Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

                       

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******туяа,

         Улсын яллагч З.Алтансолонго,

         Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Санги овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2136000000025 дугаартай,178/2021/0039/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын  хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 20-06 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, Санги овогт *******ын *******

                     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч Б.******* нь Б.*******гийн гээгдүүлсэн “Huawei Nova 5t” маркийн гар утсыг Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олж  гээгдэл эд хөрөнгө олсон тухай зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр хувьдаа завшиж, Б.*******д бага хэмжээнээс дээш буюу 105*******00 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч ******* овогт Болдбаатарын *******гийн / *******..-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Цаст –Алтай цогцолбор сургуульд багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Миний алга болгосон гар утас нь Huawei Nova 5t маркийн гар утас байсан. 861030047164020 имей кодтой, *******61030047174037 гэсэн кодтой, S/N5 BQL02220303000341, хөх өнгийн , ямар нэгэн сэвгүй, засвар задаргаа ороогүй утас байсан.Манай нөхөр 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Юнителийн салбараас зээлээр гэрээ байгуулж авч өгсөн, сард 55000 төгрөг төлдөг.Тухайн үед миний утсыг олж авсан хүн зарсан гэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/

Гэрч Г.Баярсайханы мөрдөн шөлгөх ажиллагаанд өгсөн... Би Б.******* гэх залууг зүс танина.7 хоногийн өмнө утсандаа наалт наалгаад явсан.2021 оны дүгээр сарын 20-ны өдөр ирээд “мөнгөний хэрэг болоод байна, миний утсыг 300000 төгрөгөөр авчихаач” гээд надад Huawei Nova 5t маркийн гар утсыг 300000 төгрөгөөр зарсан. Уг утсыг 2021 оны дүгээр сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд хөдөөний байрын 3 эмэгтэй ирээд надаас 450000 төгрөгөөр аваад явсан. ... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны дүгээр сарын 20-ны өдрийн .... Huawei Nova 5t маркийн гар утас-105*******00 төгрөг... гэх тайлан / хэргийн -36-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 12 дугаар сарын эхээр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Цагаан чулуут гэх цайны газрын урд талаас утас олж авсан.Тэгээд би тэр утсыг 2021 оны дүгээр сарын 10 хүртэл гэртээ хадгалж байгаад Их буян зах дотор байрлах гар утас засдаг хүн дээр очоод кодыг нь тайлуулах гэтэл “болохгүй байна” гээд буцаагаад өгсөн.Түүнээс хойш гэртээ хэд хоног байлгаж байгаад дахиад Их буян захын утас засдаг хүн дээр очоод “миний утас кодлогдчихлоо” гээд үзүүлэхэд программ уншуулаад түгжээг нь тайлаад өгсөн.Би гэртээ очоод өөрийнхөө сим картыг хийгээд үзэхэд хэвийн ажиллаж байсан. Тэгээд хэд хоног гэртээ байлгаж байгаад 2021 оны дүгээр сарын 20-ны орой мөнгөний хэрэг гараад байхаар нь Их буян зах дотор утас зардаг эмэгтэй дээр очиж 300000 төгрөгөөр зарсан.4 хоногийн дараа Цагдаагийн газраас яриад миний олж авсан утасны талаар асуусан.Тэгэхээр нь би Их буян зах дээр очоод утас зарсан хүнээсээ “зарсан утсаа буцааж авмаар байна” гэхэд “ чиний утас зарагдсан” гэж хэлсэн.Миний олж авсан утас нь Huawei Nova 5t маркийн гар утас байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 40-41-р хуудас/ зэрэг баримт болно.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Б.******* 2020 оны 12 дугаар сарын эхээр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Huawei Nova 5t маркийн  гар утас олж аваад гэртээ хадгалж, улмаар гар утас борлуулдаг хүнд зарсан бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийг завшиж хохирогч Б.*******д 105*******00 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, тухайн олж авсан гар утсыг бусдын өмчлөлийн гэдгийг мэдэж байсан атлаа зохих байгууллагад өгөөгүй өөртөө авч бусдад худалдсан  үйлдэл нь гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцно.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж,завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.*******гийн...Б.******* нь миний хохирлыг барагдуулж өгсөн.Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.../хх-12/ гэх мэдүүлгээс  шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-45/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Батчимэгийн өгсөн...Б.******* нь төлөв даруу зантай, хүнд тусархуу, нийтэч, ажилсаг хүн юм. Тусдаа гараагүй, ээж, аав, ах дүү нарын хамт амьдардаг.24 онд Ховд Их сургуулийн англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгссөн ... гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/

Гэрч К.Ардахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* нь архи тамхи хэрэглэгдэггүй, одоо хувиараа төслийн орчуулагч хийдэг ... гэх мэдүүлэг /хэргийн 27-*******-р хуудас/, Б.*******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж,завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 105*******00 төгрөгний хохирол төлсөн, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.*******д 105*******00 төгрөгний хохирол төлсөн. Улсын яллагчийн санал болгосон  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 105*******00 төгрөгний хохирол төлсөн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Санги овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж,завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Санги овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ад  оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 105*******00 төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан торгох ялын биелэлт, хөрөнгө орлогыг хураах албадллагын арга хэмжээнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС