| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ******** ******** холбогдох эрүүгийн 2027001720006 тоот хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ******** ХХК-д операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ******** ******** /РД: ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг дэвсгэр Туркийн зам гэх газрын асфальтан зам дээр ******** улсын дугаартай саарал өнгийн Тоёота Королла Пилдер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон змын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож улмаар зорчиж явсан ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ******** эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ Эрдэнэтээс 12 цагийн үед Хархорин сум руу хувийн унаагаар гарсан. Орой 17 цагийн үед Хархорин сумын төв рүү дөхөж явтал миний урдуур мал зам хөндлөн гарахаар нь би хурдаа хасаад тухайн малыг зам хөндлөн гаргасан. Би жоохон ядралттай байсан учир жолоо барьж яваад анхаарал сарниад машин зам голлохоор нь буцаагаад замын хажуу руу дартал машин замаас гарч машинтайгаа унасан” гэв.
Насанд хүрээгүй хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгаас Хархорин сум руу явж байсан ба Туркийн засмал зам дээр явж байгаад замын хажуу руу орсон. Тухайн үед машиныг аав ******** нь жолоодож явсан ба хажууд ээж ********, суудлын ард эмээ ******** бид хоёр сууж явсан. Тухайн үед эмээ бид хамгаалах бүс зүүгээгүй байсан ба аав, ээж дүү нар хамгаалах бүс зүүчихсэн байсан. Юунаас болж осол аваар гарсан талаар мэдэхгүй байна...Осол болох үед би баруун хөлөндөө өсөлтийн яс хугарсан талаар эмч хэлж байсан. Гэхдээ одоо эдгэж байгаа. Өөр гэмтэл бэртэл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-р хуудас),
Хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим Хархорин сумын Туркийн засмал замаар орж ирж байхдаа хүргэн ******** нь жолоо барьж яваад замын хажуу руу орсон. Тэгээд юу болсон сайн санахгүй. Ухаан алдчихсан байсан ...Юунаас болж осол болсныг мэдэхгүй. ******** эрүүл байсан ...Би жолоочийн ард суусан, хамгаалах бүс зүүгээгүй. Хүү ******** нь миний хажууд бүс зүүгээгүй байсан. Надад тухайн осолтой холбоотой ямар ч гомдол, санал байхгүй бөгөөд осол гаргасан ******** нь манай хүргэн байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 44-46-р хуудас),
Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгаас Хархорин сумын чиглэлтэй Туркийн засмал замаар орж ирж байсан юм. Тэгтэл онгоцны буудлын бичиг өнгөрөөд оршуулгын хажуугаар явж байхад гэнэт машин дайвалзаад замын хажуу руу орж онхолдож, машин хөмөрсөн. Тухайн үед би жолоочийн эсрэг талд сууж байсан ба тухайн үед манай нөхөр ******** нь ******** улсын дугаартай Тоёото Королла Пилдер машиныг унаж явсан. ******** нь эрүүл байсан ба нөхөр жолоо барьж явахдаа надтай юм яриад явж байсан ба ямар нэгэн байдлаар үүрэглэсэн, нойрмоглосон үйлдэл ажиглагдаагүй. Чухам яагаад замын хажуу руу орсныг мэдэхгүй байна ...Харин арын суудал дээр ээж ********, хүү ******** нар бүс зүүгээгүй байсан. Би бага хүү ******** урд талын суудал дээр тэвэрчихсэн байсан ...Тухайн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ******** ББС байгууллагын нэр дээр байдаг юм. 2020 оны 09 дүгээр сард тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан юм. Одоо 2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба сар бүрт төлөөд явж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53-54-р хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...1. ******** биед хүзүүний 2-р нугалмын их биений хугарал, баруун дунд чөмөг, суудал ясны далд хугарал, духанд шарх, нүүр, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, зүүн шуу, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл... 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн 12109 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...1. ******** биед шаант болон тахилзуурын далд хугарал, баруун нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн 12110 дугаартай дүгнэлт (хх-ийн 37-38-р хуудас),
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /55-58 дугаар хуудас/,
-Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг дэвсгэр Туркийн зам гэх газрын асфальтан зам дээр ******** улсын дугаартай саарал өнгийн Тоёота Королла Пилдер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон змын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож улмаар зорчиж явсан ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ******** эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч ******** мэдүүлэг /хх 51-р хуудас/, хохирогч ******** мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/, гэрч ********гийн мэдүүлэг /хх 53-54-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №12109, 12110 дугаар дүгнэлтүүд /хх 532-33, 37-38-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /55-58 дугаар хуудас/, шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ******** үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ******** холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ******** автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч ******** эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч ******** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч ******** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэснийг, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн болно..
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ******** ******** автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ******** эрүүл мэндэд хүндэвтэр, ******** эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******** овгийн ******** ******** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН