| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00388/И |
| Дугаар | 00396 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 9-2 тоотод оршин суух, Шар овогт Доржийн Оюунсайхны нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Шар овогт Доржийн Оюунсайхан миний бие Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Хүн эмнэлэгт ариутгагчийн сувилагч, тогооч, цэвэрлэгчээр 1985 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл тухай үеийн тушаал олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Хүн эмнэлэгт ариутгагчийн сувилагч, тогооч, цэвэрлэгчээр 1985 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Баруунбүрэн сумын Их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолт, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай цалингийн түүвэрийн тодорхойлолт, Цалингийн хүснэгтийн хуулбар, гэрч С.Баттөр, Н.Цолмон, Б.Сайнтөмөр нарын гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шар овогт Доржийн Оюунсайхан нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Хүн эмнэлэгт 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ариутгагчаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Баруунбүрэн сумын Их эмчинй салбарын эрхлэгчийн 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолт, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай цалингийн түүвэрийн тодорхойлолт, Цалингийн хүснэгтийн хуулбар, гэрч С.Баттөр, Н.Цолмон, Б.Сайнтөмөр нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шар овогт Доржийн Оюунсайханыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Хүн эмнэлэгт 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ариутгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН