| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00160/И |
| Дугаар | 199 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 199
2017 оны 04 сарын 04 өдөр Дугаар 156/ШШ2017/00199 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00160/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Хангалын 2-12 тоотод оршин суух, Боржигон овогт Сэдэдийн Энхболд /РД:СЭ57060112/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Энхболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1975 оноос 1978 он хүртэл Цэргийн алба хаасан. 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 он хүртэл Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт шнекийн мастераар, 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 он хүртэл Хэнтий аймаг дахь аймаг дундын гоц аюулт өвчинг эсэргүүцэх станцад агнан бэлтгэгчээр, 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 он хүртэл Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын түргэн тусламжийн станцад засварчнаар ажилласан. 1987 оны 07 дугаар сарын 07-наас эрүүл мэндийн байдлаас группэд орж Хөдөлмөр халамжийн мэдэлд шилжсэн. 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестийн харьяа Онон ресторанд манаач, сахиулаар тус тус ажиллаж байсан. Иймд 1977 оноос 1990 онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч С.Энхболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд шнекийн мастераар, Хэнтий аймаг дахь аймаг дундын гоц аюулт өвчинг эсэргүүцэх станцад 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд агнан бэлтгэгчээр, Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын түргэн тусламжийн станцад 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд слесарьч, засварчнаар, Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестийн харьяа Онон ресторанд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд манаач, сахиулаар тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн болон түүний итогэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Энхболд нь Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд шнекийн мастераар, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд агнан бэлтгэгчээр, Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын түргэн тусламжийн станцад 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд слесарьч, засварчнаар, Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестийн харьяа Онон ресторанд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд манаач, сахиулаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч С.Энхболдын улсад ажиллаж байсан жил байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Энхболд нь Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд шнекийн мастераар, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд агнан бэлтгэгчээр, Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын түргэн тусламжийн станцад 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд слесарьч, засварчнаар, Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестийн харьяа Онон ресторанд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд манаач, сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 26х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1978 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1979 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 6-7х/, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 181 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэх судлах станцын даргын 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11-12х/, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэх судлах станцын даргын 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13-14х/, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэх судлах станцын даргын 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 15-16х/, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэх судлах станцын даргын 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 17х/, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэх судлах станцын даргын 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 18-19х/, гэрч Л.Цэрэндуламын мэдүүлэг /хх-ийн 30х/, гэрч Г.Сүрэнхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 31х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сэдэдийн Энхболд /РД:СЭ57060112/-ыг Хэнтий аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд шнекийн мастераар, Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд агнан бэлтгэгчээр, Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын түргэн тусламжийн станцад 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд слесарьч, засварчнаар, Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестийн харьяа Онон ресторанд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд манаач, сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР