| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
________ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ж,
улсын яллагч О.П,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ________ дугаар хэргийг ________ оны ________ дугаар сарын ________-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________ оны ________ дүгээр сарын ________-ны өдөр ________ аймгийн ________ суманд төрсөн, ________ настай, эрэгтэй, ________ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ________, эхнэрийн хамт ________ дүүргийн ________ дугаар хороо, ________гудамж________тоО-тод оршин суух,
урьд ________ дүүргийн шүүхийн ________оны ________ дугаар сарын ________-ний өдрийн ________ дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, ________ овогт ________-ийн А /РД: ________/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч А.А нь ________ оны ________ дугаар сарын ________-ны өдөр ________ дүүргийн ________ дугаар хороо, ________ тоотод иргэн С.О-ыг зодож биед “...зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хацарт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаас ийм зүйл болсон. Дахин ийм асуудал гаргахгүй. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Эрүүгийн ________ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С.О-ын: “...________ оны ________ дугаар сарын ________-ны өдөр хадам дүү А архи байна, хоёулаа ууя гэхээр нь цуг уусан. 17 цагийн орчим хүүхдээ аваад ирэхэд А хойд орон дээр хэвтэж байсан. Би хүүхдэдээ цай уулгаж байтал А сэрчхээд “чи хүүхдүүдээ аваад манайхаас зайлаарай” гэж хэлсэн. Би ширээн дээрээс тамхи авах гээд очиход А “чамайг ална” гээд бид хоёр зууралдаад авсан. Тэр үед А миний толгой руу цохих шиг болсон. А архи уухаараа байнга үглээд амраадаггүй юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8-14/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ________-ний өдрийн ________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.О-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-21-22/,
Гэрч Д.П-ийн: “________ оны ________ дугаар сарын ________-ны ________ цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ороход А байгаагүй. О-ынд ороход А, О нар халамцуу, архи уучихсан бололтой сууцгааж байсан. О-ын толгой шалбараад цус гарчихсан байсан. Би юм ярилгүй гэртээ орсон. Тэгтэл ________ цагийн орчим цагдаа О-ын гэр лүү ороод тэр хоёрыг аваад гарсан. Би тэр хоёрыг ямар шалтгаанаас болж маргалдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Шүүгдэгч А.А-ын яллагдагчаар өгсөн: “________ оны ________ дугаар сарын ________-ны өдөр ________ цагийн орчим гэртээ ирсэн. Тэр үед хүргэн ах О байсан. Би 0.33 литрийн хэмжээтэй архи аваад орсон. Тухайн архийг бид хоёр хувааж уусан. Ах О дахин архи авсныг хувааж уусан. Тухайн үед их согтсон байсан болохоор тэднийд унтаад өгсөн. Унтаж байхад О үглээд байсан. Би эгчтэйгээ хашаа байшингаас болж маргаантай байдаг болохоор архи ууснаасаа болоод “эхнэр хүүхдээ аваад зайл” гээд газар унагаагаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл гаднаас манай эхнэр П орж ирсэн. О-ын дух шалбарсан байсан. Би ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-47-48/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.А согтуурсан үедээ ________ оны ________ дугаар сарын ________-ны өдөр ________ дүүргийн ________ дугаар хороо, ________гудамж, ________ тоот гэртээ хохирогч С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.О-ын “...дүү А архи байна, хоёулаа ууя гэхээр нь цуг уусан. А сэрчхээд “чи хүүхдүүдээ аваад манайхаас зайлаарай” гэж хэлсэн. А “чамайг ална” гээд бид хоёр зууралдаад авсан. Тэр үед А миний толгой руу цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-8-14/, шүүх эмнэлгийн ________дугаар “1. С.О-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-21-22/, гэрч Д.П-ийн “...О-ын гэрт ороход А, О нар халамцуу, архи уучихсан бололтой байсан. О-ын толгой шалбарсан цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, шүүгдэгч А.А-ын “...“эхнэр хүүхдээ аваад зайл” гээд газар унагаагаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-31-33/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нО-тлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.А-ын согтуурсан үедээ хохирогч С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, улмаар хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-8-14/-ийг үндэслэн шүүгдэгч А.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.А согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялаас хасуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас хохирогч болох хүргэн ахынхаа нүүрэнд цохиж эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд согтуу ирсэн хувийн байдал/-ыг зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ________ овогт ________-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийтэд тустай ажил хийлгэх ялаас 48 цагийг хасаж, эдлэх ялыг 252 /хоёр зуун тавин хоёр/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.Б