Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн **********************  нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн *********************** холбогдох

цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 368.588 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ***************** нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул ***************** мөнгөн төлбөр болох 368.588 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Говь-Алтай аймгийн ************* гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд мөнгөн төлбөр болох 368.588 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ****************** нь хариуцагч ************* цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 368.588 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.

Хариуцагч ************* нэхэмжлэлийн шаардлага болох цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 368.588 /гурван зуун жаран найман мянга таван зуун наян найман/ төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна /хх-20/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 11.708 төгрөгний тал хувь буюу 5.854 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ************ цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 368.588 /гурван зуун жаран найман мянга таван зуун наян найман/ төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ************ 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 11.708 төгрөгний тал хувь буюу 5.854 /таван мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Д.ЯНЖИНДУЛАМ