Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 136/ШШ2017/00102

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
                                                               ТОГТООХ нь: 
    
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, хүсэлт гаргагч Б овогт С.Д 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Чандмань хоршоонд, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөн сумын Өлзий бүрдэх хоршоонд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН