Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00399

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг 14-4 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФБ81102103/, Чононд овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэсүрэнгийн нэхэмжлэлтэй   

“Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Эрдэнэсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Л.Эрдэнэсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Лхагвасүрэн овогтой Эрдэнэсүрэн миний бие 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн хүү болох Батцэнгэл овогтой Анхбаатарыг өөрийн эцэг болох Аюурзана овогтой Лхагвасүрэнд үрчлүүлсэн боловч тухайн үед миний аав 60 нас хүрсэн байсан нь хүүхэд үрчлэн авах хууль зөрчсөн байсан тул энэ үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт 924 дугаартай Б.Анхбаатарын төрсний гэрчилгээний лавлагаа, 924/29 дугаартай Л.Анхбаатарын үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Л.Эрдэнэсүрэн, Л.Анхбаатар, А.Лхагвасүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар, эрүүл өсөн бойжиж буй тухай өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, Л.Анхбаатарын сургуулийн тодорхойлолт, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1254/А дугаартай Сум дундын 14 дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.        

ҮНДЭСЛЭХ нь:

            Чононд овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэсүрэн нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Үрчлүүлэгч Л.Эрдэнэсүрэн, Б.Батцэнгэл нар нь хүү Б.Анхбаатарыг 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрүүлэн эцэг Б.Батцэнгэлийн нэрээр овоглон төрсөний гэрчилгээ авсан байх бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 29-ний  өдөр А.Лхагвасүрэн, О.Жавзанхорлоо нарт үрчлүүлсэн болох нь 924/29 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Үрчлэн авсан А.Лхагвасүрэн, О.Жавзанхорлоо нар нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1254/А дугаартай Сум дундын 14 дүгээр шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хүү Л.Анхбаатарыг А.Лхагвасүрэнгийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн Л.Эрдэнэсүрэн, Б.Батцэнгэл нар нь 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Хүү Л.Анхбаатар нь эрүүл өсөн бойжиж байгаа бөгөөд одоогоор А.Лхагвасүрэн, Л.Эрдэнэсүрэн нарын хамт амьдарч байгаа болох нь хорооны багийн засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байна.

            Үрчлүүлэгч Л.Эрдэнэсүрэн нь өөрийн асрамжиндаа хүүгээ авах болсон, үрчлүүлэгч, үрлэгч нар харилцан тохирч үрчлэлтийг хүчингүй болгож хүүхдийг төрсөн эх Л.Эрдэнэсүрэнгийн асрамжинд буцаан өгөхийг харилцан зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. 

Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйл,145 дугаар зүйлийн 145.6-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасныг баримтлан 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Л.Анхбаатарыг Л.Эрдэнэсүрэн, Б.Батцэнгэл нараас А.Лхагвасүрэн, О.Жавзанхорлоо нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Л.Анхбаатарыг А.Лхагвасүрэнгийн асрамжаас төрүүлсэн эх Л.Эрдэнэсүрэнгийн нь асрамжинд шилжүүлсүгэй.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                                       

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН