| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
__________ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б,
нарийн бичгийн дарга Г.Ж
улсын яллагч Ж.О,
шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
__________________________ дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___________ дугаар хэргийг ___ оны ___ дугаар сарын __-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны ___ дүгээр сарын ___-ны өдөр _____ хотод төрсөн, ___ настай, эрэгтэй, _______ боловсролтой, мэргэжилгүй, ______ ажил эрхэлдэг гэх, ам бүл __, эхнэр, хүүхдийн хамт ______дүүргийн ___ дугаар хороо, ______ гудамж, _____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____ овогт ___________-ийн Н /РД:______/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч М.Н нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр _____ дүүргийн ______ дугаар хороо, ______р гудамж, ______ тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хөзрөөс болж маргалдан иргэн А.Э гуян тус газар нь нэг удаа хутгаар хутгалж, “зүүн гуянд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед бид хоёр архи уусан байсан. Болсон явдлыг сайн санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.
Эрүүгийн _________ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Э: “______ оны ______ дугаар сарын ______-ний өдөр Н бид хоёр хөзөр тоглож байгаад муудалцсан. Би Н-т “Ах нь явлаа” гэж хэлээд гэрээс гараад явтал Н “Чамайг ална” гээд орилоод байхаар нь би тоглож байгаа байлгүй дээ гэж бодтол миний зүүн гуяны дотор тал руу дүрэхээр нь Н-ыг дарж хэвтэж байгаад цагдаа дуудсан. Надад эмчилгээний зардал өгөөгүй, надаас эмчилгээний зардал гараагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ______-ны өдрийн ______ дугаар дүгнэлтэд: “1. А.Э биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-23-24/,
Шүүгдэгч М.Н-ын яллагдагчаар өгсөн: “______ оны ______ дугаар сарын ______-ний өдөр гэртээ байхад найз Э залгаад “Чи найздаа нэг шил архи аваад өг” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Э гэрт ирсэн. Би дэлгүүрээс 1 литр хэмжэЭ-тэй архи аваад бид хоёр хувааж уугаад хөзөр тоглож байгаад маргалдаад Э миний хоолой боохоор нь би тавиулах гэж оролдож байгаад ширээн дээр ягаан иштэй хутга байхаар нь Э-ийн баруун гуя хэсэг рүү нэг удаа хатгасан. Э намайг доороо дарж байгаад утсаараа цагдаа дуудсан. Эмчилгээний зардал мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-60/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/, хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “Цайвар ягаан өнгийн 9.5 см урт иштэй, ажлын хэсэг нь 8.5 см урттай, өргөн нь 1.3 см өргөнтэй хутга байв” гэжээ /хх-6/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-40/, банкны депозит дансны хуулга /хх-43-46/, хохирогчийн “Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-65/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Н согтуурсан үедээ ______ оны ______ дугаар сарын ______-ний өдөр ______ дүүргийн ______ дугаар хороо, ______н 4 дүгээр гудамж, ______ тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хөзрөөс болж маргалдан хохирогч А.Э гуянд нэг удаа хутгалж “зүүн гуянд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Э “...Н намайг “чамайг ална” гээд орилоод байхаар нь би тоглож байгаа байлгүй дээ гэж бодтол миний зүүн гуяны дотор тал руу дүрэхээр нь би дарж...” гэх мэдүүлэг /хх-13/, шүүх эмнэлгийн ______ дугаар “1. А.Э биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-23-24/, шүүгдэгч М.Н-ын яллагдагчаар өгсөн “...Э миний хоолой боохоор нь би тавиулах гэж оролдож байгаад ширээн дээр ягаан иштэй хутга байхаар нь Э-ийн гуя хэсэг рүү нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-60/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Н-ын хохирогч А.Э-тэй хөзөр тоглож байгаад марган хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-65/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Н хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч М.Н “Гурван настай хүүхэдтэй, одоо үсний найр хийх болоод байгааг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, хөзөр тоглож байхдаа маргалдан хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан хөлөнд нь нэг удаа хутгалж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал, тодорхой орлого олдог гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн Э-тгээдэд торгох ял оногдуулах “бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа барилгын ажил эрхэлж, орлого олдог/-ийг үндэслэн шүүгдэгч М.Н-ыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цайвар ягаан өнгийн 9.5 см урт иштэй, ажлын хэсэг нь 8.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ______ овогт ______-ийн Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /Есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 900.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цайвар ягаан өнгийн 9.5 см урт иштэй, ажлын хэсэг нь 8.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.Б