Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/13

 

                                                                                                                      

   2020       12        25                                   2020/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Ганзориг,   

шүүгдэгч Д.Э-Онарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Э-О холбогдох эрүүгийн 2006 00000 2991 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э-Онь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, 22Б байрны 176 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Д.Тогтохбаяртай “гэрээс гаргахгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газарт нь цохиж, өшиглөж, өрөөний хаалга мөргүүлж, газарт унагаж, эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, баруун бугалга, баруун зүүн мөр, баруун зүүн сарвуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2991 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Э-Онь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Тогтохбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед манай нөхөр гэртээ хэзээ ирэх вэ гээд залгаад байсан. Би 16 цагийн орчим ажлаа тараад гэртээ очиход манай нөхөр Д.Э-Оархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн бухимдуу хаалга тайлсан.

Д.Э-Оын гар утас дуугарч хамт архи уусан хүн залгахаар нь би гар утсыг аваад “чи гэртээ байгаа хүнд архи согтууруулах ундааны зүйл өгдөг, танай байгууллагын удирдлагад гомдол гаргана” гэж хэлсэн. Гэтэл Д.Э-Онамайг үсдэж аваад толгой сэгсрээд байсан ба түүний гар нь аманд ороод ирэхээр нь хурууг нь хазсан. Тухайн үед манай хүү “ааваа болиоч” гэж хэлээд уйлахад хүү дээ  хандаж “чи намайг өмөөрдөггүй юм уу пизда минь” гэж хэлээд дайраад байхаар нь би хүүгээ хамгаалахад миний нуруу, дал хэсэгт олон удаа цохисон. Намайг үсдээд том өрөөний хаалгыг мөргүүлсэн ба салаавч гаргаад миний ам руу чихээд үсдэж аваад чирээд коридорт очсон. Миний гар утас ойрхон байсан учир гар утсаа авах гэхэд гар утсыг булаалцалдсан. Би гар утсаа өгөхгүй гээд хоёр буйдангийн завсараар хийгээд толгойгоо хамгаалаад дарахад миний толгой дээр дэвсээд байсан. Би “аллаа” гээд орилоход хүүхдүүд хүрээд ирэхэд Э-Охүүхдүүдийг өөр өрөө рүү авч явах хооронд би хадам ээж рүүгээ залгахад утсаа аваагүй. би ах руугаа залгаж болсон асуудлыг хэлж дуудсан. Э-Оирээд намайг дахин үсдэж аваад коридороор чирч том өрөөнд оруулаад шал мөргүүлсэн. Миний дээгүүр өмссөн хувцас урагдсөан байхаар нь өөр хувцас авч өмсөх гэхэд Э-Оөмсүүлэхгүй байсан ба араас ирээд дахиж цохиж зодсон. Миний утас дуугарахаар нь утсаа аваад гал тогооны өрөө орж хадам ээжтэйгээ ярихад Э-Оцаанаас “чи өөрөө согтуу ирсэн шүү дээ” гэж миний буруу болгох гэж орилоод байсан. Намайг утсаа тасалахад Э-Оирээд намайг хананд шахаад цохиж зодоод байсан. Тэр үед манай хүүхдүүд ирээд “аав аа болиоч” гэж хэлсэн. Би хүүхдүүдээ хамгаалж тэврээд доошоо тонгойход гуталтай хөлөөрөө миний хамар хэсэгт 3-4 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх 07-12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний 13311 дугаартай:

“Д.Тогтохбаярын биед хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын нуруу, баруун хацар, дээд уруул, баруун бугалга, баруун зүүн мөр, баруун зүүн сарвуунд цус хуралт, баруун тохой зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 24-25/,

 

Шүүгдэгч Д.Э-Оын мөрдөн байцаалтад өгсөн:

“Манай эхнэр намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдээд гэрээс гарахгүй гээд бид хоёр маргалдсан. Би эхнэрийнхээ нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж, үсдэж чирсэн ба гараараа 4 удаа хамар хэсэгт цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх 61-63/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/,

- Хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 03/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04-05/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Э-Оын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Улаанбаатар салбарын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 36-41/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-44/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Э-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э-Онь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Э-О гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Тогтохбаярын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.Тогтохбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт хавтаст хэрэгт хавсаргаж өгөөгүй ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Э-О үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э-Онь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Дын Э-О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-О таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ