| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0131/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/00131 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/00131
2021 02 25 2021/ШЦТ/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0131/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Буянхишиг,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн 210... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 229-4 тоотод “Dek Ked” фэйсбүүк аккаунт мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, иргэдээс 7.114.100 төгрөгийн бооцоо цуглуулан, 5.511.000 төгрөгийг буцаан өгч, 1.603.100 төгрөгийг ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 229-4 тоотод “Dek Ked” фэйсбүүк аккаунт мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, иргэдээс 7.114.100 төгрөгийн бооцоо цуглуулан, 5.511.000 төгрөгийг буцаан өгч, 1.603.100 төгрөгийг ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Гэрчээр Г.Одоничимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэрч Г.О ийн “Би 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр “Dek Ked” нэртэй фэйсбүүк аккаунт шинээр нээж, тухайн хаягаараа фэйсбүүкийн олон хүнтэй группууд пээр лайв бичлэг хийх байдлаар хөзрөөр Техас покер тоглоомыг зохион байгуулсан бөгөөд би тоглоомонд орох хүмүүсээс 3000 төгрөг хурааж тоглолтыг явуулдаг байсан. Нийт цугларсан бооцооны мөнгөнөөс 10 хувийг нь өөртөө ашиг болгож авч байсан, би гэхдээ нэг их ашиг олоогүй нийт бараг 30.000 орчим төгрөг л ашиг гэж олсон тэрнээс нэг их ашиг гардаггүй юм байна лээ. Би ерөнхийдөө лайв хийхдээ деллер хийж тоглуулсан. Би цагдаа дээр очсоны дараа тухайн фейсбүүк лайв хийж техас тоглуулсан “Dek ked” нэртэй акаунтаа устгасан юм. Мөнгөний хэрэг гараад байсан юм. Тэгээд л хүмүүсийг тогтоолуулаад бараг зэрэг мөнгө олъё гэж бодсон юм. Хэн хожихыг мэдэхгүй, аз сорьж тоглодог тоглоом байгаа юм. Би ийм зүйл хуульд хориотой байдаг талаар огт мэдээгүй, би ийм зүйл хийсэндээ одоо харамсаж байна. Өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 08 тал/
Г.О ийн эзэмшлийн Хаан банкны 5091312428 тоот дансны хуулга /хх- ийн 14-85 дугаар хуудас /,
Мөрдөгчийн яллагдагч Г.О ийн эзэмшлийн 5091312428 тоот Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн: “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1828 удаа гүйлгээ хийгдсэн байх ба гүйлгээний мөнгөн дүнгийн нийлбэр нь нийт 7.114.100 төгрөг болж байв. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дээрх утга бүхий гүйлгээ хийгдээгүй байна. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний едөр хүртэлх хугацаанд “Texas yndoo”, “Texas butsaalt” гэсэн утгаар нийт 472 удаагийн 5.511.000 төгрөгийн дүн бүхий гүйлгээ хийгдсэн байна…” гэх тэмдэглэл /хх-ийн 11-12 тал/
Яллагдагчийн шүүхэд өгсөн: “...Тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж мэдээгүй, гаргасан алдаандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Г.О нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрчийн мэдүүлэг, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 229-4 тоотод “Dek Ked” фэйсбүүк аккаунт мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, иргэдээс 7.114.100 төгрөгийн бооцоо цуглуулан, 5.511.000 төгрөгийг буцаан өгч, 1.603.100 төгрөгийг ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Г.О нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Г.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.603.100 төгрөгийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 450 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.О ийн гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого болох 1.603.100 /нэг сая зургаан зуун гурван мянга нэг зуу/ төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.О-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ