| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00381/И |
| Дугаар | 00381 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт оршин суух, эрэгтэй, РС57042310 дугаар регистртэй, Боржигон овогт Бүдийн Дашлхагвын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00263/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дашлхагва шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 оны 06 сарын 01-ний өдөр Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдэлд орж, 1989 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1973 оны 06 сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 1-18 тоотод оршин суух, РС56021010 дугаар регистртэй, Амрын дэнж овогт Гэндэнпилийн Төмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дашлхагва бид хоёр 1966 онд нэгдүгээр ангид хамт орж байсан. Тэрээр 1973 оны 06 сард 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд хуваарилагдаж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад туслах ажилтнаар ажилд орж байсан. Тухайн үед 7 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлт авсан хүүхдүүдийг сургуулиас гаргаж ажиллуулдаг байсан юм. Б.Дашлхагва 1976 оны 06 сарын сүүлээр цэргийн албанд татагдан явж, 1979 оны 06 сард халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн мужаан, будагчны ажил хийж байсан ба мөн сүүлийн 3 жил Цэцэрлэг сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, 1973 онд ажиллаж байсан хугацааны цалин хөлс бичигдээгүй зэргээс болж ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.Дашлхагвын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1973 оны 06 сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 сарыг дуустал туслах ажилтан, 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мужаан, будагчин, Соёлын төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Дашлхагва нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Дашлхагва Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд туслах ажилтан, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаан, будагчин, Соёлын төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Дашлхагвын 1974 оны 4 дүгээр сараас 1975 оныг дуустал, 1980 оны 3 дугаар сараас 1983 он, 1985 оны 11 дүгээр сараас 1990 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн даргын 1989 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “1...будагчин Б.Дашлхагвыг өөр ажилд шилжих болсон тул 1989 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс тус тус чөлөөлсүгэй. 2. Б.Дашлхагвыг соёл хөдөлмөрийн хамтлагийн уран сайханч хамтлагийн ахлагчаар 1989 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс... тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” №8 дугаартай тушаал, гэрч Ц.Пүрвээгийн “....Б.Дашлхагва нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдэлд 1979 оны 06 сараас 1989 оныг дуустал хугацаанд туслах үйлдвэр болон барилгын бригадад мужаан, будагчин хийж байсан. 1989 оноос хойш бол сумын клубын эрхлэгч хийж байсан... 1979 оны 06 сард цэргээс ирээд ажилласан. 1989 оныг дуустал хугацаанд тасралтгүй ажиллаж байсан... 1979 онд Барилгын бригадад мужаан хийж эхэлсэн. 1984, 1985 онд барилгын бригадад мөн мужаан, будаг шавар хийдэг л байсан. Ерөнхийдөө л тийм ажил хийж байсан хүн. Нэгдэл хувьчлагдах үеэр бичиг баримтууд устсан...үед л зарим жил сарын баримтууд нь устсан байж магадгүй... Би Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдэлд 1979-1981 онд бригадын дарга, 1981-2004 он хүртэл сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга болон Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан... Нэг дор, нэг бригадад хамт ажиллаж байсан... Сум нэгдэл чинь нэг л захиргаатай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Дарьхүүгийн “....Дашлхагва нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдэлд 1973 оноос 1976 онд туслах ажилтнаар ажиллаж байгаад цэргийн албанд явж, 1979 онд халагдаж ирээд, 1979 оны 07 сараас 1989 оныг дуустал хугацаанд туслах ажилтан, барилгын бригадад мужаан, будагчин, засварчин хийж байсан... ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан... бид нэг дор айл саахалт байсан учир сайн мэдэж байна... Би Цэцэрлэг сумын сургуульд 1980 оноос 2000 онд бага ангийн багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд Б.Дашлхагвын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд туслах ажилтан, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаан, будагчин, Соёлын төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Бүдийн Дашлхагвын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд туслах ажилтан, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаан, будагчин, Соёлын төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА