзээ ярьсан нь нотлогдох боломжгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үнэлсэнийг дурдах нь зүйтэй.
Талууд зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу гэрээний үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хуульд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой анзыг талууд гэрээний 4-т бичгээр тохирсон тул нэхэмжлэгч Д.******* алданги шаардах эрхтэй байна.
Гэрээний 4-т хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногт 0.5 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд хариуцагч Б.*******ын гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүрэг 4.500.000 төгрөг, гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бөгөөд өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй тул 4.500.000 төгрөгийн алданги 2.250.000 төгрөг болно.
Иймд хариуцагч Б.*******аас 6.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 123.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 6.750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 123.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ