Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.Б.Н-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....-ны өдөр ... төрсөн, .. настай, ..тэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... дүүргийн ... хороо, .. тоотод оршин суудаг, урьд

2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б.Б.Н- /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 48 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гудамж, Зайсан-Оргил худалдааны төвийн зүүн талын замд ......... ХХК-ийн өмчлөлийн “Зонгтонг” маркийн 72-28 УНК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж огцом тоормосолсны улмаас тус тээврийн хэрэгслээр зорчиж байсан зорчигч С.Б- унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний унаж явсан тээврийн хэрэгсэл дотор асуудал үүссэн тул үүргээ ухамсарлаж байна. Хариуцлага хүлээнэ, гэмшиж байна.” гэв.

 

Яллагдагч Б.Нын мэдүүлэг: ... автомашин дотор байсан 0.75 литрийн Вискиг ганцаараа 00 цагаас 03 цагийн хооронд уучхаад ...би эхнэрээ аваад өөрийнхөө Тоёота Харрер маркийн 77-62 УБЯ улсын дугаартай авто машиныг жолоодоод Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн урд замд 3 дугаар эгнээнд явж байхад машинууд буцаж эргэх гээд байхаар нь 2-р эгнээнд шилжээд ойролцоогоос 65 км цагийн хурдтай явж байтал миний урд явсан Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч хурдаа бага зэрэг сааруулж байхад нь би араас шууд очиж мөргөөд чигээрээ явсаар байгаад тусгаарлах зурвас дээр миний машин гараад зогссон. Мөргүүлсэн машин замын хойд талын боржур дээр гараад зогссон. Би хохирогч нарт эмчилгээний төлбөр мөнгө одоогоор өгөөгүй байгаа. Машины хохиролд 8.000.000 төгрөг өгч барагдуулсан. Би гаргасан буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 181-183-р тал/

 

Хохирогч С.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд 10 дугаар хорооллоос Зайсангийн сүлжмэлийн автобусанд суугаад Зайсангийн Оргил худалдааны төв дээр буух гээд явж байсан. Тэгээд би Зайсангийн Оргил худалдааны төвийн буудал дээр ойртон ирэхэд буух гээд сандал дээрээс босоод автобусны заалны хөндлөн бариулаас бариад хойд хаалга руу очих гээд бостол автобус гэнэт тоормослоод би барьж байсан бариулаасаа тавигдаад хойшоогоо саваад дагзаараа автобус дотор унасан...” гэх мэдүүлэг /хх 23-24х/

 

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 10 минутад 12-011 гражийн дугаартай автобусанд суусан. Учир нь энэ өдөр би шалгагчийн үүрэг гүйцэтгэх ёстой байсан... ...Тэгээд энэ автобус 11 цагийн орчимд Зайсан-Оргил худалдааны төвийн автобусны буудал дээр зогсох гээд явж байсан. Тухайн үед би автобусанд жолоочийн бүхээгийн зүүн талын хамгийн урд талын суудал дээр суугаад зорчигч нарыг хянаад явж байсан. Тэгсэн миний сууж явсан автобусны урд талын жийп машин гэнэт урд нь зогссон. Тэр үед би автобусны жолоочийг зайгаа аваад ард нь зогсох байх гэж бодож байсан чинь жолооч урд зогсож байсан жийп машинд тулж ирээд гэнэт тоормосолсон. Тэр үед автобус урд зогсож байсан машинд маш ойрхон төө хэрээтэй тулж зогссон. Автобусыг огцом тоормослох үед хойд хаалгаар буух гэж байсан нэг настай эмэгтэй суудлаасаа босох үедээ хойшоогоо саваад миний яг урд талд толгойныхоо дагз хэсгээр шалан дээр саваад унасан... ...тэр зорчигч эмэгтэйг хүн амьтан түлхсэн зүйл огт байхгүй, автобус хүчтэй огцом тоормослох үед хойшоо савж унасан...” гэх мэдүүлэг /хх 37- 38 х/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11550 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...С.Б-ийн биед баруун зулай ясны хугарал, тархины дух, дагз хэсгийн тархины эдийн цус хуралт, няцрал, дагзанд няцарсан шарх, дал, тохой, мөр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх 53-55х/

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 888136 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...“...“Зонгтонг” маркийн 72-28 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн спидометр /хурд хэмжүүр/ ажиллахгүй байгаа нь МNS5011:2020 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн үзүүлэлтийн үнэлгээ дүгнэлтийн 6.1.6 дахь заалтыг зөрчиж байна.” гэх дүгнэлт, /хх 67-69х/

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 220 дугаартай магадалгаа “ 1. Жолооч Бадамханд овогтой Н- /ЧО87110716/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.6 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно:    д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.” мөн дүрмийн 3.4 дэх заалт “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон: ...гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа, /хх 178-180

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...бичлэг эхлэхэд Улаанбаатар хотын цаг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10:53:59 цаг болж байх ба Зайсан-Оргил худалдааны төвийн зүүн талын зорчих хэсэг бүрэн харагдаж байна. 10:54:32 цагт 12-011 гражийн дугаартай шар өнгийн автобус хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр зорчин явж байгаа нь бичлэгт харагдаж байна. 10:54:34 цагт 12-001 дугаартай шар өнгийн автобуснаас 2 машины урд яваа хар өнгийн жийп машин явган хүний гарцын өмнө явган зорчигчид зам тавьж өгөхөөр зогсож байгаа нь бичлэгт харагдаж байна.10:54:37 цагт 12-001 гражийн дугаартай шар өнгийн автобус огцом тоормос гишгэн зогсож байгаа нь бичлэгт харагдаж байна...” гэх тэмдэглэл, /хх 06- 09х/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 12-18х/, Ял шийтгэлийн хуудас /хх-93/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-95-97/, хохирогч нарын өвчний түүх /хх-111-123/, хохирлын баримт, тооцоо /хх-125-144/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-146/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-147-155/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр барагдуулсан 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 48 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гудамж, Зайсан-Оргил худалдааны төвийн зүүн талын замд ......... ХХК-ийн өмчлөлийн “Зонгтонг” маркийн 72-28 УНК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;...” мөн дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” мөн дүрмийн 12.6 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.” зөрчин огцом тоормосолсны улмаас тус тээврийн хэрэгслээр зорчиж байсан зорчигч С.Б- унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 11550 тоот дүгнэлтүүд, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 888136 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 220 дугаартай магадалгаа зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн тал дээр маргаж байна. Улсын яллагчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт тоормосолсны улмаас гэсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж тоормослон улмаас зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж хохирогч С.Б-ийн мэдүүлэг, гэрч Болормаагийн мэдүүлэг дээр тулгуурлаж байна. Ийм учраас хэрэгт нөхцөл байдал хангалттай бүрэн дүүрэн хангалтай нотлогдоогүй байна. Шинжээчийн дүгнэлтэд тоормосолсон эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд ...тээж яваа ачааны онцлогт  тохируулан хурдыг тохируулна гэж байна... Энэ нь хурд хэтрүүлсэн гэсэн биш. Онцлогт тохируулан замын хөдөлгөөнд оролцоно гэж байна. Зорчигчийн онцлогт тохируулан тээврийн хэрэгсэл жолоодсон. Замын хөдөлгөөний онцлогт тохируулан үүргээ биелүүлсэн. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл жолоодох ёстой. Гэхдээ энэ бүрэн бүтэн байдлыг хангах эсэх нь зөвхөн Б.Нын үйлдлээс шалтгаалаагүй, цаана байгаа компани хариуцлагагүй асуудлаас болж шалтгаалсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд үйлдэл нь компани хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан. Замын хөдөлгөөний дүрмийн 3,4 6,1-ийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 2.6 дугаар зүйлд заасан тоормослох гэдгийг огцом тоормослох гэдгийг хохирогч С.Б-, гэрч нарын мэдүүлгээр баталсан байна. Шүүгдэгч Б.Нын үйлдэл дээр тулгуурласан огцом тоормосолсон талаар яригдахгүй байгаа. Огцом тоормосолсны улмаас хохирогч С.Б- унасан нь хоорондоо уялдахгүй байна. Өөрөөр хэлбэл өндөр настай хүн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад зогссон газар нь босох атал, зогсоогүй байхад босоод өөрөө юмнаас бариагүй, унаж байгаа нь Б.Нагийн үйлдэлтэй холбогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч өөрийн буруугаас болж унаж бэртсэн байна. Шүүхийн шинжилгээний газраар дүгнэлт хийлгэе гэж прокурорт хүсэлт гаргаж байсан. Энэ талаар хангагдаагүй. Энэ бүгдээс үзэхэд нэг талыг барьсан. Мөрдөгчийн саналаар хэрэг үйлдсэн гэж байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт хэргийн дугаар тавигдаагүй. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Прокурор хэрэгт ямар гэрчийг байцааж байгаад бүрэн дүүрэн хяналт тавиагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй. Ийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй. Гэм буруутай эсэх нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. гэжээ

 

Улсын яллагч: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 4 асуудал хэлж байна. Үүнд Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг хэлж байна. Хурд хэтрүүлсэн ойлголт ярихгүй, Тээврийн хэрэгслийн хурдыг орчиндоо тохируулах, ачаа тээшиндээ тохируулах ойлгохыг зөрчсөн гэдийг өмгөөлөгч ойлгоод байна энэ бол тийм заалт мөн. Энэ дээр Н-ыг буруутгаагүй, тээврийн хэрэгслийг тогтоосон хурдыг, тогтоосон хязгаарын буюу 60км цагийн хэтрүүлсэн гэж прокуророос буруутгаагүй харин тээж яваа ачаа тээшнийхээ онцлогт тохируулан хурдаа тохируулаагүй гэж буруутгасан. Энэ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлтэй.

Бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдэг ойлголт Б.Нд хамааралгүй, хуулийн этгээдэд хамааралтай гэж байна. Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д тодорхой заасан. ... “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана гэж заасан. Энэ нь хуулийн этгээдийн үүрэг биш. Зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид хамааралтай. Б.Нд хамаагүй гэж ойлгож болохгүй. Харин иргэний эрх зүйн зохицуулалтаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч эд хөрөнгийн хариуцлага хүлээдэг зохицуулалт байгаа. Үүнийх нь дагуу иргэний хариуцагчаар тогтоосон. Хохирол төлбөр маргасан тохиолдолд иргэний хариуцагчаар төлүүлэх талаар ялын саналаа бэлтгэсэн боловч шүүгдэгчийн зүгээс төлбөрөө төлсөн байгаа тул хохирол дурдаагүй. Энэ нь жолоочид хамааралтай заалт. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй гэдгээ мэдсээр байж замын хөдөлгөөнд тухайн тээврийн хэрэгсэлтэйгээ оролцож байгаа нь Б.Нын хариуцлагагүй үйлдэл. Осол гарсан эсэхэд дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж байна. Осол нь хэний биед хэн гаргасан талаар энэ осол мөн үү гэдэг асуудал яригддаг. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргасан тул жолоочийн буруутай үйл ажиллагаа. Хэм хэмжээний актыг тайлбарлуулахын тулд шинжээчийн дүгнэлт гардаг. Тийм учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар осол гэдгийг тогтоосон тул прокурор яллах дүгнэлт үйлдэж оруулсан. Мэдэгдэл байхгүй байна гэж байна. Мэдэгдэл гэх зүйлийг хавтаст хэрэгт байлгах шаардлагагүй. Прокурор гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл цаашид гарах эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд бичдэг. Хэрэг гарсан шалтгаан, арилгах арга хэмжээ авах ёстой болохоос биш заавал хэрэгт байх албагүй гэж мэтгэлцэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн хуралдаанд маргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;...” мөн дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” мөн дүрмийн 12.6 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.” зэрэг хэм хэмжээний актыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй няцаагдаж байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Н нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;...” мөн дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” мөн дүрмийн 12.6 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.” зөрчин огцом тоормосолсны улмаас тус тээврийн хэрэгслээр зорчиж байсан зорчигч С.Б- унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас   хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Нд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлэг өгснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд хохирогч С.Б- нь гэм хорын хохиролд 1.741.455 төгрөг баримтаар нэхэмжилсэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь 1.715.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр барагдуулсан гэж үзэв.

 

Хохирогч С.Б- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Нын №599484 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг СиДи бүхий бичлэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б.Н-д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.Н-ыг хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Ныг тэнсэж, хянан харгалзсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Нын №599484 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи бүхий бичлэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ