| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/1084/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1172 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1172
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Т.Отгонтөгс,
иргэдийн төлөөлөгч А.Х,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Ю.Батболд /ҮД-1958/,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /ҮД-0583/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Ад холбогдох 2008024481206 дугазартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугазар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугазар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.А /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... тоотод амь хохирогч А.Мыг “Утас нэхсэн” гэх шалтгааны улмаас маргалдан түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Амь хохирогч М нь миний төрсөн дүү юм. Эхнэр нь хөдөө байдаг, байнга ирэх боломжгүй гэсэн тул намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрсөн. Амь хохирогч нь бага насны 3 хүүхэдтэй, одоо энэ хүүхдүүдийн төлөө санаа их зовж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгосон, баримтыг нь авч ирээгүй байна. Оршуулгын зардалд 11,715,794 төгрөг, 49 хоногийн буяны зан үйлд 1,345,420 төгрөг, 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр нийлээд 77,740,000 төгрөг, нийт 90,801,214 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Дээрх хохирлын тооцоонд баримтгүй нэхэмжилсэн 850,370 төгрөг орсон. Шүүгдэгчээс 5.600,000 төгрөг төлсөн байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аын мэдүүлэг /1хх-ийн 25-26х/, гэрч Н.Дгийн мэдүүлэг /1хх-ийн 27-28х/, гэрч Д.Эийн мэдүүлэг /1хх-ийн 30х/, гэрч А.Дий мэдүүлэг /1хх-ийн 33-34х/, гэрч Т.Агийн мэдүүлэг /1хх-ийн 36-39х/, гэрч С.Еийн мэдүүлэг /1хх-ийн 52-55х/, гэрч Д.Нын мэдүүлэг /1хх-ийн 58-59х/, гэрч С.Дн мэдүүлэг /1хх-ийн 42-45х/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 1669 дугазартай дүгнэлт /1хх-ийн 67-71х/, шинжээчийн 9338 дугазартай дүгнэлт /1хх-ийн 81-82х/, шинжээчийн 3470 дугазартай дүгнэлт /1хх-ийн 100-101х/, шинжээчийн 4408 дугазартай дүгнэлт /1хх-ийн 115-116х/, шинжээчийн 4409 дугазартай дүгнэлт /1хх-ийн 122-123х/, шинжээчийн 3475 дугазартай дүгнэлт /1хх-ийн 128-129х/, шинжээчийн 4410 дугазартай дүгнэлт /1хх-ийн 154-155х/, шүүх сэтгэц эмгэг судлалын 815 дугазартай дүгнэлт /1хх-ийн 161-162х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4-5х/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-12х/, тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 166-167х/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 194-197х/, Д.Аыг хөдөлмөрийн чадвар алдалтыг “дуу хүлээн авах хэлбэрийн 2 чихний дүлий” гэсэн оношоор 60 хувиар тогтоосон эмч нарын комиссын 0373698 дугазартай актын хуулбар /1хх-ийн 204х/, Д.Аыг эрүүлжүүлсэн бүртгэлийн хуулбар /1хх-ийн 220-222х/, амь хохирогч А.Мын газар утасны дуудлагын лавлагаа /1хх-ийн 85-88х, шуурхай удирдлагын төвд ... Дгийн утаснаас дуудлага өгсөн лавлагааны хуудас /1хх-ийн 2х/, шүүгдэгч Д.Аын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 213х/, оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /1хх-ийн 214х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 215х/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /1хх-ийн 216х/, эд хөрөнгөтэй эсэх Дэнгүй лавлагааны хуулбар /1хх-ийн 217х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 225х/, шүүгдэгч Д.Аын мэдүүлэг /1хх-ийн 191х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс газаргаж өгсөн 30 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс газаргаж өгсөн 2 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилж буй 89,851,844 төгрөгийг шүүгдэгчээс газаргуулж олгох” тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...бүх хохирлоо нэхэмжилнэ” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй байгаа учир энэ асуудал дээр хэлэх тайлбаргүй. Харин шүүгдэгчээс амь хохирогчийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хүүхэд тус бүрээр тооцож газаргасан нийлбэр дүн болох 77,740,000 төгрөгийг, оршуулгын зардал болох 11,715,794 төгрөгийг, мөн 49 хоногийн буяны зан үйлд 1,345,420 төгрөг, нийт 90,801,214 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Шүүгдэгчээс төлсөн 5,600,000 төгрөг дээр маргахгүй. Хүний амийг бол үнэлэх боломжгүй юм. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэж,
Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Д.А нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэж,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч “...Шүүгдэгч Д.А нь гэм буруу дээр маргахгүй байгаа. Мөн 5.600.000 төлсөн. Цаашид ч төлнө гэсэн байр суурьтай байгаа. Харин хүүхдийн тэтгэврийн зөрүүний асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн саналыг тус тус газаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод амь хохирогч А.Мтай газар утасны асуудлаас үүдэн маргалдаж, түүний цээжин тус газар нь 1 удаа хутгалж алсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аын: “...2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны хэсгийн байцаагч Т над руу утсаар залгаад “Б таны дүү билүү” гэж асуухаар нь “тийм ээ, миний дүү” гэж хэлтэл “Б хүнд хутгалуулаад гэмтлийн эмнэлэг рүү явсан, биеийн байдал нь муу байгаа шүү” гэж хэлэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон чинь миний дүү гэмтлийн эмнэлэг рүү ирж байх үедээ нас барчихсан байсан юм. Дэнж дээрээс 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр лүү явдаг 500 төгрөгийн таксины жолооч нь манай бага дүүгийн эхнэр Ад “А танай ах Бг хутгалчихсан гэнээ” гэж хэлсэн байсан. Хэрхэн ямар шалтгаанаар миний дүүг А гэдэг хүн хутгалсан талаар би мэдэхгүй. Миний талийгаач дүүг М гэдэг. Хүмүүс дуудахдаа Б гэж хочилж дууддаг юм. ...Эхнэр нь хөдөө байдаг, байнга ирэх боломжгүй гэсэн тул намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрсөн. Амь хохирогч нь бага насны 3 хүүхэдтэй, одоо энэ хүүхдүүдийн төлөө санаа их зовж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгосон, баримтыг нь авчраагүй байна. Оршуулгын зардалд 11,715,794 төгрөг, 49 хоногийн буяны зан үйлд 1,345,420 төгрөг, 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр нийлээд 77,740,000 төгрөг, нийт 90,801,214 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Дээрх хохирлын тооцоонд баримтгүй нэхэмжилсэн 850,370 төгрөг орсон. Шүүгдэгчээс 5.600,000 төгрөг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч С.Дн: “...2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр Угийн гэрт ороход талийгаач, бас 2 эрэгтэй, У 4 ширээн дээр 0.5 гр Хараа архи тавьсан сууж байсан. Тэгээд байж байтал талийгаач намайг дуудаад “ахаа хоёулаа яваад миний газар утсыг хар Агаас аваад ирье” гэхээр нь хамтдаа хар Агийнд ороход хар А тавилгагүй гэрийн зүүн талд матраас дээр цаашаа хараад хэвтэж байсан. Талийгаач нь Аын гэрт ороод “пизда минь миний утсыг өгөөдөх” гэж хэлээд нуруу луу нь нэг удаа өшиглөх шиг болсон. Нүд рүү нь цохисон эсэхийг би анзаараагүй. Нэг мэдсэн чинь А босож ирээд талийгаачийн цээжний зүүн хэсэгт хутгалах шиг болсон. Энэ үед би айгаад хутга гэж хэлээд гэрээс газарсан чинь талийгаач миний араас Д ахаа гэж орилохоор нь би эргээд харахад талийгаач Аын хоолойг араас нь боочихсон, Д ахаа хутгыг нь ав гэж хэлэхээр нь би Аын газарнаас хутгыг нь аваад шууд шидчихсэн. Хаашаа ч шидсэн гэдгээ сайн мэдэхгүй байна. Би цагдаад дуудлага өгөх санаатай л утас хайгаад гүйж байгаад Угийн гэрт очиж болсон явдлыг хэлчхээд Угийн гэрт байсан Т буюу Еийн хамтаар Аын гэр лүү хамт очсон чинь цагдаа түргэн ирчихсэн байсан. ...Хар бор өнгийн иштэй хутга байсан... ...Талийгаач бид хоёр эртний танилууд байгаа юм. Талийгаач дэнж дээр 500-гийн таксинд явдаг. А гэдэг залууг бол би танихгүй. Хүмүүс л А гэж дуудаад байдаг юм. Сүүлд сонсоход бүтэн нэрийг нь А гэдэг гэж байсан. Талийгаач, А нар архи уусан согтуу байсан. Би архи уугаагүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43х, 45х/,
Гэрч С.Еийн: “...2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр ...намайг унтаж байхад Д ороод ирчихсэн, намайг татаж сэрээгээд цаана чинь Мыг /Б/ А хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гын гэрээс гүйж газараад Аын гэр лүү очсон чинь түргэн ирчихсэн талийгаачийг аваад явж байсан. Миний нэрийг Е гэдэг боловч хүмүүс намайг Т гэж дууддаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53х, 55х/,
Гэрч Н.Дгийн: “...Манай хажуу талын хашаанд А ах эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нүүж ирснээсээ хойш мэддэг болсон. 2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр би хашаанд юм хийгээд сууж байтал А ах 13 цаг 30 минутын үед манай хашаанд орж ирээд “Ах нь чиний утсаар эхнэр лүүгээ залгаадахъя” гэхээр нь би өөрийн ... дугазарын утсыг өгөхөд эхнэртэйгээ ярьсан. А ах эхнэртэйгээ ярихдаа “Би гэртээ орж унтлаа түлхүүр хаана байна” гэж асуучхаад ...гэр лүүгээ орсон. Тухайн үед бага зэрэг халамцуу байдалтай байгаа харагдсан. Гэр лүүгээ орсноосоо хойш ойролцоогоор 30 орчим минутын дараа А ах манай хашаан дээгүүр давж өнгийгөөд “Миний дүү ахдаа түргэн, цагдаа хоёр дуудаад өгөөч” гэхээр нь би “юу болсон бэ” гээд асуутал “Ах нь хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд л би шууд цагдаа, түргэн рүү залгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28х/,
Гэрч Д.Эийн: “...2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр ...би ханын материалд байж байтал 14 цаг 24 минутын орчимд нөхөр А хажуу айлын залуу Бгийн ... дугазарын утсаар согтуу залгаад “гэрийн түлхүүр хаана байна” гэж асуухаар нь “үүдний амбаарын хөргөгчин дотор байгаа” гэдгийг би хэлсэн чинь “за за би гэр лүү орж унтлаа” гэж надад хэлээд утсаа салгасан. Удалгүй байж байгаад 14 цаг 40 минутад хажуу айлын залуу Бгийн ... дугазарын утаснаас нөхөр А дахин залгаад “илүү гэрт ороод унтаж байсан чинь Б согтуу орж ирээд намайг газар утас хулгайлсан гэж хэлээд миний нүүр лүү дэвсээд зодчихлоо, тэгэхээр нь би Бг хутгалчихлаа” гэж хэлээд шууд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би над руу залгасан Бгийн ... дугазарын утас руу нь залгаад “Б манай гэрт юу болоод байнаа, А хүн хутгалчихлаа гэж яриад байна үнэн юм уу” гэж асуусан чинь “үнэн, би сая цагдаа, эмнэлэг дуудчихлаа” гэж хэлэхээр нь машин бариад гэртээ ирсэн чинь түргэний машин Бг аваад явчихсан, цагдаа нар манай гэрийн хашаан дотор байдаг манай илүү гэрт үзлэг хийгээд байж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31х/,
Гэрч Д.Нын: “...2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод хашаан дотроо юм хийгээд байж байтал 10 цагийн орчимд А нь Н ахаа ороод ирээч гэхээр нь гэрт нь яваад ортол 1 танихгүй залуутай илүү гэр дотроо архи уугаад сууж байсан. Тэгээд надад архи аяганд хийж өгөхөөр нь би уусан. Удаагүй гаднаас Е гэдэг нэртэй залуу орж ирсэн, ууж байсан архи нь ч дууссан. Тэгээд би гэр лүүгээ орлоо гэж хэлээд гэрээс нь газараад явсан. Гэртээ ороод хашаан дотроо мөн л юм хийгээд суугаад байтал А манай хашаан дотор орж ирээд миний хүү Дгийн утсыг гуйгаад эхнэртэйгээ яриад байсан. Дараа нь хэсэг хугацааны дараа /цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна/ дахиж хашаан дотор орж ирээд хүү Д “би хүн хутгалчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Хэрхэн юунаас болж хэн нь хэнийгээ ямар шалтгаанаар хутгалсан талаар би мэдэхгүй байна. Би уг нь хашаан дотроо сүүдэрт суугаад юм хийгээд сууж байсан. Хүмүүс маргалдаж муудаж байгаа чимээ, дуу шуугиан огт сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59х/,
Гэрч Т.Агийн: “...2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр Ө хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийгээд байж байтал 10 цаг 30 минутаас 11 цаг 30 минутын хооронд талийгаач М ах, манай гэрийн хойд талын хашааны хүн болох Е, манай гэрийн хойно гэр хорооллын гудамжинд такси барьдаг Б, мод нүүрс зардаг Т болон А ах нарын хамт манай дэлгүүрээр орж ирээд 0.75 литрийн Хараа архи аваад ...гадаа М ахын ... улсын дугазартай шар өнгийн верна маркийн автомашинд хуваагаад ууж байгаа харагдсан. Мөн А гэх ах жолооч талд суучихсан байсан. Манай гэр дэлгүүрийн өөдөөс харсан хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байдаг бөгөөд би ...гэр лүүгээ орчихоод удалгүй газараад ирэхэд бүгд явчихсан байсан. Хаашаа явсан талаар нь би мэдэхгүй байна. Тэрнээс хойш дахиж манай дэлгүүрт орж ирээгүй. Тэр хэдийг явснаас 1 цаг орчмын дараа манай хойно таксинд явдаг Б гэх ах манай дэлгүүрийн гадна ирээд намайг дуудахаар нь газартал “танай ах чинь хойно хутгалуулчихсан байна ш дээ” гэхээр нь би “юу яриад байгаа юм, та яаж мэдсэн юм бэ” гээд асуутал надад “Т хэлсэн юм” гэсэн. Т гэдэг нь өнөөдөр өглөө ахтай хамт дэлгүүрийн гадаа ирсэн манай гэрийн хойд талд байдаг Еийг тэгж дууддаг юм. Тэгээд би дэлгүүрээсээ газараад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамжинд байх А гэх ахын гэрт очиход түргэн ирээд аваад явчихсан байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37, 39х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1669 дугазартай: “...Талийгаач А.Мын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн урд талд өвчүүний зүүн хажуугийн шугамаар 4,5-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч, зүрхний баруун тосгуур руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Задлан шинжилгээгээр талийгаачид хууч, архаг өвчин тогтоогдоогүй болно. Талийгаачийн цусанд спиртийн агууламж 2,4%, ходоодны агууламжид 6% спиртийн агууламж илэрсэн ба энэ нь дунд зэргийн согтолт болно. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаач нь АВО системээр Bab (III) бүлгийн цустай байсан байна. Талийгаач нь цээжний зүүн урд талаас өвчүүний зүүн хажуугийн шугамаар 4,5-р хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч, зүрхний баруун тосгуур руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /1хх-ийн 67-71х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4409 дугазартай: “Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн джинсэн өмд, улбар шар өнгийн футболк дээр АВО системээр В(III) бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн ...” гэх дүгнэлт /1хх-ийн 122-123х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 8 дугазар сарын 17-ны өдрийн 3475 дугазартай: “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч А.Мын ... улбар шар өнгийн хагас ханцуйтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр газарсан шинэ урагдалтууд хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр газарсан шинэ зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 127-129х, 130-133х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4410 дугазартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хос углаашин дээр АВО системээр В(///) бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн. Шар өнгийн футболк, баруун талдаа 3 ширхэг канттай хар саарал өнгийн шортон дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 154-155х, 156-157х/,
Хэргийн газар үзлэг хийсэн: “...Монгол гэрт цагийн зүүний дагуу үзлэг хийхэд ...бандангийн дээрээсээ 2 дахь тасалгаанд гялгазар уутаар ороосон 3 ширхэг хутга байсныг, ...баганы урд хүрэн өнгийн иштэй ажлын хэсэг нь 11 см урттай, нийт урт нь 19.5 см урттай хутгыг эд мөрийн баримтаар хураан авлаа. ... хэргийн газарт амь хохирогчийн хувай маркийн газар утас байгаа эсэхийг шалгаж үзэхэд хэргийн газараас газар утас газарч ирээгүйг хэргийн газрын үзлэгт тусгав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 4-5х/,
Эд мөрийн баримтаар /хутга, углааш/ тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 17х/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-12х/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 194-197х/,
Шуурхай удирдлагын төвд ... /Д/ дугазарын утаснаас дуудлага өгсөн лавлагааны хуудас /1хх-ийн 2х/,
Шүүгдэгч Д.Аын: “...2020 оны 8 дугазар сарын 10-ны өдөр би гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байж байтал 10 цагийн орчимд гаднаас миний танил найз Э, Б, Н нар 0.5 граммын архи авч орж ирсэн. Уг архийг нь бид дөрөв хувааж уусан. Архи дуссаны дараагазар Б, Н 2 гэр рүүгээ явлаа гэж хэлээд манай илүү гэрээс газараад явсан. Ингээд би Этой юм яриад сууж байтал гаднаас талийгаач М, Е хоёр орж ирсэн. Энэ үед талийгаач 15.000 төгрөг газаргаж ирээд 0.75 граммын хараа архи авч хувааж уусан. Тэгтэл Э за би харилаа гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгтэл талийгаач М газаръя машинд суучих доошилж нэг юм олж ууя гэж хэлэхээр нь хамтдаа гэрээс газараад талийгаачийн машинтай талийгаач М, Е бид гурав газараад Ө дэлгүүрийн үүдэнд очоод талийгаач дэлгүүр лүү ороод 0,5 граммын Хараа архи авч газарч ирсэн. Тухайн архийг нь Ө дэлгүүрийн үүдэнд Б, талийгаач, Е бид нар хувааж уусан. Тэгтэл талийгаач намайг одоо яв гэж хэлэхээр нь чи намайг гэрт байхад авч газарч ирчхээд юу яриад байгаа юм намайг гэрт хүргэж өг гэж хэлээд би гэртээ хүргүүлээд буусан. Гэртээ орох гэтэл гэр цоожтой байхаар нь хажуу айлын хашааны хүүхэд Дгийн газар утсаар эхнэр лүүгээ залгаад гэрийн түлхүүр хаана байна гэж асуусан чинь түлхүүр гэрийн амбаарт байгаа гэж надад хэлсэн. Би амбаараас түлхүүрээ хайгаад олоогүй учраас хажуу талд байдаг илүү гэртээ ороод газар байсан матраас дээр унтсан. Нэг сэрсэн чинь миний зүүн газарын булчин руу хүн өшиглөхөөр нь гайхаад эргээд хартал талийгаач М, Ддн хамт орж ирсэн байсан. Тэгээд би талийгаачаас “яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь “гичий минь миний утсыг өг” гэж хэлэхээр нь би “утсыг чинь аваагүй, чи андуураад байгаа юм биш үү” гэж хэлээд босоод иртэл талийгаач миний нүүр рүү газараараа цохиод авсан. Тэгэхээр нь би газарт байсан бор өнгийн иштэй хутгыг газараас аваад яв гэж хэлтэл гэрээс газарахгүй намайг муу муухай үгээр хэлээд доромжлоод байхаар нь талийгаачийн цээжинд хутгалсан. ...тэгээд би хажуу айлын Д ах нь хүн хутгалчихлаа гэж хэлээд цагдаа, түргэн дуудсан. Тухайн үед талийгаач утастай байсан эсэхийг би анзаараагүй. Би утсыг нь аваагүй. Утсаа хэрхэн яасан талаар би мэдэхгүй. Манай илүү гэрт малын гэдэс газаргасан хутга байсан юм. Д миний газараас хутга булаасныг санахгүй байна. Тухайн үед талийгаачийн цээжнээс цус газараад унаад өгөхөөр нь би их сандарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 191х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, амь хохирогч А.М нь “газар утас хулгайллаа” гэж шүүгдэгч Д.А руу дайрч өшиглөсөн, хэл амаар доромжилсон үйлдэлд нь дургүйцсэн Д.А нь орноосоо босож ирэхдээ хутга авч хохирогчийг хутгалсныг шүүгдэгч нь өөрөө мэдүүлснээс гадна тухайн үйл явцыг харсан гэрч С.Дн мэдүүлэг, мөн “амь хохирогчийг хутгалчихлаа” гэх үгийг шүүгдэгч Д.А нь тодорхой нэр бүхий хүмүүст хэлснийг гэрчилсэн Н.Д, Д.На, Д.Э нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо харилцан зөрүүгүйгээр авагдсан байна.
Иймээс шүүгдэгч Д.А нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах зэвсэг болох хутгазар А.Мын бие махбодид халдан довтолж цээжний зүүн хэсэг рүү хатгаж, зүссэн гэмт үйлдлийг санаатайгазар хийж, амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл учруулан хохирогчийн амь насыг хохироосон гэмт хэргийн субъектив шинж буюу сэдэлт, зорилго, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэг бүх шинжээрээ “хүнийг алах” гэм буруугийн сэдэлт зорилгын нэгдмэл шинжийг бүрэн хангасан гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А нь амь хохирогчийн оршуулгын зардалд 11.715.794 төгрөг, 49 хоногийн буяны зан үйлд 1.345.420 төгрөг, 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр нийлээд 77.740.000 төгрөг, нийт 90.801.214 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. /1хх-ийн 242-248х, 2хх-ийн 1-32х, шүүх хуралдаанд газаргаж өгсөн 30 хуудас баримт/
Харин тус шүүхээс шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Ааас хууль ёсны шаардлага хангасан, зөрчилгүй баримттай зардал болох 8.678.199 төгрөгийг газаргуулахаар тогтож, улмаар шүүгдэгч Д.Аын төлсөн 5.600.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3.078.199 төгрөгийг энэ тогтоолоор газаргуулахаар шийдвэрлэв. Учир нь, дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: тодруулбал,
-2020 оны 08 дугазар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогчийн төлөөлөгчийн газаргаж өгсөн баримтуудын хугацааг харвал 2020 оны 08 дугазар сарын 10-ны өдрөөс эхлэн 8 дугазар сарын 11, 12, 13, 14, 16, 21, 29, 30, 31-ний өдрийн баримтууд, мөн 2020 оны 09 дүгээр сарын 01, 09 дүгээр сарын 27-ны өдрийн баримтууд авагдсанаас гадна огноо дугазаргүй, тамга тэмдэг, газарын үсэггүй, давхардсан, юу авсан нь тодорхойгүй баримтууд, баримтгүй нэхэмжилсэн зардлын үнийн дүн орж тооцогдсон ажээ.
Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт газаргаж өгсөн хохирлын баримтуудын агуулгаас үзвэл, оршуулгын зан үйлийг 2020 оны 08 дугазар сарын 10-ны өдрөөс 08 дугазар сарын 16-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн байдал тогтоогдсон тул энэ хугацааны болон 49 хоногийн зан үйлийг гүйцэтгэхэд зарцуулсан, хууль ёсны шаардлага хангасан, тамга, тэмдэгтэй, огноо дугазар, газарын үсэг бүхий баримтуудыг үнэлэхэд 8.678.199 төгрөгийн баримт шаардлага хангасан тул шүүгдэгчээс газаргуулах нь үндэслэлтэй, харин бусад баримтуудын хувьд энэ хэрэгт хамааралгүй цаг хугацааны баримтууд авагдсан, мөн зарим баримтууд нь тамга тэмдэг, огноо дугазаргүй, юу авсан нь тодорхойгүй, баримтгүй нэхэмжилсэн зардал, давхардсан баримтуудын дүнгийн нийлбэр болох 4.383.015 төгрөгийг шүүгдэгчээс газаргуулах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А нь амь хохирогчийн гэр бүлийн хүн болох З.Гт нийт 5,600,000 төгрөгийг шилжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт /завсарлуулсан хуралдааны дараа/ 3.080.000 төгрөг төлсөн баримтыг газаргаж өгсөн буюу нийт 8.680.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Д.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин амь хохирогч А.М нь бага насны 3 хүүхэдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, тэдгээрийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгосон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна.
Иймд хүүхдүүдийн тэтгэврийн хэмжээг хэдээр тогтоосныг илэрхийлэх баримтгүйгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас тооцсон дүнгээр буюу 77.740.000 төгрөгийг таамаглалд үндэслэж шүүгдэгч Д.Ааас газаргуулах боломжгүй тул холбогдох баримтуудаа бүрдүүлэн тэтгэвэр болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагазар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “...гомдолтой, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч Д.А нь анхнаасаа хэргээ үнэн шударгазар хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн, хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан, цаашид ч төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугазар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэж,
Шүүгдэгч “...гэмшиж, гэм буруугаа ойлгож байна, амь хохирогчийн ар гэрээс өршөөл хүсэж байна” гэсэн саналыг тус тус газаргасан.
Шүүгдэгч Д.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугазар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “учруулсан хохирлыг /баримтын хүрээнд/ төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугазар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал, хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан, цаашид газарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч Д.Аын хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагазар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 8 дугазар сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутга, ногоон өнгийн углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугазар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугазар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугазар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Аыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 10 (арав) жилийн хугацаагазар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугазар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугазар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон 91 (ерэн нэг) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ат 8.680.000 (найман сая, зургаан зуун наян мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугазар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.383.015 (дөрвөн сая, гурван зуун наян гурван мянга, арван тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А нь тэжээгчээ алдсан тэтгэвэр, бусад хохиролтой холбоотой асуудлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугазар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутга, ногоон өнгийн углааш зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугазар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугазар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг газардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл газаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол газаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.МӨНХЗУЛ
М.МӨНХБААТАР