| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
2019 02 15 201
2021 02 02 2021/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0076/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч: М.Отгонбаатар,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Зүмбэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дамба,
Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-д холбогдох эрүүгийн 210... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн урд талын гудамжинд Ц.С-ыг “шинэ жилийн баяраар эхнэртэй хамт байсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед тархи доргилт, хамар ёсны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи баруун хацарт зөөлөн эдийн няцрал зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн урд талын гудамжинд Ц.С-ыг “ шинэ жилийн баяраар эхнэртэй хамт байсан” гэх үл ялих шалих зүйлээр шалтаглан зодож, “биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи баруун хацарт зөөлөн эдийн няцрал зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Ж.Цогт-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой 18 цагийн орчимд Сүхбаатарын оффис байрладаг газрын гудамжинд ганцаараа очиж, машиндаа суугаад Сүхбаатарыг гарч ирэхийг хүлээсэн. Би одоо сайн бол санахгүй байна ойролцоогоор 1 цаг гаран хүлээсэн. Тэгтэл Сүхбаатар ажлаасаа гараад машиндаа суугаад хөдлөөд миний хажуугаар гарахаар нь араас нь дагаж яваад машины их гэрлээр дохиход Сүхбаатар машинаа зогсоосон. Тэгээд би хажууд нь өөрийнхөө унаж явсан 67-11 улсын дугаартай алфхард маркийн тээврийн хэрэгслээр очиж зогсоод “Сүхбаатар гуай мөн үү” гэж асуухад “мөн” гэж хариулсан. Тэгээд би урагшаа хөдлөөд машинаа замаас чөлөөлж тавиад, машинаасаа бууж очоод “чи муу намайг доромжлохгүй шүү” гэж хэлэхэд Сүхбаатар нь “чи муу гөлөг намайг яах гээд байгаан” гэж хэлсэн. Би “гөлөг нь ингэх гээд байгаа юм” гэж хэлээд нүүр рүү нь гараараа 1 удаа хөнгөн цохисон. Тэгтэл Сүхбаатар намайг хөлөөрөө цээж рүү жийхээр би халаасандаа байсан жижиг эвхдэг хутга гаргаж ирээд “чи намайг доромжлохгүй шүү” гэж хэлээд сандал руу нь хутгаараа 2, 3 удаа хатгасан. Тэрнээс биш би анхнаасаа хутга гаргаж хүнийг алах санаа зорилго, бодол төрөөгүй, харин жаахан айлгаж сандлыг нь хатгасан. Тэгээд би дахин Сүхбаатар нүүр лүү нь гараараа цохих гэсэн боловч шүргээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/ гэх мэдүүлэг, шүүх хуралдаан гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Цогт-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Ц нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ж.Ц нь “2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвийн урд талын гудамжинд Ц.С-ыг “шинэ жилийн баяраар эхнэртэй хамт байсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед тархи доргилт, хамар ёсны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи баруун хацарт зөөлөн эдийн няцрал зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ц.С- нь шүүгчдэгчээс эмчилгээний зардал гэж 1.320.140 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ж.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5013080690 тоот дандсанд 1.320.140 төгрөгийг /охин Цогт-Эрдэнийн Энхцоож/-р дамжуулан төлсөн болох нь хавтаст хэргийн 120 талд авагдсан ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзээд хамрын хагалгаа, түүнтэй холбоотой бусад зардлын талаарх баримтыг эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарах зайлшгүй зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Хохирогч Ц.С- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Ц д буцаан олгож, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ж.Ц д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-эс 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С-т олгосугай.
6. Хохирогч Ц.С- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт хураагдсан хутгыг эзэмшигчид нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ