Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 133/2017/00043/и |
Дугаар | 118 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ************************* нэхэмжлэлтэй
******************* хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***********, гэрч *************, ***************а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд ************* танилцан улмаар нэг гэрт орж хамтран амьдарсан. 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү ************* төрсөн. 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр ************* өвчний улмаас нас барсан. Ингээд 4 настай хүү *********** тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл хамтын амьдралын баталгааг шүүхээр тогтоолгож ир гэсэн. Нэхэмжлэгч: *********** 2006 онд танилцаад 2008 онд нэг гэрт орсон. Хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэр бүлийн батлах байхгүй тул боломжгүй гэсэн. Хүү *********** одоо 4 настай, цэцэрлэгт явдаг. ********** том охин манай хоёрынх нэг хашаанд байдаг. Хүү миний асрамжинд байгаа. Хүү ************ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилготой байгаа тул Бямбаахүүтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
************* нь ************** хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ /хх-1/.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргын “...2006 оны 08 дугаар сараас эхлэн ********** хамтран амьдарч 2013 онд хүү * төрүүлж, ам б************үл 3-уулаа амьдарч байгаад эхнэр ************ нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,
0000180617 дугаартай ************ 47 настайдаа 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
0000914039 дугаартай ************** 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
хүн ам, өрхийн бүртгэлийн 2013 онд нээсэн дэвтэр эх хувиараа,
нэхэмжлэгч ************* эхнэр хүүхдийн хамт авахуулсан Фото зураг 1 ширхэг,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/590 дугаартай “...хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 89 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр багийн оршин суугч өрхийн тэргүүн ****************, эрэгтэй, ************** оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ************ настай, эхнэр ************, *********** оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, ************* настай гэж бүртгэгдсэн” тухай архивын лавлагаа зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-3, 5, 6, 13-24, 25, 52/.
Нэхэмжлэгч ********** нь 2006 оноос эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд талийгаач ********** хамтран амьдарч байсан ба тэдний дундаас хүү ******** *********** оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь 0000914039 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *********** нас барсан тухай 0000180617 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Засаг даргын тодорхойлолт, **********, *************, *********** нарын хамт авахуулсан фото зураг, гэрч ************, *********** нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд ********** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан *********** нэхэмжлэгч ************ нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох нь * оны********* 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн тэдгээрийн хүү *********** тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан **************** хувьд түүний аав ****************, ээж ************** нарын хамтын амьдралтай байсан нь эрх зүйн ач холбогдолтой байх тул нэхэмжлэгч ****************-ыг 2006 оноос 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ******************-тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ