| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00358/И |
| Дугаар | 135/шш2017/00405 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 135/шш2017/00405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00358/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** гудамж, ******* тоотод байрлах, ******* банкны Дархан салбарын харъяа Хуучин Дархан хэрэглээний зээлийн төвийн хүсэлттэй,
“*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч *******, ******* нар нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус банкнаас 13,879,585.44 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэгцээнд зориулан цалингийн зээл авсан. Зээлдэгч *******, ******* нар нь барьцаат зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийн зөрчил болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 болон 7.1.3-д заасан нөхцөлийг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Банкны зүгээс зээлдэгч *******, ******* нарын оршин суугаа газрыг тодорхойлохын тулд өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй байна. Иймд зээлдэгч *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* банкны Дархан салбарын харъяа Хуучин Дархан хэрэглээний зээлийн төв нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг *******, ******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 13,879,585.44 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах гэтэл тэдгээрийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэжээ.
Хэрэгт ******* банкны Дархан салбарын харъяа Хуучин Дархан хэрэглээний зээлийн төв *******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ /хх 7/ хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9., 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар “...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж заажээ.
Хүсэлтэд хавсаргасан баримтуудаар *******, ******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Хошууд овгийн Лхагвадоржийн Мөнхбаяр, Хошууд овгийн Лхагвадоржийн Мөнх-Оргил нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Хошууд овгийн Лхагвадоржийн Мөнхбаяр /РД: *******/, Хошууд овгийн Лхагвадоржийн Мөнх-Оргил /РД: *******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийн хүсэлт гаргагч ******* банкны Дархан салбарын харъяа Хуучин Дархан хэрэглээний зээлийн төв /утас: *******/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******, ******* нар нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хороо, ***** гудамж, ******* тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ