| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00311/И |
| Дугаар | 00387 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 16 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ОМ66120826/, Шаавай овогт Эрдэнийн Гэрэлсүрэнгийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Гэрэлсүрэн, гэрч Б.Хүүхээ, Т.Отог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Гэрэлсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие нь 1981 оны 12 дугаар сарын 15-наас 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад хоньчноор тасралтгүй ажиллаж ирсэн, өмч хувьчлал явагдаж тэр үеийн зарим лавлагаа олдохгүй байгаагаас шалтгаалан ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оны 12 дугаар сарын 15-наас 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад хоньчноор тасралтгүй ажилласныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, цалингийн тодорхойлолтын хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шаавай овогт Эрдэнийн Гэрэлсүрэн нь 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад хоньчноор ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, цалингийн тодорхойлолтын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шаавай овогт Эрдэнийн Гэрэлсүрэнг 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Гэрэлсүрэнг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН