Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1248

 

 

 

 

 

 

 

     2020          12            21                                         2020/ШЦТ/1248

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

            улсын яллагч Б.Чинзориг,

   шүүгдэгч Д.Хажидмаа,  түүний өмгөөлөгч Н.Энхжаргал (үнэмлэхийн дугаар-1051) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Хажидмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003004650422 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт  төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Энх-Уран итгэл” хууль зүйн товчоонд туслах ажилтай, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 27-15 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д.Хажидмаа (РД:),

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Хажидмаа нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хорооллын баруун талын замд “Тоёота Приүс 20” маркийн 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Золжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хажидмаа мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв. 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

               - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас)

 

               - Хохирогч Ц.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

               “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд хоёр хүүхдээ 62 дугаар сургуулиас аваад багыгаа тэврээд гурван хүүхдээ дагуулаад гэр рүүгээ явж байсан...21 дүгээр хорооллын автобусны явган хүний гарцаар хоёр хүүхдээ урдаа гаргаад өөрөө ард нь бага хүүхдээ тэврээд явж байсан. Миний баруун талаас мөргөсөн. Тэгээд гэрлэн дохио дээр зогсож байсан жижиг хар өнгийн машинтай хавчуулсан...Би газарт унаагүй. Эхний удаа мөргөчхөөд жолооч машинаасаа бууж ирсэн. Тэгтэл машинаа гүйцэд зогсоохгүй машин өөрөө урагшилж ирээд дахиад мөргөсөн. Тэр хавиар явж байсан нэг эрэгтэй хүн машиныг зогсоож өгсөн. Хоёр удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

  • Гэрч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

               “...Тэр өдөр их салхитай байсан. Мобикомын дугаар зардаг гэрээт маягийн хүмүүс сүүдрэвчинд сууж зардаг юм. Тухайн үед эзэнгүй орхиод явсан хойгуур замын хажууд байсан самбар, улаан өнгөтэй саравч нь хийсээд нэг машины хойд талд унасан...мөргүүлсэн байхад нь би харсан...Жолооч нь машиныхаа арааг салгалгүй буусан байсан. Би очиж арааг нь салгаж машиныг нь зогсоосон. Араатай болохоор машин нь өнхрөөд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас)

 

  • Гэрч Ж.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

                “...Замын хажууд Мобикомын дугаар зардаг сүүдрэвч байсан. Тэр сүүдрэвч хийсэж очоод Приус маркийн машины хойд талд буух шиг болсон. Тэр хооронд замаар гарч байсан хүүхэдтэй эмэгтэйг тэр машин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

 

-  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10640 дугаар:  “Хэсэг газрын үзлэгт баруун гуяны дунд гадна хэсэгт 6,5х4 см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 7х4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, бага зэргийн хавантай, Мөнгөнгүүр эмнэлгийн аарцаг түнхний үеийн КТГ-н шинжилгээгээр баруун талын умдаг яасанд шинэ зөрүүгүй хугаралтай,

               1. Ц.Золжаргалын биед умдаг ясны хугарал, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

               3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

 

   - Авто тээврийн үндэсний төвийн /ТӨҮГ/ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн:

            1. Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд дугуйн тоормозны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Ерөнхий байдал иж бүрдлийн хувьд өнгө үзэмж, дунд хойд, урд гэрэл дохио шил арчигч сигнал бүрэн ажиллагаатай, иж бүрдэл бүрэн байлаа.

Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -10,6 мм тэнхлэг тохиргоо алдаатай, хойд дугуйн тоормозны идэвхжилтийн зөрүү стандартад заасан хэмжээнээс их, тоормосны стенд дээр баруун хойд дугуйн зогсоолын тоормос зогсоогүй, их гэрлийн тусгалын хэмжээ хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, дугаарын гэрэл асахгүй зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

            2. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -10.6мм тэнхлэг тохиргоо алдаатай, хойд дугуйн тоормозны идэвхжилийн зөрүү стандартад заасан хэмжээнээс их, тоормозны стенд дээр баруун хойд дугуйн зогсоолын тоормоз зогсоогүй, их гэрлийн тусгалын хэмжээ стандартын шаардлага хангахгүй, дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй.

            3. Эдгээр эвдрэл гэмтэл нь ашиглалтын үед үүсэх хуучин эвдрэл гэмтэл бөгөөд зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох боломжгүй.

            4. Тоyota prius-20 загварын авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормозны системтэй. Тоормозны стенд дээр шалгахад хойд тоормозны идэвхжилийн зөрүү стандартад заасан хэмжээнээс их байлаа.

            5. Шингэн дамжуулгын АВS бүхий тоормозны системтэй авто тээврийн хэрэгсэл огцом тоормоз гишгэхэд зам дээр тоормозны тасалдсан мөр үүснэ..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-53 дугаар хуудас)

 

- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 186 дугаартай мөрдөгчийн

1. “...Тоёота Приүс маркийн 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Хажидмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.  Мөн 14.6 “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” мөн дүрмийн 3.4 дэх заалт ‘Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.”

2. Явган зорчигч Ц.Золжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),

- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 187 дугаартай мөрдөгчийн ”

1. Тоёота Приүс маркийн 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Хажидмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

- Шүүгдэгч Д.Хажидмаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр тал), шинээр гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай хэлцэл, худалдах худалдан авах гэрээ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Хажидмаад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Хажидмаа нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Содон” хорооллын баруун талын замд “Тоёота Приүс 20” маркийн 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Золжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх6-11),

- хохирогч Ц.Золжаргалын: “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд хоёр хүүхдээ 62 дугаар сургуулиас аваад гэр рүүгээ явж байсан...21 дүгээр хорооллын автобусны явган хүний гарцаар хоёр хүүхдээ урдаа гаргаад өөрөө ард нь бага хүүхдээ тэврээд явж байсан чинь баруун талаас мөргөсөн. Тэгээд гэрлэн дохио дээр зогсож байсан жижиг хар өнгийн машинтай хавчуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

- гэрч Г.Эрдэнэчимэгийн: “...мөргүүлсэн байхад нь би харсан...Жолооч нь машиныхаа арааг салгалгүй буусан байсан. Би очиж арааг нь салгаж машиныг нь зогсоосон. Араатай болохоор машин нь өнхрөөд байсан...” гэх мэдүүлэг (хх8-30),

-  гэрч Ж.Одбаярын: “...замаар гарч байсан хүүхэдтэй эмэгтэйг машин мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-31),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10640 дугаартай: “Ц.Золжаргалын биед умдаг ясны хугарал, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх43-44),

   - Авто тээврийн үндэсний төвийн /ТӨҮГ/ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн : “Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -10,6 мм тэнхлэг тохиргоо алдаатай, хойд дугуйн тоормозны идэвхжилтийн зөрүү стандартад заасан хэмжээнээс их, тоормосны стенд дээр баруун хойд дугуйн зогсоолын тоормос зогсоогүй, их гэрлийн тусгалын хэмжээ хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, дугаарын гэрэл асахгүй зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй эвдрэл гэмтэлтэй. Эдгээр эвдрэл гэмтэл нь ашиглалтын үед үүсэх хуучин эвдрэл гэмтэл бөгөөд зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох боломжгүй.

            Тоyota prius-20 загварын авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормозны системтэй. Тоормозны стенд дээр шалгахад хойд тоормозны идэвхжилийн зөрүү стандартад заасан хэмжээнээс их байлаа.

            Шингэн дамжуулгын АВS бүхий тоормозны системтэй авто тээврийн хэрэгсэл огцом тоормоз гишгэхэд зам дээр тоормозны тасалдсан мөр үүснэ...” гэх дүгнэлт (хх49-53),

- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 186, 187 дугаартай мөрдөгчийн ”...Тоёота Приүс маркийн 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Хажидмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй”,

16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

14.6 “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” мөн дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” 

Явган зорчигч Ц.Золжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадалгаа (хх 55-57,62-63) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 186, 187 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар ”...Тоёота Приүс маркийн 72-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Хажидмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 14.6 “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө.” мөн дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” 

гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирсон  үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

            Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон тээврийг хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ ашиглалтын шаардлага хангаагүй эвдрэлтэй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг. Энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Д.Хажидмаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.

Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой.

Шүүгдэгч Д.Хажидмаа нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Золжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь умдаг ясны хугарал, баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулж, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10640 дугаартай дүгнэлт (хх43-44)-ээр тогтоогдож байна.

Иймд шүүхээс Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Хажидмааг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнд дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Золжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 530.764 төгрөг (хх73-76), “Макс хүнс” ХХКомпанийн ММарт-21 салбарт кассын ажилтнаар ажилладаг, сарын 850.000 төгрөгийн цалин авдаг, 9 дүгээр сарын 14-ны өдрөөс хойших цалин, хүүхэд сургууль, цэцэрлэгт зөөх унааны зардал, бариачид бариулах зардал, цаашид давтан үзүүлэх эмнэлгийн төлбөр, сэтгэл санааны хохирол нийт 5.000.000 төгрөгийг (81-82) нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч нар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “хохирол барагдуулсан тухай хэлцэл” байгуулан эмчилгээний зардалд 530.000 төгрөгийн эм болон эмчилгээний зүйл авч өгсөн, Д.Хажидмаагийн эзэмшлийн SM-5 маркийн 98-77УБН улсын дугаартай авто машиныг /5.000.000 төгрөгийн/ хохирогч Ц.Золжаргалд худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж хохирол, хор уршгийг арилгасан, төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч Д.Хажидмааг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

хүлээнэ:           а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гзмтзл.

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Д.Хажидмаа нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-41) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Д.Хажидмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэд, хэдэн үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох” талаар заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Хажидмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн боловч нийгэмд учруулсан хор уршиг нь ялимгүй байх, эсхүл нэгэнт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн учир холбогдол ноцтой биш болсон зэргээс тэдэнд ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг зайлшгүй хэрэглэх шаардлагагүй болсон бусад шалтгаануудаар эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэл болдог. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” , мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Хажидмаад шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2003004650422  тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Хажидмаа нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Хажидмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Хажидмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Хажидмаа нь “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Хажидмаа нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Хажидмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн 2003004650422 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Хажидмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хажидмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР