Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 290

 

 

 

     2021        03          09                                    2021/ШЦТ/290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03340 2613 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүн 4-1 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарырн 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны 5-93 тоотод Б.Эрдэнэчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь өшиглөх үйлдлээр биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, зүүн шанаа, эрүүнд хуралт, баруун нүдний зовхи, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн буланд залгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөрт 128.000 төгрөгийг нөхөн төлсөн” гэв.

Хохирогч Б.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5-93 тоотод гэртээ ганцаараа байж байхад 16 жил надтай хамт амьдарч байгаад нас барсан манай талийгаач эхнэрийн маань төрсөн дүү болох О эхнэр Болороогийн хамт манайд 0.75 гр Хараа архи, нэг том пивотой орж ирсэн. Тэгээд бид 3 архиа хувааж уугаад сууж байхад манай талийгаач эхнэрийн төрсөн дүү О надад агсам тавиад надад хандан чи манай талийгаач эгчийг минь алсан гээд нүүрэн дундуур тас хийтэл хөлөөрөө цохисон. Намайг цохихоор нь би гэрээсээ гараад зугтаагаад манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд таван хаалганы цаана байх хуурай дүү нар болох Од, Однооо хоёрт намайг хүн зодчихлоо гэсэн чинь манай гэрт цуг ирсэн. Манай гэрт ирэхэд О архи уугаад согтуу агсам тавиад намайг ална гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-10,

Гэрч С.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэчулуун, О хоёр Оын талийгаач эгчийн тухай хоорондоо маргалдаж байснаа О Эрдэнэчулууны нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгсэн Эрдэнэчулуун ах нүүрээ дараад гараад гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэчулуунтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, тухайн гэмтлийг Эрдэнэчулууны биед учруулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №8976 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Б.Эрдэнэчулууны биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, зүүн шанаа, эрүүнд хуралт, баруун нүдний зовхи, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарырн 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчооны 5-93 тоотод Б.Эрдэнэчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь өшиглөх үйлдлээр биед нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, зүүн шанаа, эрүүнд хуралт, баруун нүдний зовхи, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн буланд залгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Эрдэнэчулууны: “...2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед ...О надад агсам тавиад надад хандан чи манай талийгаач эгчийг минь алсан гээд нүүрэн дундуур тас хийтэл хөлөөрөө цохисон. ...Манай гэрт ирэхэд О архи уугаад согтуу агсам тавиад намайг ална гээд байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Мөнхболдын: “...Эрдэнэчулуун, О хоёр ...талийгаач эгчийн тухай хоорондоо маргалдаж байснаа О Эрдэнэчулууны нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгсэн Эрдэнэчулуун ах нүүрээ дараад гараад гүйчихсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Эрдэнэчулууны хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн 128.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч *******т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   ******* нь  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР