Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 145

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Г.Энхбаатарт холбогдох “Байрны төлбөр 1.495.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

 

                                               Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             Нэхэмжлэлийн шаардлага: Тус СӨХ-ийн оршин суугч Г.Энхбаатар нь байрны хөлсөө 2014 оны 06 сараас 12 дугаар сар, 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл бүгд 26 сар төлөөгүй Сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 1.495.000 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.

 

          Хариуцагч Г.Энхбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

      ...“Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Г.Энхбаатар надад холбогдуулан 1.495.000 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. 2017 оны 7 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлнө. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

 

                                                                Үндэслэх нь:

               Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ нь Г.Энхбаатарт холбогдуулан “Байрны төлбөр 1.495.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.495.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь  хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 38.870 төгрөгний  тал хувь болох 19.435  төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох  19.435 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Ган зам” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Г.Энхбаатарт холбогдох “Байрны төлбөр 1.495.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 38.870 төгрөгний  тал хувь болох 19.435  төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох  19.435 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                     ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ