Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2017/00407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00349/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-ийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж эхэлсэн бөгөөд 3 жил 7 сар ажиллаад 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжсэн болно. Миний хөдөлмөрийн дэвтэрт Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллах болсон тул гээд өмнөх ажлаас чөлөөлсөн 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 41 тоот тушаалаар шилжсэн гэсэн тэмдэглэл бичигдсэн боловч Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажилд авсан тэмдэглэл бичигдээгүй харин ажлаас гарах тэмдэглэл бичсэн байна. Д.******* би 2017 оны 04 дүгээр сард тэтгэвэрт гарах тул тус байгууллагад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Иймд 1989 оны 05 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан хугацаанд хамт ажиллаж байсан *******, ******* нарыг гэрчээр асууж миний Эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан 3 жил 7 сарын хугацааг тогтоож өгнө үү”   гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Д.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл заах арга зүйч, няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Д.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт ажлаас халагдсан тушаал бичигдээгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл заах арга зүйч, няраваар ажиллаж байсан нь 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь ажлын тухай мэдээ хэсгийн 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан хотын эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллах болсон тул шилжүүлэв. БМҮ-ийн ТТЗ конторын даргын 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалаар гэсэн бичилт, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өөр газар шилжүүлэх болсон тул. ХЭЗ-гийн тэргүүлэгчдийн 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 53 тоот тогтоолоор гэсэн бичилт /хх 5/, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шаардах хуудас /хх 7/, 1991 оны 12 дугаар сарын Цалин тавьж олгох хүснэгт дэхь Д.******* арга зүйч гэсэн бичилт /хх 8/, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ажлын цагийн бланс /хх 9/, орлогын падаан /хх 10/, Байрны хөлс хураасан квитанц дахь Дархан хотын эмэгтэйчүүдийн зөвлөл ******* гэсэн бичилт /хх 11/, 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шагнал олгосон протокол дахь Хүлээлгэн өгсөн ******* гэсэн бичилт /хх 12/, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дархан хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол  НЭГ. Д.*******ийг хотын эмэгтэйчүүдийн ордны няраваар гэсэн бичилт /хх 13/, хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургууд /хх 14-16/, гэрч *******гийн ... Д.******* нь Дархан  хотын эмэгтэйчүүдийн зөвлөлд 1989 оны хавар анх заах арга зүйч, няраваар ажилд орж байсан, тэгээд 1992 оны эхээр өөр ажилд шилжих боллоо гээд ажлаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 26/, гэрч *******гийн ... Д.******* нь намайг ажилд ороод жил гаран болж байхад Дархан хотын эмэгтэйчүүдийн зөвлөлд 1989 онд заах арга зүйч, няраваар ажилд орж байсан, 1992 онд ажлаасаа гарахад Д.******* нь ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 27/ зэргээр тогтоогдож байна.

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: *******/-ийг тухайн үеийн нэрээр Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлд 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл заах арга зүйч, няраваар ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ