Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 129

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын 3 дугаар баг, Жаргалант, Сутай 10 гудамжны 4 тоотод оршин суух, эрэгтэй, РД- ДЖ89052516, Оготор иөншөөбү овогт Намхайнямбуугийн Пүрэвжалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урлал дизайн сургалтын багшаар ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 18-ны Б/27 тоот тушаалыг үндэслэн үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэс болгож ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү. Мөн ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгөөгүй хууль зөрчсөн болно. Би хариуцагчтай эвлэрэхээр хүсэлт гаргаж байна. Ажил олгогчоос 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны дотор гаргуулах, захиргаа хамтын ажиллагааны албаны техникийн ажилтны цалингийн сан батлагдсан тохиолдолд тэргүүн ээлжинд Н.Пүрэвжал намайг тухайн орон тоонд ажилд авах, хэрэв уг цалингийн сан батлагдаж шийдэгдээгүй тохиолдолд ажилд орох шаардлага гаргахгүй болно гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Монгол Улсын засгийн газрын 4 дүгээр тогтоолоор хүүхдийн төлөө үндэсний газар нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон өөрчлөгдсөн. Засгийн газрын 9 дүгээр тогтоол, Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги, нэр, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсан бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/394 дүгээр захирамжаар аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн нэрийг өөрчилж, бүтэц орон тоог баталсан. Тэгэхээр ажил олгогч нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг өгөөгүй хууль зөрчсөн гэх нь ташаа мэдээлэл бөгөөд уг аймгийн засаг даргын захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилтнуудад мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Н.Пүрэвжал нь гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт бус хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урлал дизайны сургалтын цагийн багшаар 6 сарын хугацаатайгаар томилогдсон байх бөгөөд гэрээг дахин сунгасан болон жинхэлсэн тушаал байдаггүй. Шинээр батлагдсан бүтэц орон тоонд багшийн орон тоо батлагдаагүй болно. Н.Пүрэвжалын ажлаас халагдсан 3 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны дотор олгох, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинэчилсэн бүтцэд батлагдсан техникийн ажилтны орон тоо, цалингийн сан батлагдсан тохиолдолд ажилд авах нөхцөлтэйгээр эвлэрэх санал гаргаж байна гэжээ.

Зохигчид 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч Н.Пүрэвжал нь ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, гурван сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны дотор олгох, техникийн ажилтны орон тоо, цалингийн сан батлагдсан тохиолдолд тэргүүн ээлжинд Н.Пүрэвжалыг ажилд авах, хэрвээ техникийн ажилтны цалингийн сан шийдэгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч Н.Пүрэвжал ажилд орох шаардлага гаргахгүйгээр хариуцагчийн төлөөлөгч С.Болормаатай эвлэрч байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Пүрэвжал нь хариуцагч Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх шаардлагаасаа татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч С.Болормаа нь нэхэмжлэгчийн гурван сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны дотор олгох, захиргаа хамтын ажиллагааны албаны техникийн ажилтаны орон тоо, цалингийн сан батлагдсан тохиолдолд тэргүүн ээлжинд нэхэмжлэгч Н.Пүрэвжалыг ажилд авах, хэрвээ уг техникийн ажилтаны цалингийн сан шийдэгдээгүй буюу батлагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч ажилд орох шаардлагыг хариуцагч байгууллагад гаргахгүй гэсэн нөхцөлөөр талууд харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Оготор иөншөөбү овогт Намхайнямбуугийн Пүрэвжал /ДЖ89052516/ татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч С.Болормаа нь нэхэмжлэгчийн гурван сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны дотор олгох, захиргаа хамтын ажиллагааны албаны техникийн ажилтаны орон тоо, цалингийн сан батлагдсан тохиолдолд тэргүүн ээлжинд нэхэмжлэгч Н.Пүрэвжалыг ажилд авах, хэрвээ уг техникийн ажилтаны цалингийн сан шийдэгдээгүй буюу батлагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч ажилд орох шаардлагыг хариуцагч байгууллагад гаргахгүй гэсэн нөхцөлөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ