Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 22

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнө******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.*******д холбогдох 1728001100116 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

                    Өмнө******* аймгийн Прокурорын газрын прокурор нь Б.*******г 2017 оны 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд Өмнө******* аймгийн Гурвантэс сумын төвд байрлах “******* ******* *******” ХХК-ийн барилгын гэрт Ц*******ын хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

          Өмнө******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж: Өмнө******* аймгийн Прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2017 оны 10 дугаар сарын 20, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогчид хүч хэрэглэж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, Б.*******г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Б.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Б.******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг журамтай болохыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар Ц******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний бор өнгийн дотуур унтлагын хувцас 1, улаан өнгийн эмэгтэй дотоож 1, ягаан өнгийн эмэгтэй дотоож 1, орны даавуу 1 ширхэгийг тус тус устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар Б.******* нь одоогоор төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Улсын яллагч эсэргүүцэлдээ: Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ...Өмнө******* аймгийн Прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2017 оны 10 дугаар сарын 20, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогчид хүч хэрэглэж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг зөвтгөсүгэй... гэжээ.

          Хохирогч Ц******* нь мөрдөн байцаалтын шатанд: 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой унтаж байхад гэнэт нэг хүн миний хөнжил рүү ороод ирэхээр нь сэртэл ******* дотоожтойгоо орж ирээд ...миний дээр гараад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 2-3 минут орчим бөгсөөрөө хөдөлж байгаад миний дээрээс буучхаад өөрийнхөө ор руу орсон...дараа нь 2017 оны 10 дугаар сарын 20-нд шөнө дахиад ******* архи уучихсан согтуу миний өвөрт орж ирээд шууд миний хоёр гарыг нэг гараараа миний толгой дээр дарчхаад нэг гараараа миний дотоожийг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэн хийгээд 4-5 минут орчим болоод дээрээс буусан.,.2017 оны 10 дугаар сарын 24-ний орой... миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэн оруулчхаад ...3-4 минут болсон байх миний бэлэг эрхтэн дотор тавьчхаад миний дээрээс буусан...би нэг ч удаа хүсэж байна дуртай байна гэж хэлээгүй өөрийнхөө чадлаар эсэргүүцэж байсан, би зөвшөөрсөн зүйл байхгүй... надад гомдол санал байхгүй харин нэхэмжлэх зүйл байгаа” гэж мэдүүлсэн байхад 2017 оны 10 дугаар сарын 20, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогчид хүч хэрэглэж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг зөвтгөсүгэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт зүйлчлэл өөрчлөгдөөгүй байхад зүйлчлэлийг зөвтгөсүгэй гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

          Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дах хэсэгт ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.*******г 1 /нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй... гэсэн байна.

          Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно... гэсэн заалтыг зөрчиж яллагдагч Б.******* нь хохирогч Ц*******д хохирол төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй, хор уршгийг арилгасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад дээрх заалтаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байгаа нь түүнд оногдуулсан ялыг хөнгөдсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд Өмнө******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                   Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэж чадаагүй байна.

          Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнд хэргийг бүхэлд нь хянаж үзвэл дараах байдал тогтоогдлоо. Үүнд:

          1.            2017 оны 10 дугаар сарын 17, 20, 24-ний өдрүүдэд шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц*******тай бэлгийн харилцаанд орсон гэх мэдээлэл тэдний хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан байна. /хэргийн 18-20, ..23-24, 51-52 дугаар хуудас/    

          Гэтэл прокурор нь Б.*******г 2017 оны 10 дугаар сарын 17-ноос 24-ний өдрүүдэд Ц*******ын хүсэл зоригийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойлж  яллах дүгнэлтдээ бичиж, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байх тул   прокурор нь шүүгдэгч Б.*******г  2017 оны 10 дугаар сарын 17-ноос 24-ний өдрийг дуустал 8 хоног дараалан буюу хүчиндэх гэмт хэргийг 8 удаа үйлдсэн гэж ялласан гэж  үзэхээр байна. /хэргийн 95, 81 дүгээр тал/

          Харин шүүх хуралдааны тэмдэглэлд “ 2017 оны 10 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд  Өмнө******* аймгийн Гурвантэс сумын барилгын гэрт Ц*******ын эсрэг хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцуулсан байдал тусгагдсан байх боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “******* ..*******тай бэлгийн харьцаанд 2017 оны 10 дугаар сарын 17-24-ний өдөр орж хурьцал үйлдсэн” гэж дүгнэсэн атлаа 20, 24-ний өдрүүдэд гэмт хэрэг үйлдэгдээгүй, бусад өдрүүдэд гэмт хэрэг үйлдэгдсэн байж болохоор “ 2017 оны 10 дугаар сарын 17-ноос 24-ний өдрүүдэд шүүгдэгч нь хохирогчтой бэлгийн харьцаанд орсон... харин 20, 24-ний өдрүүдэд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй”  гэж, мөн дахин “... Хохирогч Ц******* ...10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өөрийн боломжийг ашиглах, мэдээлэх ямарваа нэгэн үйлдэл хийгээгүй... тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй... ”  гэж гэмт хэрэг гарсан хугацааны талаар өөр өөр байдлаар дүгнэжээ.  /хэргийн 96, 100 дугаар хуудас/

          Дээрх нотолгооны хэрэгсэлд авагдсан мэдээллээр хэзээ, хэдэн удаа, ямар байдлаар хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь ойлгомжгүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзлээ.

            2. Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн  зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орсон нь нотлогдсон байх явдал юм.

          Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...эхлээд зөвшөөрөөгүй ...дараагийн удаа айхтар эсэргүүцэхгүй байсан...”, /хэргийн 52 дугаар хуудас/, анхан шатны шүүх хуралдаанд “Ц******* нэг их түлхэж боль гэхгүй байгааг нь зөвшөөрсөн гэж мэдэрсэн ” гэсэн мэдүүлгүүд /хэргийн 95 дугаар хуудас/,

Хохирогч Ц*******ын “би дарамттай хэцүү байна гэж мессеж бичсэн...хүмүүсээс ичээд санаа зовоод байсан... би өөрийнхөө чадлаар эсэргүүцэж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр  хохирогч Ц******* нь Б.*******тай өөрийн хүсэл зоргийн дагуу бэлгийн харьцаанд орсон гэж үзэх боломжгүй байна. /хэргийн 19 дүгээр хуудас/

          Гэтэл шүүх “...гэрт хохирогч, шүүгдэгч нараас гадна хүмүүс унтаж амарч байсан, бусдаас тусламж эрэх нөхцөл боломж байсан, амыг дараагүй байсан, ...хэдий ч тусламж хүсээгүй..зэрэг нь хүлээн зөвшөөрч бэлгийн харьцаанд орж байсан гэж үзэхээр байна” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж 10 дугаар сарын 20, 10 дугаар сарын 24-ний өдрийн  үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 1.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

          Түүнчлэн хохирогч М******* нь өмсөж байсан унтлагын хувцсыг урж хүч хэрэглэсэн гэж мэдүүлдэг бөгөөд хувцасны байдлыг гэрэл зургаар бэхжүүлж, эд зүйл зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүгдэгч Б.*******г гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийтгэх тогтоолдоо заажээ. /хэргийн 13, 14, 19, 100 дугаар тал/  Гэтэл шүүгдэгч Б.******* шүүх хуралдаан дээр “би халаадыг ураагүй” гэж мэдүүлжээ. /хэргийн 94 хуудас/

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг яллагдагчаар татагдсан хүн нь буруутгагдаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдож, хүлээх хуулийн хариуцлага болон төлж барагдуулах хохирлын хэмжээ зэрэг өөрийн буруутай үйлдлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгасан буюу арилгахаа ойлгож,  илэрхийлсэн, энэ нь хэрэгт хуульд заасан арга, хэрэгслээр цугларч бэхжсэн нотлох баримтаар тогтоогдсон байхыг ойлгох нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Иймд Б.*******гийн Ц*******тай харилцан зөвшөөрсөний үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэсэн агуулгаар гаргасан дээрх мэдүүлэг, эд мөрийн баримтад үзлэг хийж тогтоосон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гаргасан мэдүүлэг зэргээр хохирогч Ц*******ыг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэж яллаж буй гэмт хэргийг үйлдсэнээ Б.*******г хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, эдгээр нотлох баримтыг няцааж шүүх дүгнэлт хийгээгүй байна.

        Иймээс шүүхийг шүүгдэгч өөрийн үйлдэлдээ гэм буруугийн талаар ямар байр сууртай хандаж байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзлээ байна.

            3. Б.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд Ц*******ыг өөрийнхөө дээр гарч бэлгийн харилцаанд орсон гэх мэдээлэл авагдсан боловч энэ нь өөр нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүх хуралдаанд мэдүүлээгүй байхад анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “Б.*******гийн дээр гарч Б.*******гийн үйлдлийг үргэлжлүүлж байсан зэрэг нь хүлээн зөвшөөрч бэлгийн харьцаанд орж байсан гэж үзэхээр байна”  гэж шүүхээс дүгнэж танилцуулсан байдал бэхжигдсэн байна. /хэргийн 52, 96 дугаар хуудас/

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох боловч шүүх шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нь тодруулж мэдүүлэг авалгүйгээр яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн хохирогч М*******ыг хүлээн зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон гэх дүгнэлтийг хийсэн нь хуулийн мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэсэнтэй нийцээгүй байна.

           Иймд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж үнэлж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******д холбогдох хэргийг Өмнө******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Анхан  шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, прокурорын ялласан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг өөрчлөөгүй атлаа хэргийн зүйлчлэлийг зөвтгөсүгэй гэж шийдвэрлэсэн байх тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч, харин шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гагцхүү хор уршиг арилгасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэх агуулгаар гаргасан эсэргүүцлийн хэсэг үндэслэлгүй гэж үзлээ.  

          Өмнө******* аймгийн Гурвантэс сумын төвд байрлах “******* ******* *******” ХХК-ийн барилгын гэрт гэмт хэрэг гарсан гэж шүүх, прокурорын шийдвэрүүдэд бичигдсэн, өөр нотлох баримтаар тогтоогдоогүйг, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Б.******* нь хохирогч Ц*******ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчиндэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж утга найруулгын хувьд ойлгомжгүй бичигдснийг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнө******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******д холбогдох 1728001100116 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Б.*******д анхан шатны шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг сум дундын шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА