Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2017/00095/И |
Дугаар | 169 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 169
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар ХАС банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Бямбабаяр, С.Пүрэвхүү нарт холбогдох “Зээлийн төлбөр 15.726.017.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг С.Пүрэвхүүтэй, Д.Бямбабаяр нарыг “эрэн сурвалжлуулахаар өөрчилсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотод 1984 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар сум, 2 дугаар багт оршин суух хаягтай, ХАС банкны Сэлэнгэ салбарт зээлийн менежер ажилтай
Галдан овгийн Даваасүрэнгийн Ариунгэрэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Хас” банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч Шар заан овогт Дашням Бямбабаяр, Алагморьт Содномжамц Пүрэвхүү нар нь манай банктай 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр110001148 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийн зээлийг сарын 2.3 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд хариуцагч Д.Бямбабаярын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 040 тоотод байрлалтай ГД-000102908, Ү-1317001024 дугаартай 40 м2 талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай 1118 м2 талбайтай ГД-0264643 дугаартай эзэмшлийн газрын хамт тавьсан болно.
Зээлдэгч банктай байгуулсан 1100011448 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй өнөөдрийн байдлаар 904 хоногийн хугацаа хэтэрч бдний ажилд хүндрэл учруулсан болно.
Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
“Хас” банкны барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.9-д ... “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй 3.2.9-д гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ бүрэн биелүүлээгүй, эсхүл банк гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны шаардсанаар үл маргах журмаар банкны захиран зарцуулах эрхэд шилжүүлнэ. 3.1.6, 3.2.1, 3.4 заалтууд болон бусад заалтуудад заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100011448 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 8.749.99995 төгрөг, зээлийн хүү 6.177.924 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 798.094 төгрөг нийт 15.726.01795 төгрөгийг хариуцагчаас гаргуулж гаргуулж өгнө үү!
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ариунгэрэл 2017 оны 02 дугаар сарын 07-нд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
...ХАС банкны Сэлэнгэ салбарын зээлдэгч Д.Бямбабаяр, хамтран зээлдэгч С.Пүрэвхүү нарт холбогдуулан 15.726.017.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаятай байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул оршин суугаа газрын хаягийг тогтоож эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулах гэж ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ариунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Д.Бямбабаяр нь 2013 оны 04 дүгээр сарын 02-нд манай банктай зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгний зээл авч зээлийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлж зээлээ төлөөгүй. Д.Бямбабаяр нь зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд одоогоор хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа. Д.Бямбабаярын хадам ах С.Пүрэвхүү нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан бөгөөд одоогоор оршин сууж байгаа хаяг дээрээ байхгүй эхнэрийнхээ хамт гадаад руу улс явсан.
Д.Бямбабаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 20-нд манай банкин дээр биечлэн ирэх үед нь уулзсан. Түүнээс хойш 2016 оны 08 дугаар сард гудамжинд тааралдаж уулзсан болохоор ямар нэгэн тэмдэглэл, мэдэгдэл бичээгүй. Тухайн үед өөрөө говьд ажиллаж байгаа цалингаасаа зээлээ төлнө гэж байсан. Зээлээ төлөхгүй бол “шүүхэд өглөө” гэж хэлсэн боловч өөрөө “яахын бэ удахгүй цалингаасаа зээлээ төлнө” гэж байсан. Ажлын газрынх нь хаягийг нь мэдэхгүй. Охин Сэлэнгэсайхан нь Эрдэнэт хотод амьдарч байгаа гэсэн. Мөн Д.Бямбабаярын ах Дамдинпүрэв гэдэг хүн байдаг, 99167347 дугаартай гар утастай.
Д.Бямбабаяр нь зээлийн гэрээний үндсэн зээлдэгч бөгөөд одоо болтол оршин суух хаяг нь хаана байгаа нь тодорхойгүй, холбоо барих боломжгүй байгаа тул Д.Бямбабаярыг эрэн сурвалжилж өгнө үү!
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь :
ХАС банкны Сэлэнгэ салбараас Д.Бямбабаяр, С.Пүрэвхүү нарт холбогдуулан “Зээлийн төлбөр 15.726.017.35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягтай байхгүй, утас нь холбогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
Зээлдэгч Д.Бямбабаяр, С.Пүрэвхүү зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсны улмаас 15.726.017.95 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь оршин суугаа хаятай байхгүй, холбоо барих утасгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болсон байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Д.Бямбабаяр, С.Пүрэвхүү нарыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй.
Иймд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын сум, Салхит 3 дугаар баг, 2 дугаар хэсэг гудамж, 040 тоотод оршин суух хаягтай байсан, 99841810 дугаарын гар утас тэмдэглүүлсэн, Шар заан овгийн Дашнямын Бямбабаяр /регистрийн дугаар МВ-76041808/, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын сум, Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг гудамж, 107 тоотод оршин суух хаягтай байсан, 99813032, 99803032 дугаарын гар утас тэмдэглүүлсэн, Алаг морьт овгийн Содномжамцын Пүрэвхүү /регистрийн дугаар МВ-71060317/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15.726.017.95 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд 236.580 төгрөг төлснөөс хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсэн хүсэлтийг шийдвэрлэхэд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 166.380 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ