Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2017/00117

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Э, Л.Б нараас 17,211,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк”-ны Дорноговь салбарт олгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгө Дорноговь аймаг, *тоот, гэрчилгээ №Д-*, улсын №Y-*бүртгэлтэй 2 өрөө 26 м.кв орон сууц /хх-9/, зурагт-2ш, улгаалгын машин-1ш, хөргөгч-1ш хөдлөх хөрөнгөөр  хангаж, хариуцагч нарын барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Э, Л.Б нараас 244,006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                   


ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             В.АМАРТҮВШИН