Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 80

 

2017 оны 01 сарын 30 өдөр     Дугаар 156/ШШ2017/00080    Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00041/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Сариг”-ийн 06-06 тоотод оршин суух, Боржигон овогт Энхбатын Мөнхцацрал (РД: СЗ-89062023),
 Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Сариг”-ийн 06-06 тоотод оршин суух, Боржигон овогт Батжаргалын Болорсүх (РД: СТ-90021615) нарт холбогдох,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, төрийн банкны 2 дугаар байрны 3 дугаар давхарт байрлах Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,  
"зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9 817 63896 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Зээлдэгч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Хэрлэн сум дахь Хурх тооцооны төвтэй “Мах Экспорт” ХХК-ийн цалингийн тодорхойлолтоор 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №ЦЗ-4 тоот “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7.200.000 төгрөгийг сарын 2.4 хувь, жилийн 28.8%-ийн хүүтэй, 24 сар буюу 2 жилийн хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Зээлдэгч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нар нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 09 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 2.229.39637 төгрөг, зээлийн хүүнд 1.363.98687 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 52.39086 төгрөг нийт 3.645.77410 төгрөг төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 7 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй. Банкийг илт хохироож байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
 Зээлдэгч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нарын зээлийн нийт өр төлбөр нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 4.970.60363 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл: 4.060.28002  төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 786.75531 төгрөг нийт 9.817.63896 төгрөгийг хариуцагч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)

Хариуцагч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх бид хоёр Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр Хадгаламж банкнаас 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 7 200 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, жилийн 28.8%-ийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Үүнээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 3.645.77410 төгрөгийг төлсөн. Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.817.63896 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргаантай зүйл байхгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 28 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нараас "зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9.817.63896 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9.817.63896 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нарт холбогдох Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9.817.63896 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Мөнхцацрал, Б.Болорсүх нараас улсын тэмдэгтийн хураамжийн 86 016 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

 
ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ