Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Бугат сумын 3-р баг, Гаханч гэх газарт оршин суух, эрэгтэй, малчин, РД-ДГ60020217, Бат овогт Чогдонгийн Мягмарын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Мягмар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 1976 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он зөрсөн, бичиг баримтын тамга тэмдэг нэр зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би 1971 онд 4-р ангиа төгсөөд малчин болсон. 1978 онд цэрэгт татагдаж 073-р ангид 3 жил цэргийн алба хаагаад 1981 онд халагдаж ирсэн. Ингээд Бугат сумын Социализмын зам нэгдлийн Гаханч бригадад одоог хүртэл мал маллаж байна. Манайх ихэвчлэн тэмээ, үхэр голлон маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр зөрсөн учраас 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бугат сумын Социализмын зам нэгдлийн Гаханч бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Мягмар нь 1976 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бугат сумын Социализмын зам нэгдлийн Гаханч бригадад малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай Загдын Ходоог алдарт эхийн одонгоор шагнасан тухай болон Чогдонгийн Мягмар /Нямаа/-ийн цалингийн лавлагаа,  105/000395 дугаартай төрсний бүртгэлийн эцэг нь Туваанжавын Цогдон, эх нь Загд Ходоохүү, Цогдон Мягмар 1960 оны 02 дугаар сарын 02-нд төрсөн гэж бүртгэгдсэн лавлагаа, БНМАУлсын У.Ц.С.Г иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтсийн 8 дугаартай төрөгсдийн гэрчилгээ, үүнд эцэг нь Туваанжав Чогдон, эх Загд Ходоохүү гэж бичигдсэн гэрчилгээ эх хувиараа, 375743 дугаартай Чогдон Мягмарын цэргийн батлах эх хувиараа, 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Бугат сумын Социализмын зам нэгдлээс Чогдон Нямаад нээсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа, 031/81 дугаартай Чогдон Мягмарын мэргэжлийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, ЦА№13 дугаартай Чогдон Мягмар, Даваа Гэрэлмандах нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ /хх- 5, 8, 9, 10-33, 34-50, 55, 56/.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаанд зарим сарууд дутуу, уг лавлагаанд 1982, 1985-1990 онуудад Нямаа нэрээр бүртгэгдсэн, 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр Чогдонгийн Нямаа нэрээр бичигдсэн байна /хх-5, 34-50/.

Нэхэмжлэгч Ч.Мягмарыг гэр бүлийн хүрээнд нь Нямаа гэж дууддаг талаар нэхэмжлэгч тайлбарлаж энэ талаар баримт гаргаагүй боловч түүний ээж Загдын Ходоог БНМАУлсын АИХ-ын тэргүүлэгчдийн 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар зарлигаар алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнахад түүний хүүхдүүдийн нэрсийн хоёрдугаарт Мягмар 25 настай гэж бүртгэгдсэн байх бөгөөд Нямаа нэртэй хүүхэд уг нэрс дотор бичигдээгүй байна /хх-5/.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Ч.Мягмарыг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Гаханч бригад, Төхөмийн хэсэгт малчнаар, 

1978 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд 073 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1976 оны 07 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаа, 1981 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан болох нь нотлогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна /хх-5, 10-33/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бат овогт Чогдонгийн Мягмар /РД-ДГ60020217/ нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Гаханч бригад, Төхөмийн хэсэгт малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд 073 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ