Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

________ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ж,

улсын яллагч А.Т,

хохирогч С.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Т-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ________ дугаар хэргийг  ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________  оны  ________  дүгээр сарын  ________ -ны өдөр  ________  хотод төрсөн, ________  настай, эрэгтэй, ________ боловсролтой, ________  мэргэжилтэй, ам бүл  ________,  ________  дүүргийн  ________ дүгээр хороо, ________ гудамж, ________  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ________  овогт  ________ -ийн Т /РД: ________ /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Т нь  ________  дүүргийн  ________  дүгээр хороо, ________ 7 тоотод оршин суух иргэн С.С-ийн эзэмшлийн байнга амьдардаг өвлийн орон сууцны бүргэд хаалганы цоожийг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг хулгайлж “Фейсбүүк группт” зар тавьж  ________  оны  ________  дугаар сарын  ________ -ний өдөр хувцасны шкаф, аяны матрас, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр гоо сайхны ширээ, номын тавиур, угаалгын машин, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ний өдөр модон шүүгээ, гал тогооны шкаф, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр  ________  хивс, модон морь, уран зураг 2 ширхэг ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр модон ширээ, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр будаа агшаагч, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр модон цар, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр модон таваг, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ний өдөр модон өлгүүр, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр хувцасны өлгүүр, ________  оны  ________  дугаар сарын  ________ -ний өдөр номын тавиур зэрэг эд зүйлийг зарж бусдад нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Ахаасаа “танай байшинд байж болох уу” гэж асуухад “болно” гэхээр нь очиж хаалгыг нь цоож онгойлгодог хүнээр онгойлгуулж орсон. Өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулах болно” гэв.

Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар дүү Д.Т-ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Д.Т нь 2019 оны 10 сард Солонгос улсаас ирээд манайхаар амьдарч байсан. Манай нөхөр Б “Д.Т-ийг хашаа байшиндаа бай” гэж хэлсэн гэсэн. Хохирлоо нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” гэв.

 

Эрүүгийн  ________  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.С-ийн: “...________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр манай эгч “танай байшингийн гэрэл асаалттай байна, та хоёр ирсэн юм уу” гэхээр нь “гэр рүүгээ ороогүй, гэрэл асаалттай байх учиргүй” гэж хэлээд 08 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн үүдний төмөр хаалга түлхүүрээрээ онгойхгүй, нүдэнд ил харагдах эвдрэл гэмтэлгүй байхаар нь гайхаад нөхөр том өрөөний цонхныхоо салхивчийг онгойлгоод хөшгийг холдуулахад гар утас цэнэглээтэй харагдахаар нь хүн байна гэж бодоод “онгойлго” гэж орилоход нөхрийн дүү Д-ийн хүү Т гарч ирсэн. Юу болсон талаар асуухад амбаарын хаалгыг түлхүүр тааруулдаг хүнээр онгойлгуулах гэтэл мөнгө нь хүрээгүй учраас онгойлгож чадаагүй гээд бүргэд хаалганы цоожийг эвдэж онгойлгосон гэхээр нь гэртээ ортол эд зүйлс хулгайлж зарсан байхаар нь цагдаад хандсан. Т манай гэрт зөвшөөрөлгүй орох ямар ч эрх байхгүй. Манай гэрийн эд хогшлыг зарж борлуулж захиран зарцуулах эрх байхгүй. Манай байшинд зөвшөөрөлгүй орж, эд зүйл хулгайлж зарсанд гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Модон шүүгээ, гал тогооны ком шкаф, бүрэн автомат угаалгын машин, чулуун тавцантай модон ширээ, 5 литрийн багтаамжтай айрагны хул, модон цар, модон таваг, модон хувцасны өлгүүр, 2 хаалгатай хувцасны шкаф, номын тавиур шилэн нүүртэй, хүрэн өнгийн, хувцасны шкаф хүрэн өнгийн, гоо сайхны тольтой цагаан өнгийн шүүгээ, 3х4 хэмжээтэй Эрдэнэт хивс, модон сийлбэртэй жаргалын модон морь, уран зураг 2 ширхэг, олон үйлдэлтэй аяны матрас алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

________” ХХК-ийн  ________ -ны өдрийн хөрөнгийн үнийн  ________ дүгээр тодорхойлолтод: “Модон шүүгээ 80.000 төгрөг, гал тогооны шкаф 1.700.000 төгрөг, бүрэн автомат, угаалгын машин 1.500.000 төгрөг, чулуун тавцантай, модон ширээ 250.000 төгрөг, будаа агшаагч 100.000 төгрөг, 5 литр багтаамжтай айрагны хул 250.000 төгрөг, модон цар, таваг 100.000 төгрөг, модон өлгүүр 170.000 төгрөг, хувцасны шкаф 300.000 төгрөг, номын тавиур 400.000 төгрөг, хувцасны шкаф 150.000 төгрөг, гоо сайхны шүүгээ 200.000 төгрөг, 3*4 хэмжээтэй Эрдэнэт хивс 650.000 төгрөг, сийлбэртэй морь 100.000 төгрөг, 60см*90см хэмжээтэй уран  зураг 900.000 төгрөг, олон үйлдэлтэй аяны матрас 350.000 төгрөг, бүргэд хаалга 350.000 төгрөг, тавцангуудын буланг сэт цохисон гал тогооны шкаф 650.000 төгрөг, хугалж гэмтээсэн сирвантууд 2.800.000 төгрөг. Нийт дүн 11.000.000 төгрөг” гэжээ /хх-31-33/,

Гэрч Ш.М-ын: “Д.Т 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  ________  хотод төрсөн. Т бага насаа  ________  дугаар хороололд манай нагац ах Б-ын гэрт өнгөрөөсөн. ________  дүгээр ангиа төгсөөд  ________ суралцаж ________ мэргэжлээр төгссөн. Тэрнээс хойш ажилгүй садангийн гэрээр байж байгаад 2018 онд Солонгос улс руу явсан. Ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байсан тул 2019 оны 10 дугаар сард буцаж ирээд Б ахын гэрт байсан боловч маргалдаад гэрээс нь явсан гэж сонссон. Түүнээс хойш хаана байсныг сайн мэдэхгүй байна. Т-ийн ааш зангийн хувьд хүний үг сонсохгүй, өөрийнхөөрөө, ажил хийж үзээгүй, бэлэн зүйлд дуртай, ямар нэгэн муу зуршилгүй...” гэх мэдүүлэг /хх-27/,

Шүүгдэгч Д.Т-ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 6 дугаар сарын сүүлээр хамаатны ах Б луу залгаад “100.000 төгрөг байвал өгөөч” гээд утсаар ярихад “хөдөө ажил хийгээд ядарч байна, мөнгө байхгүй” гэхээр нь би гэрт нь хүн байхгүй юм байна гэж бодоод  ________  байрлах гэрт 16-17 цагийн үед очсон. Байшин нь цоожтой, хүнгүй байхаар нь зараар цоож онгойлгодог хүн дуудаж гэрийнхээ түлхүүрийг хаячихлаа гэж худлаа хэлж 50.000 төгрөгөөр янзлуулж гэрт нь орж хэд хоносон. Фэйсбүүк зараар эд зүйлсийг зарсан. Ямар хүнд зарсан талаар сайн мэдэхгүй байна. ________  оны  ________  дугаар сарын  ________ -ны өдөр байшинд унтаж байхад хаалганд түлхүүр хийгээд дуугараад байсан ба би “хүн ирчихлээ” гэж бодоод зугтаах гэж байтал том өрөөний цонхоор миний гар утсыг харсан. Намайг гараад ир хаалга онгойлго гэхээр нь баригдсан гэж бодоод хаалга онгойлгосон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулах болно. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-65-66, 145-147/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид учруулсан 11.000.000 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хэрэг болдог газарт амьдардаг, бага насаа өнгөрүүлсэн, ахынхаа орон байранд нэвтэрч, цоож онгойлгодог хүмүүсээр 1 хаалгыг нь онгойлгуулж ороод арав гаруй хоног амьдарсан. Орон байрны хулгайчаас өөр байгаа нь харагдаж байна. Зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Т нь  ________  оны  ________  дугаар сарын  ________ -ний өдөр  ________  дүүргийн  ________  дүгээр хороо, ________ гудамж, ________  тоотод байрлах иргэн С.С-ийн эзэмшлийн хүн байнга амьдардаг өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн шууд санаатай үйлдлээр 11.000.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Т дотроос гарч ирсэн. Би юу болсон талаар асуухад бүргэд хаалгыг нээдэг хүнээр нээлгэх гэтэл мөнгө хүрэхгүй болохоор хаалга эвдэж орсон гэсэн. Гэртээ ортол манай эд зүйлийг хулгайлж зарсан байсан болохоор цагдаад хандсан. Т манай цоожтой байшин руу орох эрхгүй...” гэх мэдүүлэг /хх-15/, хохирогчийн гэрчээр өгсөн “...Т манай цоожтой гэр лүү орох ямар нэгэн эрх байхгүй, гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй, зөвшөөрөлгүй нэвтэрч эд зүйлс хулгайлж авсанд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-22/, ________” ХХК-ийн хөрөнгийн үнийн  ________ дүгээр “...Нийт хөрөнгийн үнэлгээ 11.000.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-31-33/, шүүгдэгч Д.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-145-147/, гэрч Ш.М-ын “Т бага насаа 10 дугаар хороололд нагац ах Б-ын гэрт өнгөрөөсөн. 2019 оны 10 дугаар сард Монголд ирээд Б ахын гэрт байж байгаад маргалдаад гэрээс нь явсан гэж сонссон. Тэрнээс хойш хаана байсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-27/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Т-ийн хохирогч С.С-ийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч С.С-ийн 2 удаагийн, мөн гэрчээр өгсөн 1 удаагийн мэдүүлэг, гэрч Ш.М-ын мэдүүлэг, шүүгдэгчийн 3 удаагийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Т нь хохирогч С.С-ийн эзэмшлийн өвлийн байшинд нэвтрэх эрхтэй этгээд болох нь тогтоогдоогүй бөгөөд байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан зарж борлуулсан нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.

Харин хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “...Т-т тухайн үед уг байшинд нэвтрэх зөвшөөрлийг өгсөн байсан...” гэх мэдүүлгийг нотлох, түүнчлэн дээрх байдлаар тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн болон няцаах баримт хэрэгт авагдаагүй тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.      

Гэмт хэргийн улмаас хохирогч С.С-т 11.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Уг хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч өөрийн гэм бурууг ухамсарлаж, цаашид ажил хөдөлмөр эрхлээд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, хамаатныхаа өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр олон тооны эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 11.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлж байгаа, хохирогч С.С “Гомдолгүй, хохирлоо нэхэмжлэхгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жил хорих ялын хоёрны нэг буюу 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Т-ийн 2020.12.22-ны өдрөөс 2021.01.19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ________  овогт  ________ -ийн Т-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-ийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Д.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.Б