Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 136/ШШ2017/00145

 

 

ЗАХИРАМЖЛАХ :

1. Нэхэмжлэгч Д.М Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 3 дугаар 58 айлын 1-01 тоот, улсын бүртгэлийн Y-07130000139 дугаартай орон сууцыг гаргуулахаар нэхэмжилснийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч Д.Б, Д.Г нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, Д.Б нараас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М олгосугай.

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН